4 хүүхдийн эцэг хорио цээрийн үеэр өөртөө багахан анхаарал тавихаар шийджээ. Одоо тэр сэтгүүлийн нүүрийг ч чимж чадахаар залуу болсон байна

1

Хорио цээрийн дэглэм нэгэнт ард хоцорч байгаа учраас энэ цаг хугацаа бидэнд ямар ашигтай зүйл авчирсныг ярьж эхэлцгээе. Хэн нэгэн гадаад хэл судалж, нөгөө нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, бас нэг хэсэг нь эрүүл мэнддээ анхаарал тавьжээ.

Их Британийн иргэн Брэд Дэвис ч бас зүгээр суусангүй. Гэртээ өнгөрүүлсэн саруудад 4 хүүхдийн эцэг маань хооллолтондоо анхаарч, биеийн тамираар хичээллэжээ. Үр дүн – түүний гадаад үзэмж мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна.

36 настай Брэд Дэвис хорио цээрийн дэглэмээс өмнө ингэж харагдаж байсан гэнэ

catersnews

Хорионд орохоосоо өмнө 97 кг жинтэй байв. Гэртээ сууж байгаа хүн чөлөөт цагтай болж, ингээд өөрийгөө өөрчлөхөөр эрс шийдсэн ажээ.

“Миний хоолны дэглэм буруу байсан, заримдаа хоол идэхгүй өнгөрөөнө, заримдаа хэтрүүлж иднэ, хүүхдүүдийнхээ идээгүйг идэж дуусгана гэх үү дээ. Харин хорио цээрийн дэглэм өөрийн бие махбодыг эргүүлж авчрахад тусалсан юм” хэмээн Британийн 7news.com.au сайтад ярилцлага өгчээ.

Брэд эхлээд хоолны дэглэмээ эрүүл болгож зөв хооллохоор шийдсэн юм. Олон хүүхдийн эцэг хүн нэгэнт зөв хоолны дэглэм баримтлаад эхэлснийхээ дараа дасгалууд нэмжээ. 12 долоо хоногийн дараа залуу 19 кг турсан байна.

 

Брэд одоо 79 кг жинтэй, түүний төрх нь сэтгүүлийн нүүр чимэхээр болжээ

catersnews

Брэд зөвхөн өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй мөн дотоод сэтгэлийн өөрчлөлтдөө ч сэтгэл хангалуун байна:

“Сэтгэл зүйн хувьд би их тогтвортой тайван болсон, энэ өөрчлөлтийг цуг ажилладаг хүмүүс ч анзаарсан байна лээ. Би илүү хөгжилтэй бас нийтэч болсон байна. Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх болсон тул тэд үнэхээр баяртай, аз жаргалтай байгаа, бид цугтаа зугаална, унадаг дугуйгаа унана. Би өөрийгөө тэс өөр хүн болсон гэдгийг мэдрэх болсон.”

 

Брэд хорио цээрээс өмнөх хоолны дэглэмээ танилцуулсан юм:

  • Өглөөний цай – алгасна
  • Өдрийн цай – карри
  • Оройн хоол – хүүхдүүдийн үлдээснийг нэмж иднэ, араас нь амттан иднэ
  • Унтахаасаа өмнө – өглөөний бэлэн хоол эсвэл самрын пастатай шарсан талх

 

Хорио цээрийн үеэр баримталсан эрүүл хоолны дэглэм:

  • Өглөөний цай – өндөг болон цацагт хяруулын утсан мах
  • Үд дундын цай – уургийн коктейл
  • Өдрийн хоол – тахианы цээж мах
  • Оройн хоол – байцаа болон ногоон навчит ногоотой яргай загасны мах
  • Зууш – бүйлсэн самар

Залуу аавын энэ дэглэмийг магадгүй хэн нэгэн баримтлахаар шийдсэн байж болно. Хамгийн гол нь өөр дээрээ ажиллах ёстой, гэхдээ зөвхөн хорио цээрийн үед биш шүү дээ.

63
ГоёГоё
28
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
20
БахархмаарБахархмаар
19
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мэргэн Мэргэн

    Мэргэн Мэргэн

    2020/09/11 at 12:12

    Tungaa zuw hoolllyldo hahah bi turmarbena hahah

  2. Magnai Batu

    Magnai Batu

    2020/09/12 at 11:49

    bulchingiin mass aldahaar yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *