Эцэг эхчүүдээс үр хүүхдэд нь удамшиж үлддэг 20 өвөрмөц онцлог шинж. Та тэднээс ямар “бэлэг” авснаа мэдмээр байна уу?

3

Хүнд 46 хромосом байх бөгөөд тэдгээрийг гинжин мэт цувуулан тавьбал уртаараа бараг 2 метр хүрэх болно. Таны ген бусад хүнийхээс их, бас тэгээд үсний болон нүдний өнгөнөөс өөр зүйл агуулдаг гэж төсөөлье. Хүний олон дадал зуршил эцэг эхээс удамшин ирдэг гэнэ.

Ингээд эцэг эх, хүүхдүүдийн дадал зуршлыг харьцуулж үзээд сонирхолтой адил зүйл олон байгааг олж тогтоожээ. Иймэрхүү удамшлаар дамждаг 22 дадал зуршлын тухай сонирхуулъя.

Харилцаа

Иллюстратор Yekaterina Ragozina
  • 2017 онд хийсэн судалгаагаар гэр бүлдээ үнэнч биш байдал нь хүний гентэй холбоотой бөгөөд энэ нь эрчүүдийн хувьд 63% байдаг бол эмэгтэйчүүдэд 40% байдаг байна. Гэхдээ шинжлэх ухааны эрдэмтэд үүнийг санал нэгдсэн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд иймэрхүү явдлыг удам угшилтай холбож зөвтгөх нь буруу юм.
  • Хайр дурлал нь ч бас гентэй холбоотой. Чухам гений нөлөөгөөр хүн даруу байх эсвэл жигтэйхэн дур хүсэлтэй байх, мөн хайр дурлалдаа үнэнч байх юм уу түр зуурын сонирхолд автдаг зэрэг нь тодорхойлогдоно.

Дадал зуршил

© Beethoven’s 2nd / Northern Lights Entertainment © Beethoven’s 2nd / Northern Lights Entertainment
  • 2019 оны судалгааны үр дүн их сонирхолтой дүр зураг харуулна: бидний нохой муурыг хайрлах хайр нь бас л гентэй холбоотой юм байна. Тийм учраас нохой мууранд дуртай хүмүүсийн энэ байдал нь эцэг эхээс нь уламжлагдан иржээ.
  • Америкийн ген судлаачид хүний зарим нэг ген нь автомашин барихад саад болдог гэдгийг илрүүлсэн байна. Ийм ген бүхий хүмүүс нь жолооны шалгалтыг өгөх үзүүлэлт нь 30%-иар муу байх ба алдаа гаргах нь олон, шинэ мэдээлэл хүлээж авахдаа ч тааруухан байна.
  • Nokia-ийн явуулсан судалгаагаар хүний сонсох дуртай хөгжмийн төрөл нь бас л гентэй хамаатай ба үүний нөлөө нь 55% хүрнэ. Харин зүгээр л хөгжим сонсох хүсэл нь удамшилтай ердөө 25%-ийн хамааралтай бөгөөд үүнд голлон нөлөөлөх зүйл нь уг хүний сэтгэл санааны байдал, зан ааш байдаг гэнэ.
  • Нойр хүрэхгүй байх явдал нь эхээс дамждаг байж болох бөгөөд өдөр унтах дуртай байдал нь эцэг эх аль алинаас удамших магадлал 69% байна. Бас “эртэч шувуу” байх нь бас л гентэй холбоотой.
  • Адал явдалд дуртай байх, хэзээ ч хамаагүй аялалд гарахад бэлэн байх чанар нь мөн л удамшилтай холбоотой юм. Ийм удамшил нийт хүмүүсийн 20%-д байдаг билээ.
  • Наранд биеэ шарж хэвтэх дуртай байдал нь бас гентэй холбоотой. 2019 онд хийсэн судалгаагаар наранд биеэ шарах гэдэг хүсэлтэй хүмүүсийн энэ хүсэл нь гентэй холбоотой бөгөөд цаашид ч бас удамшин үлдэх юм байна.
  • Аз турших, экстрим байдалд орох дуртай хүмүүсийн энэ зан чанар нь гентэй холбоотой бололтой. Тэдэнд илүү их хэмжээний дофамин хэрэгтэй ба үүний улмаас тэд экстрим спорт сонирхож түүнээсээ таашаал авдаг юм.

