Дэлхийн алдартай брэндүүдийг үүсгэн байгуулагч 10 эрхэм (бид тэдний нэрийг мэддэг ч, ямар хүн байдгийг нь огт мэддэггүй)

0
1
26,085

Алдартай байна гэдэг нь хүн болгонд танигдсан байна гэсэн үг биш. Үүнийг та загварын эзэнт гүрнийг бүтээсэн тус эрхмүүдээс харж болно. Бид тэдний нэрийг байнга сонсож, загваруудыг нь харж, логог нь ч бараг цээжээр мэддэг болсон. Гэсэн ч бид одоог хүртэл тэрхүү алдартай брэндүүдийг бий болгосон эрхмүүдийн царайг мэдэхгүй хэвээр л байгаа. Ингээд бид танд дэлхийн супер брэндүүдийн эцгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Hubert de Givenchy

© AP/Associated Press/EAST NEWS © AFP/EAST NEWS

Францын загвар зохион бүтээгч тэрээр оёдолчин болохын тулд гэр бүлээ орхин 1944 онд Beauvais-аас Парис руу аялалд гарчээ. Тухайн үеийн Жак Фат зэрэг чухал дизайнеруудтай хамтарч ажилласны дараа Живонши 1952 онд өөрийн загварын салоныг нээжээ.

Түүний цоо шинэ загварууд тухайн үеийн тогтсон хэв маягийг эвдэн гарч ирсэн юм.  Тэрбээр Одри Хепберн зэрэг Америкийн алдартай одуудын дуртай загвар зохион бүтээгч болсон бөгөөд тэрээр хамгийн агуу, хамгийн алдартай уран бүтээлч гэгдэх болжээ. Хамтран ажиллагсдаасаа ялгаатай нь тэрээр хээ угалзад илүү их дурладаг байсан бөгөөд 1969 онд анхны эрэгтэй спорт цуглуулгаа худалдаанд гаргасан байна. Тэрээр 1995 онд загварын салбараас зодог тайлсан юм.

 

2. Yves Saint Laurent

© Everett Collection / East News

Франц гаралтай дизайнер бага залуу насандаа загвар зохион бүтээгч болох мөрөөдлөө биелүүлэхээр Парис хотыг зорьж байв. Түүний энэ мөрөөдөл Кристиан Диортой уулзах үед бүр ч илүү биеллээ олсон бөгөөд түүнийг нас барсны дараа хойчийг нь залгамжлагч хэмээн нэрлэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр хожим нь энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөж, “Pierre Bergé”-тэй хамтран өөрийн фирмийг үүсгэн байгуулахаар шийджээ. Тэрхүү фирм нь одоогийн бидний мэдэх “Saint Laurent” эзэнт гүрний эхлэл байсан юм.

 

3. Pierre Balmain

© Album/EAST NEWS

“Balmain” бол ХХ зууны загварын хамгийн чухал тулгуур багануудын нэг байсан юм. Тэрээр Савойд төрж, Парис руу нүүн архитектурын чиглэлээр суралцан, Францын армид элссэний дараа ээжийнхээ хувцасны цехэд ажиллаж эхэлсэн байна. 1945 онд тэрээр бидний мэддэг брэндийг үүсгэн байгуулжээ.  50-иад оны үед түүний нэр хүнд олонд түгж тэрээр Марлен Дитрих, Тайландын хатан хаан зэрэг тухайн үеийн чухал хүмүүсийн хувцас загварыг гаргадаг гэдгээрээ илүү танигдсан байна. Ингээд тэр удалгүй 1951 онд Нью-Йоркт нэрийн дэлгүүр нээжээ. “Dior” брэндтэй хамт тэд дэлхийн 2-р дайны дараах загварын шинэ үе болох “New Look”-ийг олноо толилуулсан байна.

 

4. Alexander McQueen

© NIVIERE/SIPA/EAST NEWS

Alexander McQueen” оёдолчин болохын тулд 1985 онд 16 настайдаа сургуулиа орхисон юм. 1992 онд тэрээр Лондонгийн нэр хүндтэй урлагийн сургуулийг “Jack the Ripper”-ээс санаа авсан загварын цуглуулга гаргаснаар амжилттай төгссөн байна. “McQueen”-ий аз болоход түүний загварын шоун дээр “Vogue UK” сэтгүүлийн редактор хүрэлцэн ирж бүх загваруудыг нь худалдан авсан байна.  Ингэж түүний загварын карьер жинхэнэ утгаараа чиг шугамаа олжээ.

1990-ээд онд тэрээр маш их нэр хүндтэй болж загварын салбарт хувьсал хийж эхэлсэн юм. Тэрээр “Givenchy” брэндийн ерөнхий дизайнер байсан бөгөөд өөрийн брэндийг үл тоомсорлолгүйгээр давхар өндөр чанартай загвар гаргахад өөрийгөө зориулсаар байжээ. Ингээд 2000 оны төгсгөлд тэрээр брэндийнхээ 51%-ийг “Gucci”-д зарж, “Givenchy” дэх байр сууриа орхин өөрийн загварын брэнд дээр илүү их төвлөрөх болсон байна.

 

5. Cristóbal Balenciaga

© Roger Viollet / East News

Cristóbal Balenciaga” өөрийн карьераа 1919 онд эхлүүлсэн бөгөөд эгч нарынхаа нэг болох Мартинес де Каса Торресийн дэмжлэгтэйгээр өөрийн загварын цехийг нээж байжээ. Удалгүй тэрээр язгууртнууд, хаадын зиндааны загвар зохион бүтээгч гэдгээ ёслол төгөлдөр зарлаж Мадрид хотод хоёр дахь салбараа нээж, бизнесээ өргөжүүлж эхэлсэн байна. Тэрээр Испанийн иргэний дайны улмаас 1936 онд Парис руу нүүжээ. Ингэж тэрээр Францын нийслэлд суурьшиж 1950-иад оны загварыг өөрийн чиг шугамд оруулан жинхэнэ өөрчлөлтийн салхийг үлээсэн юм.

Харамсалтай нь тэрээр 1968 онд загварын салбараас гарахаар шийдсэн бөгөөд олноор үйлдвэрлэдэг үйлдвэрийн чанаргүй хувцас өндөр чанартай хувцасны зах зээлийг дарангуйлж байна гэж үзжээ.

 

6. Ralph Lauren

© ASSOCIATED PRESS/East News

Нью-Йоркийн дизайнерын хувьд АНУ-ын армид элсэж, 2 жилийн турш бизнесийн чиглэлээр сурсныхаа дараагаар зангиа үйлдвэрлэдэг компанид борлуулагчаар ажиллах болжээ.  Ингээд 1967 он гэхэд тэр өөрийн брэндийг үүсгэн байгуулахаар захирлаа ятгаж чадсан байна. Үр дүнд нь тэр “Polo” брэндийн нэр доор эрэгтэй хувцас хийж эхэлсэн байна. Ингээд 1971 онд эмэгтэй хувцасны зах зээл рүү оров. Аль ч хүйсийн хувцсыг гайхалтай хийдэг тэрээр 1974 онд “The Great Gatsby” кино төслийн хувцасны багийг хариуцан ажиллахаар болсон байна. Ингэж л түүний брэнд өнөөгийн бидний мэддэг түвшинд иржээ.

 

7. Louis Vuitton

© Heritage Images / Hulton Archive / Getty Images

Louis” 13 настайдаа Анчайгаас Парис руу явахаар гэрээ орхин гарчээ. Маш урт удаан аяллын дараа тэрээр 16 настайдаа буюу 1837 онд Францын нийслэлд очсон байна. Тэр тэнд очоод хайрцаг үйлдвэрлэгч, сав баглаа боодлын мэргэжилтэн болов. Ингээд 1852 онд “Napoleon III”-ын эхнэр түүнийг хувийн хайрцаг үйлдвэрлэгч, савлагчаар хөлсөлж тухайн үеийн дээд зэрэглэлийн нэр хүндтэй нэгэн болгож хувиргасан байна. Ингээд тэр 1854 онд өөрийн эхнэрийн хамт анхныхаа загварын цехийг нээжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд түүний бизнес өсөн дэвжиж загварын шинэ хэв маягийг туршиж эхлэв. Тэрээр маш их алдартай байсан учраас Францын эрх мэдэлтэн Египетийн Вангийн төлөөлөгч “Ismail Pasha”-гийн хувцасны загварыг хүртэл гаргадаг байжээ. Хэдийгээр түүний бизнес нийгэм, улс төрийн асуудлаас болж хохирч байсан ч алдарт дизайнер 70 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээс нааш хэзээ ч бууж өгөөгүй гэдэг.

 

8. Gianni Versace

© SIPA / East News

Ээждээ хувцас хийхэд нь тусалдаг байсан бяцхан жаал том болоод архитектурын чиглэлээр суралцаж байсан ч 1978 онд Милан хотод анхны нэрийн дэлгүүрээ нээж дизайнер болох мөрөөдлөө биелүүлж чаджээ. Өнгөлөг хийц, пост-попыг ойлгох цорын ганц өвөрмөц арга барилаараа танигдсан тэрээр Мадонна, Майкл Жексон, Пол Маккартни, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл, хатагтай Ди нарын супер одуудыг хувцасладаг байв. Тэрээр уран бүтээлээрээ дамжуулан шоу бизнес болон загварын ертөнцийг жинхэнэ утгаар нь холбосон юм.

Гэвч түүний гэнэтийн үхэл хүмүүст брэндийг нь оршин тогтнох эсэхт эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч түүний эгч Донателла дүүгийнхээ ажлыг хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэг байсан учраас “Versace” брэнд цэцэглэн хөгжсөөр байна.

 

9. Calvin Klein

© FaceToFace/REPORTER / East News © KAOS / MEGA/EAST NEWS

Америкийн алдарт дизайнер Манхэттен дахь Урлагийн дунд сургуульд суралцаж, Нью Йоркийн загварын технологийн дээд сургуулийг төгсжээ. Удалгүй тэрээр 1968 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед энгийн гэсэн тодотголтой загваруудаараа олонд танигдаж байжээ. Гэсэн хэдий ч олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан зүйл бол өдгөө компанийн орлогын гол эх үүсвэр болсон дотуур хувцас байсан юм. Түүнчлэн тэрээр “Unisex” сүрчиг болон “CK One”, брэндийн жинсэн өмднүүдийг зах зээлд нэвтрүүлсэн анхны дизайнер байв. 2002 оны 12-р сарын дундуур тэрээр өөрийн компанийг “Phillips-Van Heusen”-д заржээ.

 

10. Christian Dior

© Roger Viollet / East News

Францын нэр нөлөө бүхий загвар зохион бүтээгч Кристиан Диор Францын нэгэн хөрөнгөтний гэр бүлд төржээ. Коллежид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр сурсны дараа тэрээр загварын чиглэлээр сурахын тулд сургуулиа орхисон байна. Тэрээр алдарт дизайнер “Robert Piguet”-ийн урланд загвар зохиохоос ажлын гараагаа эхлүүлжээ. Дараа нь 1946 онд Парис хотод өөрийн оёдлын газрыг нээв. Тэрбээр өөрийн “New Look” хөдөлгөөнөөрөө алдартай болсон бөгөөд нарийхан бэлхүүс, өргөн мөр, өргөн банзал бүхий эмэгтэйлэг загвараараа ялгарч алдрын оргилд хүрчээ.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.