
3D хэвлэлийн салбарын өсөлт хөгжилттэй зэрэгцэн зах зээл дээр олон янзын 3D принтерүүд гарах нь нэмэгдсээр байна. Тэдгээр 3D принтерүүдийн нэг нь шоколадны хорхойтнуудад зориулагдсан бөгөөд шоколадаар янз бүрийн зүйл бүтээх боломжийг олгосон принтер юм. Английн Девон мужийн Эксетерийн их сургуулийн доктор Лианг Хао /Liang Hao/-гийн 2011 онд бүтээсэн шоколадны 3D принтер Чок Эдж /Choc Edge/ хэмээн нэрлэгджээ. Шоколадны принтерийг эзэмшигч компани 50-80 фунт стерлингээр хэрэглэгчдийн илгээсэн зургийг шоколад ашиглан 3D хөрөг болгон хэвлэж өгдөг байна. Түүнчлэн 24,99 фунт стерлингээр идэж болдог будаан цаасан дээр 2 хэмжээст зургуудыг мөн хэвлэх аж. Компьютерээс өгсөн зааврын дагуу хайлуулсан шоколадаар дурын зургийг 3 хэмжээстэйгээр бүтээх Чок Крийтор /Choc Creator/ машин нь цагаан, хар, сүүтэй гэх мэт өөр өөр шоколадаар дүрс бүтээх чадвартай юм.





















