Эцэг, эх нь хүүхдийнхээ өрөөнөөс муурныхаа аймшигтай чанга орилохыг сонсоод яаран сандран гүйн очжээ. Гэтэл тэдний бяцхан охин…

2

Муур – хүний хамгийн сайн анд нөхөр!

Рой, Бернита Рожерс хоёр бие биедээ хайртай америк хосууд бөгөөд хүүхэдтэй болохыг ихэд мөрөөддөг байжээ. Хурим хийсний дараа бүсгүй ч жирэмсэлсэн юм. Харамсалтай нь, төрөлт хугацаанаасаа өмнө болж тээж явсан үр нь өөд болжээ. Гурван ч удаа ийм байдлаар жирэмслэлт нь дууссан юм. Рожерсийн гэр бүлд нэг зүйл тодорхой болох шиг: өнөр өтгөн гэр бүл зохиох хувьгүй юм гэж өөрсдийгөө бодож, сэтгэлээ зовоож эхэлсэн байна.

Хэд хэдэн удаагийн оролдлогын дараа хосууд хувь тавилантайгаа эвлэрэхээр шийджээ. Берната өөрийгөө хүүхэд тээж төрүүлэх чадваргүй гэдэгтээ бүрэн итгэж эхэлсэн байна.

Гэтэл нэг л өдөр гайхамшиг боллоо. Ээж болох олон удаагийн амжилтгүй оролдлогын дараа бяцхан Стейсигээ өлгийдөн авчээ!

Охин бас л хугацаанаасаа өмнө мэндэлсэн, төрөхдөө дөнгөж хоёр килограмм жинтэй байв. Охинд шаардлагатай шинжилгээнүүдийг хийсний дараа эмч нар аав, ээж хоёрыг нь баярлуулах сайхан мэдээ дуулгажээ: нялх үр нь эрүүл саруул байна гэнэ. Рой, Бернита хоёр ч баярлаж үзээгүйгээрээ баярлажээ.

 

Хосууд гэртээ мууртай болсноос хойш азын тэнгэр ивээсэн гэж үздэг. Рожерсийн гэр бүлд ирсэн гил хар муужгайг тэд Шөнө Дунд гэж нэрлэжээ.

Рой, Бернита хоёр охиноо нүдний цөцгий мэт хайрлана, өөр өрөөнд байхдаа ч байнга харж байхын тулд радио асрагч суурилуулжээ. Гэхдээ Стейсигийн бие муудахад түүний эцэг эхэд энэ байдлыг техник биш харин Шөнө Дунд л анхааруулсан юм…

 

Муужгай охиныг эмнэлгээс гараад гэртээ ирсэн эхний өдрөөс хойш алхам ч холдоогүй бөгөөд тэр зoлгүй явдал болохоос ч хамгаалж чадлаа!

Стейси 6 долоо хоногтоо байхдаа гэнэт өвдсөнөөс энэ түүх эхэлсэн юм. Бернитагийн хандаж үзүүлсэн эмч охиныг жирийн ханиад туссан байна гэж хэлээд явуулжээ. Гэртээ ирээд Бернита охиноо өрөөнд нь унтуулаад өөрөө гал тогоонд орсон байна. Бараг тавхан минутын дараа түүний зүрх зүсэгдэх шиг л болжээ: охиныхоо өрөөнөөс аймшигтай орилоон сонссон нь Шөнө Дунд байлаа!

Сандарсан ээж шууд л муур руу дaйрчээ, уг нь тэдний хайртай амьтан хэзээ ч ийм ааш гаргаж байсангүй. Охиныхоо унтлагын өрөөнд орж иртэл аймшигтай дүр зураг харсан юм. Охин нь амьсгалж чадахгүйгээр барахгүй бүр царай нь xөхөрчихсөн хэвтэж байлаа.

 

Бернитагийн дуудсан яаралтай тусламж ирж тэднийг эмнэлэгт хүргэж өгчээ. Охин вирусын халдвар авснаас болж амьсгалын архаг дутагдалд орсон байв.

Охиныг үзсэн эмч нарын хэлснээр, Шөнө Дунд яг цагаа олж дохио өгсөн гэжээ. Хэрвээ хэдхэн минут хоцорсон л бол бүх зүйл дэндүү оройтохоор байлаа.

Охиныг том болсны дараа эцэг эх нь юу тохиолдсоныг ярьж өгчээ. Рожерсийн гэр бүл бүгд хайртай муурандаа өртэй гэж Стейси үздэг.

 

Охин муурандаа насан туршдаа талархаж явах болно!

Энэ явдлаас хойш олон жилийн дараа Рой, Бернита хоёр Опрагийн шоунд оролцож байсан удаатай. Гэр бүлдээ чин сэтгэлээсээ хайртай муурны тухай дэлхий дахин энэ шоуны ачаар мэдэцгээжээ.

Шөнө Дунд хар мууртай холбоотой элдэв мyхар cүсгийн талаар юу ч мэддэггүй бололтой. Яагаад гэвэл тэр өөрөө Рожерсийн гэр бүлд зөвхөн амжилт, аз жаргал л авчирсан амьтан шүү дээ!

Муур хүний үнэнч анд гэдгийг та мэдэх үү?

564
ГоёГоё
92
ХөөрхөнХөөрхөн
56
БахархмаарБахархмаар
55
ГайхмаарГайхмаар
37
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *