Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн нийтлэг 6 алдаа: Эдгээрээс болж хосууд хоёр тийшээ болцгоодог!

3

Эхлэл хэсэгт ямар ч харилцаа үл хянагдах хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Мөн үргэлж яг иймээрээ байх юм шиг санагддаг. Бие биедээ хүрэх нь төсөөлж чадахгүй гайхалтай мэдрэмжийг төрүүлэх бол бодол санаа хэмжээлшгүй ихээр мөрөөдөж эхэлдэг.

Гэвч цаг хугацаа өнгөрөхөд таны тархи энэ талаар бодохоо больж, харилцаанаас авах допамины хэмжээ нэмэгддэг байна. Энэ нь мэдээж хэрэг байх ёстой хэвийн үзэгдэл бөгөөд байгалиас жам ёсны мэдрэмжтэй холбоотой зүйл гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч заримдаа эмэгтэйчүүдийн зан ааштай холбоотойгоор тэрхүү мэдрэмж байхгүй болох нь бий. Тэгвэл чухам юун дээр анхаарч чадвал, гайхалтай мэдрэмжийг удаан хугацаанд хадгалж чадах вэ?

1. Санаачлага муутай

Эрчүүд ч гэсэн адилхан анхаарал халамж хүснэ. Тэд харилцааны эхэнд өөрсдийгөө байлдан дагуулагчид мэтээр төсөөлөх боловч, дараа нь үүнээсээ болж бага зэрэг ядарч эхэлдэг. Иймд та түүний унтарсан гэрлийг асааж, сэдэлжүүлэх горимд өөрийгөө шилжүүлж, хүсэж буй зүйлээ хэрхэн өөрийн болгох гэж байгаагаа санаарай. Үр дүнд нь таны залуу эрч хүчтэй болсон байна. Эмэгтэйчүүдийн гарт байгаа амжилтын түлхүүр байгалиас заяагдсан зүйл билээ.

Giulio Fornasar / Shutterstock.com

 

2. Биеэ барих

Эрэгтэй хүн хажуу дахь эмэгтэйгээ биеэ барьж байгааг нь сайн мэддэг. Эрчүүд харилцаанд хоёр талын хүчин чармайлт адил тэнцүү байгаасай гэж хүсдэг. Хэрэв хэсэг хугацааны дараа ч гэсэн та энэ хэвээрээ байх нь хэвийн гэж бодож байвал маш том эндүүрч байна. Иймд биеэ барихаа больж, аль болох нээлттэй харилцахыг хичээгээрэй.

 

3. Хэтэрхий их халамжлах

Харилцаан дахь хүсэл тэмүүллийг хэрхэн богино хугацаанд үгүй хийж болох вэ? Хажуу дахь хүнийхээ ээж нь болох! Та өөрийн үүргээ өөрчилж, түүний ээж нь юм шиг хэтэрхий их харж хандах нь асуудлыг орвонгоор нь эргүүлдэг. Даалгаврыг нь өмнөөс нь хийж өгч байх хооронд тэр найзуудтайгаа гадуур компьютер тоглоод сууж байх нь утгагүй явдал.

Dragon Images / Shutterstock.com

 

4. Тааламжгүй харилцаа

Бас нэгэн харилцааг богино хугацаанд үгүй хийх боломжтой зүйл бол бүхий л үед уурлаж, бухимдах явдал юм. Ийм зүйл чинь болохгүй байна, чи тэгэх ёстой байсан гэх мэтээр үргэлж хажуу дахь хүн рүүгээ уурлаж, бухимдах хэрэггүй. Хүн бүр төгс биш, хүн болгонд асуудал бий. Цоо шинэ нэгнийг бүтээх биш, хамтдаа болохгүй байгаа асуудлыг ярилцаж, шийдвэрлэх нь чухал.

mark designers / Shutterstock.com

 

5. Бүх хөзрөө ширээн дээр гаргаж тавих

Өөрийн бүх нууцаа хажуу дахь залуудаа хэлнэ гэдэг тийм ч зөв санаа биш. Хэрэв та арьс эсвэл үсэндээ ямар нэгэн зүйл хэрэглэсэн бол үр дүн нь түүнд харагдах ёстой. Түүнийг үр дүнг нь харахаас өмнө юу ч хэлэх хэрэггүй. Хувийн нууц, орон зай гэж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

 

6. Өөрийнхөө үнэ цэнийг үнэлэхгүй байх

Хэрэв та, би хайртай юм чинь гэсэн сэтгэлээр өөрийн залуугийнхаа бүх алдаа дутагдлыг уучилсаар байх юм бол тэр муу зан сурч, нэг л өдөр та нүдэндээ дүүрэн нулимстай хоцорч, урт удаан хугацааны дараа ч гэсэн сэтгэлдээ арилахааргүй шархтай үлдэж мэдэх юм. Өөрийнхөө үнэ цэнийг үнэлж, харилцаандаа тэгш эрхийг эрхэмлэ. Ингэж чадвал хосуудын аль алинд нь ашигтай.

Motortion Films / Shutterstock.com

 

316pixel / Shutterstock.com

Хэрэв та дээрх 6 зүйлээс татгалзаж чадвал таны хайр сэтгэлийн харилцаа гайхалтай байхаас гадна урт удаан хугацаанд үргэлжлэх гайхалтай хайрын түүхийг бичих болно.  

58
ГоёГоё
14
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseveenee Tseveenee

    Tseveenee Tseveenee

    2019/04/02 at 22:37

    Uynga Byrsnge

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *