Тулгуур эрхтэн төдий бус урлагийн бүтээл болсон хиймэл хөл

0

Тулгуур эрхтэн төдий бус урлагийн бүтээл болсон хиймэл хөлЯмар нэгэн шалтгаанаар хөл гараа алдаж, тахир дутуу болно гэдэг тухайн хүний хувьд асар олон өөрчлөлтийг авчирдаг. Гадна талд үзэгдэх ямар нэгэн эд эрхтнээ алдахын хамт тэд өөртөө итгэх, амьдралд итгэх итгэл найдвараа алддаг. Ийм учраас аж үйлдвэрийн дизайнер Скотт Саммит /Scott Summit/, ортопедын мэс засалч эмч Кеннет Траунер /Kenneth Trauner/ нар Биспөүк Инновейшнс /Bespoke Innovations/ компанийг үүсгэн байгуулсан байна. Хүн бүрийн бие өөр учир захиалагч бүрт тус бүрчлэн зориулсан хиймэл хөл хийдэг тус компаний бүтээгдэхүүнүүд нь зөвхөн тулгуур эрхтэн төдий бус урлагийн бүтээл гэгдэхүйц бүтээгдэхүүнүүд байдаг ажээ. Захиалагчийн хиймэл эрхтнийг бүтээхийн тулд эхлээд захиалагчийн эд эс, цусыг 3D сканнераар анхааралтай шинжсэний дараа 3D принтер ашиглан хиймэл хөлийг хийдэг бөгөөд захиалагчийн хүсэлтээр шивээс хүртэл хийдэг байна. Фэйрингс /Fairings/ хэмээн нэрлэгдэж буй энэхүү хиймэл хөл 4000-6000 долларын үнээр хийгддэг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *