Шинжлэх ухаан хөгжил дэвшил эдүгээ гайхалтай түвшинд хүрсэн ч гэлээ өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа зүйлс дэлхий дээр бишгүй олон байсаар байна. Тэдгээрийн дотроос нөөг хүртэл тайлагдаагүй байгаа дэлхийн 9 гайхамшгийг танилцуулж байна.
9. Стоунхенж
Эртний хамгийн алдартай гайхамшгуудын нэг бол яахын аргагүй Stonehenge юм. Жирийн нэгэн чулуун овоо шиг харагдах хэдий ч энэхүү газар нь эртний одон орны судалгааны төв байсан ажээ. Эдгээр чулуунууд нь жилд нэг удаа нүүдэг ба ингэснээрээ жирийн иргэдийг сарны хөдөлгөөнийг таамаглах боломжоор хангадаг гэнэ.
8. Ромын байгууламж
Эртний Ромын бетонон байгууламж өдгөө ч эрдэмтдийг гайхашруулж байна. Та Газрын дундад тэнгис явбал үзэх боломжтой ба Ромын барилгын аргуудыг гайхан бишрэхээс өөр аргагүй.
7. Нарны хаалга
Одоогийн Боливиагийн нутаг дэвсгэрт Инкачуудаас өмнө амьдарч байсан Тиванакүчүүд үүнийг байгуулжээ. Тэд технологийн мэдлэг болон аргаараа Ацтекуудаас хамаагүй илүү байсныг харж болно. Жишээлбэл хайрга бэлтгэх газар нь энэхүү байгууламжаас 80 км-ийн зайтай байсан гээд бодохоор хэрхэн яаж ийм их чулууг зөөж авчирсан бол гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ.
6. Гизагийн агуу пирамид
3800 жилийн турш хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн том байгууламж хэмээн тооцогдсоор байгаа Гизагийн Пирамид. Хэрхэн яаж, ямар техникээр барьж байгуулсныг мэдэхээр эрдэмтэд одоог хүртэл судалсаар л байна.
5. Антикитерийн механизм
Тус төхөөрөмж нь МЭӨ 150-100 оны үеийнх юм. Грекээс олдсон тус төхөөрөмжийг эртний аналог компьютер хэмээн үздэг ба одон орны байрлалыг урьдчилан хэлж өгч чаддаг ажээ. Эрт цагт ийм төхөөрөмжийг хийх техник байгаагүй болохоор эрдэмтэд хэрхэн яаж хийснийг нь одоог хүртэл тайлж чадахгүй байгаа юм.
4. Саксайуаман
Эртний Перугийн гайхамшгаар дүүрэн энэ газарт тавтай морил. Хананы аварга том чулуу нь зүү орохын зайгүй туйлын ойрхон баригдсан байдаг билээ. Олон мянган жилийн турш энэхүү байгууламж нь эвдрэлгүй хадгалагдсаар манай эрин үед бүрэн бүтэн иржээ.
3. The Aeolipile
МЭ-10 онд хамгийн анхны уурын хөдөлгүүрийг Грекийн математикч бүтээжээ. Түүнийг мөн дэлхийн хамгийн анхны автомат худалдааны машиныг үүсгэсэн байх гэж таамагладаг.
2. Назкагийн шугам
Перугийн Назкагийн цөлд МЭ 450-600 оны хооронд чулууны гадарга дээр зурагдсан аварга том хээ бий. Тийшээ нислэг огт очдоггүй гээд бодохоор үнэхээр гайхмаар санагддаг. Тэд энэ хээгээрээ дамжуулан юу хэлэхийг оролдсон юм бол?
1. Багдад батерей
МЭӨ 250 онд Багдадын ойролцоох эртний хотод 2 вольтын цахилгаан гаргадаг шавар зайг хэрэглэдэг байсан байгаа юм. Шавар зай юугаар яаж ажилладаг байсан юм бол гэсэн асуулт одоогийн эрдэмтдийн толгойг гашилгаж байгаа билээ.
Зочин
2015/06/30 at 05:46
Сэтгэгдэл *pyramidiin yaj barisan tailbarlagdsan bizde bas ter bagdadiin zai ntr uchriin oltson shig sanagdahiin
me
2017/03/23 at 14:56
orchuulgaa saijruulaarai