Тодорхой нэг амтанд дуртай байх

© Charlie and the Chocolate Factory / Warner Bros. © Charlie and the Chocolate Factory / Warner Bros.
  • Шоколаданд дуртай байх нь зүгээр ч нэг дуртай байгаа явдал биш, харин хүний бие организмтой холбоотой. Энэ нь генийн нөлөө бөгөөд окситоцин хэмээх бодист үзүүлэх хариу нөлөө учраас шоколаданд дуртай хүмүүсийн энэ байдлыг засах нь маш хэцүү зүйл байдаг байна.
  • Кофеинд дуртай байх нь мөн л удамшилтай холбоотой гэнэ. 2019 хийсэн судалгаагаар аливаа нэг тодорхой ундаанд дуртай байх нь удамшилтай холбоотой бололтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Өөр бусад судлаачид кофеинд нөлөөлөх биеийн бусад хариу үйлчлэл нь бас л гентэй холбоотой гэжээ. Зарим нэг нь аяга кофе уугаад сэргэж, эрч хүчтэй болдог бол зарим нэг нь айж түгших бол гурав дахь хэсэг нь унтаж чадахгүй болно.
  • Кинза ногоонд дуртай болон дургүй байх нь эцэг эхээс удамшиж ирсэн гентэй холбоотой байна. Дунджаар нийт хүмүүсийн 13% нь энэ ногоог саван шиг амттай гэдэг. Энэ нь хүний юм үнэрлэх генээс шалтгаалан ийм байдаг бөгөөд тийм хүмүүс нь уг ногооны ялгаруулах альдегидийг үнэрлэж мэдэрч байгаа хэрэг юм. Энэ бодис кинза ногоо болон саванд аль алинд нь байна.

Хүний зан ааш болон бие организмын онцлог

© Room / Element Pictures
  • Зарим хүн жижигхэн бүтэлгүйтлээс болж депресст орох бол бусад хүмүүс ийм явдлын дараа улам бүр эрч хүчтэй ажиллаж эхэлдэг. Гэхдээ энэ нь нэг хүн нөгөөгөөсөө илүү хүчтэй, сэтгэлийн хаттай гэсэн үг биш бөгөөд Австрийн эрдэмтдийн хэлж байгаагаар бол хүний стресстэй тэмцэх чадвар нь удамшлаас хамаарах учир бид ийм байдлыг ерөөс өөрчилж чадахгүй юм байна.
  • Биеийн ачаалалд хариу үйлчлэл үзүүлэх организмын онцлог ч бас удамшилтай холбоотой. 2015 онд хүний эрч хүчтэй байдалтай холбоотой генийг олж тогтоожээ. Тийм учраас хүн болгонд биеийн ачаалал адил нөлөө үзүүлэхгүй бөгөөд адилхан ачаалал аваад адилхан үр дүнд хүрнэ гэдэг нь буруу ойлголт юм.
  • Залхуурах, дур хүсэлгүй байх нь сэтгэлийн хат, эрч хүчгүй хүний шинж биш. Хүнд “залхуу ген” гэж байдгийг эрдэмтэд илрүүлсэн бөгөөд чухам тэр ген л залхуурал бий болоход нөлөөлнө. Аливаа зүйлд дур хүсэлгүй байх нь бас гентэй холбоотой бөгөөд ийм байдлын 46% нь аав ээжээс өгсөн “бэлэгтэй” холбоотой гэжээ.
  • 2011 оны судалгаагаар өөдрөг үзэлтэй байх нь мөн л удамшдаг зүйл гэжээ. Гэхдээ ген нь хүний сэтгэл зүйн байдлыг тэр чигээр нь тодорхойлохгүй гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа юм.
  • Хүүхэд насандаа догшин түрэмгий зан ааштай байх нь бас л генийн нөлөө. Нэгэн туршилтаар энэ байдлыг тодорхойлж чадсан бөгөөд уг туршилтанд 3-16 насны 50,000 хүүхэд оролцсон юм. Хүүхэд хэдий хэр бага байна, төдий чинээ генийн нөлөө их байна.
  • Хүнд итгэх, хүний уй гашууг хуваалцдаг байдал нь удамшил дамжсан зүйл гэнэ. Харин хүнд итгэхгүй байдал нь гентэй холбоогүй ба ийм байдалд тухайн орчин, нийгмийн байдал шийдвэрлэх нөлөөтэй.
  • 4 хүн тутмын нэг нь нар луу хараад найтааж эхэлдэг. Энэхүү бие организмын онцлогийг гэрэлд найтаах рефлекс гэж нэрлэнэ. 2012 онд эрдэмтэд ийм рефлекс нь удамшлаар дамжих магадлал 50% гэдгийг тогтоосон байна.
  • Америкийн эрдэмтдийн харх дээр хийсэн судалгаагаар айдас нь удам дамждаг гэдгийг тогтоожээ. Тиймээс хэрвээ та ямар нэг зүйлээс тодорхой шалтгаангүйгээр айдаг бол энэ шалтгаанаа эцэг эх, өвөө эмээгээсээ хайсан нь дээр болов уу.

Оюун ухааны чадамж

Иллюстратор Yekaterina Ragozina
  • Бүх хүүхэд сургуульд сайн сурч чадахгүй ба нилээдгүй тохиолдолд үүнд хүүхдийн хүчин зүтгэл хамаагүй байна гэж судлаачид үздэг. Учир нь юм сурах, мэдэх хүсэл тэмүүлэл нь хүний гентэй багадаа 20%-иар холбоотой байна. Үлдсэн 80% нь нийгмийн болон бусад хүчин зүйлээс шалтгаална.
  • Оюун ухааны чадвар ч гэсэн бас удам дамждаг. Гэхдээ урьд өмнө бодож байсан шиг зөвхөн эцгээс дамждаг гэдэг нь буруу юм. Эцэг хүн өөрийн оюун ухааны чадамжаа зөвхөн охиндоо дамжуулах ба охин нь эцгийн төдийгүй эхийн Х-хромосомыг өвлөн авдаг байна. Харин хүү бол зөвхөн ээжийнхээ авьяас чадварыг л өвлөн авна.

Та өөрийнхөө эцэг эхээс ямар зүйл удам дамжин авсан гэж бодож байна вэ? Харин хүүхдүүд тань таниас ямар зүйл авсан бол?

57
ГайхмаарГайхмаар
29
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Батбуян Анар

    Батбуян Анар

    2019/09/21 at 08:59

    Er hun bolgon l adilhan

  2. Anhtsetseg Erdenetogs

    Anhtsetseg Erdenetogs

    2019/09/21 at 10:00

    tiim

  3. Enkhtuya Mgl

    Enkhtuya Mgl

    2019/09/21 at 10:31

    Zaya Siosee

  4. Энхтуяа Энхтуяа

    Энхтуяа Энхтуяа

    2019/09/21 at 10:43

    ЭЦЭГИЙН ЦУС ГҮЙЖ БУЙ УЧРААС Л УДАМД НЬ ДАМЖДАГ БАЙХӨӨ

  5. Болор Эрдэнэ

    Болор Эрдэнэ

    2019/09/21 at 12:08

    Мөнхөө Даваамөнх

  6. Б. Батболд

    Б. Батболд

    2019/09/21 at 12:57

    Battushig Tushigee

  7. Дө Кө

    Дө Кө

    2019/09/21 at 13:05

    Facebook deer fuck reaction tai bolmoor bgmda

  8. С. Мөнхжин

    С. Мөнхжин

    2019/09/21 at 15:01

    Erdenebaatar Uuganbaatar

  9. Astra Astra

    Astra Astra

    2019/09/21 at 16:47

    Enji Enjok

  10. Б. Саран-цацрал

    Б. Саран-цацрал

    2019/09/22 at 14:13

    Базардорж Сарантуяа

  11. byambaa

    2021/01/14 at 14:06

    хүү бол зөвхөн ээжийнхээ авьяас чадварыг л өвлөн авна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *