Таныг маш хялбар байдлаар гэмт xэргийн xохирогч болгох 5 буруу дадал зуршил. Аюултай нөхцөл байдлаас холуур явъя л гэвэл эдгээр зуршлаа яг одоо хая!

2

Харамсалтай нь орчин цагт бид маш олон асуудал дунд амьдрах болсон. Иймд өөрийгөө аюулаас хамгаалах бүх төрлийн зөвлөгөө урьд өмнөхөөс ч илүү чухал болж хувирсан.

Өнөөдөр бид гэмт этгээдүүдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйлсийн талаар хэлж өгөхөөр бэлтгэлээ, мөн тэдний дайралтаас хэрхэн хамгаалах тухай ч бас дурдах болно.

Тухайн хүний гаднах төрхийг ажиглах, цаашлаад гарч болох эрсдэлийг тооцоолоход гэмт этгээдэд хэдхэн секунд байхад л хангалттай. Тэгвэл тэд xохирогчоо хэрхэн сонгодог вэ? Магадгүй таны хийж буй үйлдэл, биеэ авч явж буй байдал гэх зэрэг зүйлс гэмт этгээдийн хараанд өртөхөд хүргэж болзошгүй.

Photographee.eu / Shutterstock.com

 

Хялбар байдлаар гэмт этгээдүүдийн бай болоход хүргэдэг 5 зуршил

1. Гараа завгүй байлгах

Гар нь үргэлж цүнхээ ухах эсвэл гар утсаа оролдож явдаг эмэгтэйчүүд гэмт этгээдүүдийн бай болох нь элбэг байдаг. Гараа халаасандаа хийж явах зуршил ч гэсэн гэмт этгээдүүдэд давуу талыг бүрдүүлдэг байна, яагаад гэвэл ихэнх нөхцөлд, гараа халаасандаа хийсэн хүн удаан хөдөлдөг гэнэ.

via GIPHY

 

2. Чихэвч зүүх

Эргэн тойрныхоо дуу чимээг сонсох боломжгүй хүн бодит ертөнцөөс хэтэрхий хязгаарлагддаг. Тэгэхээр таны ард хэн нэгэн байгаа эсэхийг та мэдэх боломжгүй бөгөөд анзаарах гэсээр байтал гэмт этгээд алга болохыг үгүйсгэхгүй. Олон нийтийн газраар явж байхдаа чихэвч хэрэглэхээс татгалз, эсвэл дууг нь бага дээр тохируулж эргэн тойрондоо юу болж байгааг мэдрэх хэрэгтэй.

 

3. Хурдан алхах

Яарангуй, хурдтай алхаж буй хүн бусдад айж, балмагдсан, бусдын анхааралд өртчих вий гэж сандарч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тийм ч учраас ийм хүмүүс ихэвчлэн хоxирогч болж үлддэг. Тэгэхээр та гудамж, талбайгаар явахдаа аль болох дундаж хурдтайгаар яваарай гэж зөвлөе.

 

4. Харц тулгарахаас зайлсхийх

Энэ нь гэмт этгээдэд хамгийн чухал ач холбогдолтой зүйл. Ихэнх нөхцөлд та тухайн этгээдийн нүд рүү эгцэлж харсан тохиолдолд, гэмт үйлдлийн хоxирогч болох эрсдэл харьцангуй бага байдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ.

 

5. Гунигтай алхах

Энэ бол сул дорой болон аймхай хүнийг илэрхийлэх шинж тэмдэг юм. Тэгвэл эгц нуруу, өргөгдсөн эрүү болон шулуун мөр гэмт этгээдийг таниас хол байхад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болохыг мэдэж байхад илүүдэхгүй.

via GIPHY

Та найз нөхөд болон ойр дотны хүмүүсээ аюулгүй байлгахыг хүсэж байна уу? Тэгвэл тэдэнд дээрх мэдээг дуулгаарай. Магадгүй тэд хэзээ нэг өдөр гэмт этгээдээс амь нас болон эд зүйлээ хамгаалах ч юм билүү?!

14
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *