Сам хорхойгоор хийх хамгийн амттай 10 салатны жор

0

Далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд хэн ч дуртай, амттай болохоос гадна эрүүл мэндэд тустай. Амархан болохын зэрэгцээ амтаараа ямар ч махнаас дутахгүй. Тэр дундаа сам хорхойгоор хийсэн салат их амттай болдог ажээ. Сам хорхойгоор олон төрлийн салат, зууш хийж болно. Сам хорхой ч өөрөө олон төрөлтэй, өнөөдрийн байдлаар олон төрлийн сам хорхой дэлгүүрүүдээр зарагдаж байна. Ямар төрлийн сам хорхойгоор хийсэн салат илүү амттай болох вэ, шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ ямар ч тохиолдолд дараах 10 жорыг амсаж үзэх л ёстой. Амттай, бас хийхэд амархан сам хорхойгоор хийсэн салатны жорыг танд танилцуулж байна.

1. Шарсан сам хорхой болон авокадотой салат

Орц:

  • Өргөст хэмх – 1 ш
  • Дунд зэргийн хэмжээтэй авокадо – 1 ш
  • Сонгодог сам хорхой – 250 гр
  • Сармис – 3 хумс
  • Дунд зэргийн лайм
  • Ногоон базилик – 3 навч
  • Хар перец, давс
  • Оливын тос – 2 х.х
  • Шарахад ашиглах ургамлын тос

Хийх арга:

Сармис болон базиликийн ишийг жижиглэж татна, навчийг түр цааш нь орхино. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад сам хорхойгоо хоёр талаас нь тус бүр 3-5 минут шарна. Давс, перецээр амтлаад дараа нь сармистай ногоогоо хийнэ. Өргөст хэмх, авокадогоо дөрвөлжин хэрчинэ, тал лаймыг жижиг ширхэгтэй үрүүлээр жижиглэнэ. Бүгдийг холино, базиликийн навч болон тал лаймын шүүсийг нэмнэ. Мөн оливын тос багахан асгана.

 

2. Улаан загас, сам хорхойтой салат

Орц:

  • Чанасан төмс – 2 ш
  • Өргөст хэмх – 1 ш
  • Өндөг – 2 ш
  • Улаан өнгийн загасны мах – 150 г
  • Хатуу төрлийн бяслаг – 100 г
  • Хатан хаан сам хорхой – 200 г
  • Улаан түрс
  • Давс, перец
  • Лаймын шүүс
  • Майонез, ногоон навчит ногоо

Хийх арга:

Өндгөө чанаад жижиг ширхэгтэй үрүүлээр үрнэ, төмс, бяслагаа мөн адил. Загасны махыг жижиг дөрвөлжин хэрчинэ, сам хорхойгоо хоёр талаас нь 1,5 минут шарна. Салатыг бялууны зарчмаар хийнэ.

Эхний давхарга – төмс болон майонез, хоёр дахь давхарга – загас, гурав дахь – бяслаг болон майонез. Дөрөв дэх “давхар” өндөг болон майонез. Амтат цамхагийн “дээвэр”-ийг нь нимгэн хэрчсэн өргөст хэмхээр хийнэ, харин дээрээс нь сам хорхой болон улаан түрсээр чимэглэнэ.

 

3. Хан боргоцой болон сам хорхойтой энгийн салат

Орц:

  • Том сам хорхой – 450 г
  • Шинэхэн хан боргоцой – 1 ш
  • Том салатны  навч – 6 ш
  • Зөгийн бал – 2 х.х
  • Уут шарж хатаасан талх
  • Уут майонез
  • Лайм – 1 ш
  • Лайм
  • Хар перец, улаан перец
  • Оливын тос

Хийх арга:

Нэг саванд зөгийн бал, майонез, лаймын шүүс, шинэхэн хэрчсэн кинза, чимх улаан перецээ хийнэ. Сам хорхойгоо хайруулын тавганд эсвэл ил гал дээр шорлож тал тус бүрээр нь 5 минут орчим шарна. Сам хорхойны хэмжээнээс хамаараад шарах хугацаа тодорхойлогдоно. Том тавган дээр салатны навчаа тавиад дээрээс нь сам хорхой, шарсан талх болон хан боргоцойгоо тавина. Бэлдсэн соусаар амтална.

 

4. Сам хорхойтой цезарь салат

Орц:

  • Сонгодог сам хорхой – 200 г
  • Цагаан талх – 2 том зүсэм
  • Жижиг үрийн улаан лооль – 6 ш
  • Салатны навч – 8 ш
  • Үрж жижиглэсэн бяслаг – 50 г
  • Бөдөнгийн өндөг – 5 ш
  • Сармис – 3 хумс
  • Оливын тос – 5 х.х
  • Нимбэгийн шүүс – 3 х.х
  • Цуу – ½ х.х
  • Үртэй дижон гич – 1 ц.х
  • Давс

Хийх арга:

Оливын тосыг жижиглэж татсан сармистай холино. Талхаа жижигхэн хэрчээд сармистай тосны талаар нь шарна. Шарсан талхаа хөргөөрэй. Сам хорхойгоо давслаад нимбэгийн шүүс хийнэ, бага зэрэг сармистай тос нэмээрэй. Сармистай үлдэгдэл тосонд цуу, гич, нимбэгийн шүүс хийгээрэй.

Салатны навчийг гараараа тасдаад салат хийх таваг дээрээ тавина. Чанасан бөдөнгийн өндгийг дундуур нь хувааж салатны навчин дээрээ тавь. Жижиг үрийн улаан лоолийг мөн адил дундуур нь хуваагаад тарааж тавина, дээрээс нь бяслагаа цацаарай. Соусаа асгаж амтлаад шарсан сам хорхойгоо тавиарай.

 

5. Сам хорхой, будаа, бяслагтай салат

Орц:

  • Том сам хорхой – 250 г
  • Чанасан өндөг – 1 ш
  • Жигнэсэн будаа – 150 г
  • Ногоон вандуй – 100 г
  • Үрж жижиглэсэн хатуу бяслаг – +100 г
  • Майонез, ногоон навчит ногоо

Хийх арга:

Бүх орцуудыг жижиглэн хэрчинэ. Давхраар тавих юм: будаа, бяслаг, ногоон вандуй, өндөг тэгээд сам хорхой. Майонезоор амтлаад ногоон навчит ногоогоор чимэглэнэ. “Бялуу” хийж болно, дээр нь сам хорхойгоор чимэглээрэй.

 

 

6. Сам хорхой, далайн бүтээгдэхүүнтэй бүлээн салат

Орц:

  • Сам хорхой – 300 г
  • Арваалж – 300 г
  • Нялцгай биет дун – 100 г
  • Том сонгино – 1ш
  • Яншуй
  • Сармис – 1 -2 хумс
  • Оливын тос – 1 х.х
  • Цуу -2 х.х
  • Дунд зэргийн нимбэг – ½

Хийх арга:

Далайн бүтээгдэхүүнийг өөрөөр нь гэсгээнэ, арваалжийг буцалсан халуун усанд хэдэн минут хийж болно. Сам хорхойгоо цэвэрлэнэ, нялцгай биет дунд элс байгаа эсэхийг шалгаарай. Арваалжийг хагас цагираг хэлбэрээр хэрчинэ, сонгиноо оливын тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Тэр тосондоо дун, арваалжаа хийгээд шарна.

Сам хорхойгоо нэмнэ. Сармисаа шахна, ногоон навчит ногоогоо хийнэ. Бүгдийг гүн саванд хийгээд дээрээс нь гараараа тасдсан яншуй, нимбэгийн шүүс, цуугаа хийж амтална.

 

7. Сам хорхой, авокадо болон гэрийн майонезтой оливье

Орц:

  • Бар сам хорхой – 200 г
  • Авокадо – 2 ш
  • Лууван – 2 ш
  • Өргөст хэмх – 2 ш
  • Ногоон вандуй – 1 лааз
  • Чанасан өндөг – 2 ш
  • Сонгино – 1 ш
  • Ангаахай самар – 1 стакан
  • Нимбэгийн шүүс
  • Давс, перец
  • Ногоон навчит анхилуун ногоо, сармис
  • Цагаан дарсны уксус
  • Хуурай гич

Хийх арга:

Өндөг, лууван болон сам хорхойгоо цэвэрлээд чанана. Авокадог цэвэрлээд яснаас нь салгаж өргөст хэмхийн хамт дөрвөлжин хэрчинэ. Вандуй, сонгино, амтлагч, ногоонуудаа хийнэ. Гэрийн майонезод зориулж стакан самраа хүйтэн усанд хэдэн цаг дэвтээсэн байна. Уснаас шүүж аваад гич, дарсны уксус, ногоон навчит анхилуун ногоо, нимбэгийн шүүстэй цуг миксердэнэ. Салатаа сайтар хутгаарай.

 

8. Хучсан сам хорхойтой салат

Орц:

  • Түүхий сам хорхой – 200 г
  • Яргай загас – 150 г
  • Чанасан төмс – 4 ш
  • Чанасан өндөг – 4 ш
  • Улаан түрс – 95 г
  • Майонез
  • Хар бөөрөнхий перец
  • Лаврын навч

Хийх арга:

Сам хорхойгоо хар перец болон лаврын навчтай цуг чанана. Цаашлаад үрж жижиглэсэн орцуудаа давхарлаж тавина.

Эхний давхарга – майонез, хоёр дахь давхарга – сам хорхойн зуурмагийн тал нь, майонез, гурав дахь давхарга – төмс болон майонез. Цаашлаад өндөг болон майонез, сүүлчийн давхарга нь үлдэгдэл сам хорхой, майонез. Загасны мах, түрс, ногоон навчит ногоогоор дуусна.

 

9. Чанасан сам хорхой болон өргөст хэмхтэй хөнгөн салат

Орц:

  • Бар сам хорхой – 300 г
  • Шинэхэн өргөст хэмх – 2 ш
  • Ногоон сонгино
  • Ногоон амтат чинжүү – 2 ш
  • Сармис – 3 том хумс
  • Лайм – 1 ш
  • Оливын тос – 4 х.х
  • Хар перец, давс

Хийх арга:

Сармисаа томоор нь хэрчээд оливын тосондоо шарна. Дараа нь сам хорхойгоо шаргал өнгөтэй болтол нь шарна. Перец, өргөст хэмхээ дөрвөлжин хэрчинэ. Бүх орцуудыг холиод амтлагчуудаа хийнэ, лаймын шүүсийг оливын тостой хольж салатаа амтлаарай.

 

10. Сам хорхой болон жүржтэй салат

Орц:

  • Цэвэрлэж чанасан сам хорхой – 200 г
  • Жүрж – 2 ш
  • Салатны навч
  • Авокадо – 1 ш
  • Лайм – 1 ш

Хийх арга:

Жүржээ цэвэрлээд голыг нь аваарай. Авокадог дөрвөлжин хэрчинэ. Сам хорхойгоо чанаад цэвэрлэнэ. Бүх орцуудыг холиод лаймын шүүсээр амтлаарай.

1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *