Бидний хувьд үнэхээр сайхан зүйл хийж байгаа мэт санагддаг боловч байгаль дэлхийг аажмаар устгаж байгаа хүмүүсийн буруутай 6 үйлдэл

3

Сүүлийн арван жил дэлхийн хогны бохирдлын асуудал улам эрчимтэй яригдаж байна. Энэхүү асуудлыг өөрийн хэмжээгээр багасгахыг зорьж буй зарим нэг хүмүүс экологид ээлтэй амьдралын хэв маягаар амьдрах болжээ, мөн #Trashtag гэх флешмоб-д нэгдэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Үнэндээ бид гэмгүй гэмээр хэдий ч байгаль дэлхийд хор уршигтай үйлдэл хийсээр л байна. Энэхүү үйлдэл нь ухамсарлаж хийгдээгүй гэдгийг та ойлгож байгаа биз ээ. Жишээ нь бид баяр наадам эсвэл тэмдэглэлт ойн өдрүүдэд хэдэн зуун агаарын бөмбөлөг хөөргөж баяр хөөр болдог.

Ингээд зарим нэг үйлдэлдээ ухамсартай бөгөөд бодолтой хандаж өөртөө дүгнэлтийг хийхийг хүсэж байна. Бид хэзээ, хэрхэн байгаль дэлхийг өөрийн гэмгүй мэт үйлдлээрээ сүйтгэж байна вэ?

Тэнгэрт хятад дэнлүү хөөргөх /гэрэлт зул/

© Takeaway / wikipedia

Тэнгэрт дэнлүү хөөргөх ёс заншил нь аз болж улам багасч байна, яагаад гэвэл гал түймрийн аюултай гэж үзэх болсон тул олон оронд дэнлүү хөөргөхийг хорьж эхэлжээ. Жишээ нь дэнлүүний лаа нь газардахдаа унтраагүй байх бөгөөд хуурай мод, өвс, модон дээвэр зэргийг шатааж багагүй хэмжээний газрыг гэмтээдэг байна. Хүн амьдардаг байшин дээр унаж байшин шатсаны улмаас хүний амь нас эрсэдсэн, тэр ч бүү хэл бүхэл бүтэн цахилгаан станцын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан тохиолдлууд ч бий. Их Британид гэхэд л хөөргөсөн дэнлүү нь хуванцар боловсруулах үйлдвэрийг шатаасан хэрэг ч гарсан. Дэнлүүтэй холбоотой их хэмжээний гал түймрийн мэдээллийг энэхүү бичлэгээс үзэж та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ.

Мөн тэнгэрт хөөргөж буй дэнлүү нь ан амьтанд ямар аюултай байж болохыг бид огт төсөөлдөггүй, ялангуяа газар унасан дэнлүүний төмөр нарийн утсан бэхэлгээг мал (зөвхөн мал бус өвсөн тэжээлтнүүд) идэж ихээр гэмтдэг ажээ. Үүнээс гадна өөр бусад амьтнуудад ч аюултай, гэрийн тэжээвэр нохой хөлөө ихээр гэмтээдэг, мөн жижиг биетэй зэрлэг амьтад (жишээ нь шувуу)  төмөр утсанд орооцолдож үхдэг эмгэнэлтэй хэргүүд их бүртгэгджээ. Мөн тэнгэрт хөөргөсөн дэнлүү нь бүрэн шатахгүй газарт зүгээр л нэг хог болоод газардана.

© ScottishNaturalHeritage / wikimedia

Эдгээр шалтгааны улмаас олон улс орнууд гэрэлт дэнлүү хөөргөхийг хориглоод байна. Орос улсад гэхэд л 2014 оноос эхлэн хот сууринд, тосгоны ойр болон ногоон байгууламж бүхий газарт хөөргөхийг хоригложээ. Мөн Англи улсад гэрэлт дэнлүү хөөргөсөн этгээдийг 2,5 мянган фунт стерлингээр торгоно, харин Бразилд энэ үйлдлийнхээ төлөө 3 хүртэл жил хорих ял авна, өөрөөр хэлбэл гэмт хэрэг (их хэмжээний талбай хамарсан гал түймэр нь маш их хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг) гэж үзэн ял оноохоор зохицуулалт хийжээ.

 

Дурсгалт газар зөөлөн тоглоом авчрах

Гэм зэмгүй хүмүүсийн амийг авч одох аймшигтай явдал сүүлийн жилүүдэд их гарах болсон нь харамсалтай, ялангуяа бага насны хүүхдүүд зэвсэгт халдлагад ихээр өртөж байна. Энэ үед хотын оршин суугчид амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг, зөөлөн тоглоом авчирч тавьдаг. Энэхүү үйлдлээрээ тэд амь үрэгдэгсдийн ойр дотнын хүмүүсийг сэтгэлээр дэмжих, болсон аймшигтай үйл явдлын эсрэг үзэл бодлоо илэрхийлэх ажээ.

© AFP / EAST NEWS

Хэсэг хугацааны дараа хүмүүсийн таагүй сэтгэл хөдлөл багасч, сэтгэлийн шарх аньж амьдрал хэвийн үргэлжилж эхэлнэ. Ингээд зайлшгүй нэг асуулт гарч ирдэг байна: цугларсан энэ олон өнгө үзэмжээ алдсан цэцэг, зөөлөн тоглоомыг яах вэ? Цэцгийн хувьд ойлгомжтой (байгалийн цэцэг учир өөрөө хөрсөндөө шингээд устана), харин тоглоомын хувьд багагүй төвөг учруулдаг байна. Ихэнх тохиолдолд шууд хогийн цэг дээр хаядаг боловч олон хүн үүнийг эсэргүүцдэг ажээ. Жишээ нь асрамжийн хүүхдүүд эсвэл бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд яагаад өгч болохгүй гэж үздэг ажээ. Жишээ нь ихэнх улс орон энэ асуудалд ингэж ханддаг байна.

Амь үрэгдэгсдэд өөрийнхөө уй гашуудлыг хэрхэн зөв илэрхийлэх вэ? Уй гашуудаа автаж зүрх сэтгэл нь өвдөж байхад таныг заавал тэг гэж шууд захирах эрх бидэнд байхгүй, гэхдээ нэг зөвлөгөө өгмөөр байгааг хүлээн авна уу: зөөлөн тоглоом авчирч тавьж байхдаа дараа нь энэ тоглоомыг яах билээ гэдгийг та сайн бодоорой. Зарим нэг сошиал хэрэглэгчид энэхүү ёс заншлаас татгалзах ёстой гэж үзэж байна: зөөлөн тоглоомын оронд амь үрэгдэгсдийн өмнөөс буян хийж хандив өргөхийг уриалжээ.

 

Сав баглаа боодлыг хэтрүүлэн ашиглах үед

Сав баглаа боодол нь худалдан авагчийн харааг булаадаг бөгөөд худалдан авалтанд шууд нөлөөлдөг, мөн бараа бүтээгдэхүүнийг бэртэж гэмтэх, муудахаас хамгаалах үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд зарим нэг үйлдвэрлэгчид эсвэл жижиглэнгийн худалдаачид сав баглаа боодлоо хэтрүүлдэг, зарим үед сав баглаа боодол огт шаардлагагүй байхад ч хэрэглэдэг. Та хар л даа:

Бид бүгд хэрэглэгчид, тиймээс зөвхөн үйлдвэрлэгчдийг байгаль орчны бохирдолд дангаар нь буруутгаж бас болохгүй. Та ч бас өөрийнхөө үйлдлийн тухай бодох хэрэгтэй, жишээ нь тэмдэглэн өнгөрөөх олон баяруудад олон бэлэг бэлдэж боодог биз дээ? Дараа нь бэлэг боосон тэр бүх хайрцаг, цааснууд бүгд хог дээр хаягдана (жишээ нь манай улсад гэхэд л хогийг ялгаж хаядаггүй нь харамсалтай). Энэ зургийг зул сарын баярын дараа авсан ажээ.

© ndrdplc / reddit

2015 оны Хятадын жишээгээр авахад л хүргэлтийн компаниуд нийт 20 тэрбумын захиалга авсан байсан бөгөөд үүндээ 8,27 тэрбум хуванцар сав, 9,92 тэрбум наалддаг цаастай цаасан сав баглаа боодол ашиглажээ. Энэ бүгд хог дээр хаягдана гээд та төсөөл дөө?

Бид энэхүү нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж чадах вэ? Нэгдүгээрт, хэрвээ та бэлэг боож байгаа бол нэмэлт хайрцаг ашиглахаас зайлсхий. Хоёрдугаарт, аль болох бага сав баглаа боодолтой бараа бүтэгдэхүүн худалдаж авахыг хичээгээрэй.

© mydressissad / reddit © Minionhunter / reddit © cheeseball359 / reddit © RedFormansRedAnus / reddit

 

Хэрэггүй зүйлс худалдаж авахдаа

Материаллаг хэрэглээний соёлоосоо болоод олон хүн өөртөө огт хэрэгцээгүй эсвэл ашиггүй худалдан авалт хийдэг. Энэ төрлийн худалдан авалт нь төлөвлөгдөөгүй эсвэл тухайн бараа бүтээгдэхүүн зүгээр л алдаршсан учраас л авдаг. Жишээ нь спинер одоо моодноос гарч бүгд залхсан байна. Одоо тэр хэдэн сая тоглоомыг хааш нь далдруулах бол гэж та бодоод үз дээ? Хэрэглэгчдийн гар дээр байгаагаас гадна борлогдоогүй үлдсэн хэдэн ч сая байгааг бид таашгүй.

Сүүлийн үеийн бас харамсмаар зүйл гэвэл, хэрэглээ тун багатай гажет гараад байна – энэ бол нэг удаагийн цэнэглэгч. Нэг удаа хэрэглээд л ямар ч ашиглалтгүй хэрэгцээгүй хог болж хаягдана. Уг нэг удаагийн цэнэглэгчид орсон хортой бодисууд жирийн хогноос илүүтэй байгаль орчныг маш их ихээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой.

© aliexpress

Бид ямар арга хэмжээ авч чадах вэ? Хятадын “гоц ухаан”-аар бүтсэн энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээс зайлсхий. Ялангуяа цэнэглэгч нь 2-3 долларын үнэтэй бол хараад ч хэрэггүй, олон жилийн эдэлгээ даах цэнэглэгчийн үнэ 10-15 доллараас эхэлнэ шүү. Ингээд ирэхээр нэг удаагийн цэнэглэгчийн эрэлт хэрэгцээ байхгүй бол хүссэн хүсээгүй зах зээлээс шахагдаад ирнэ.

 

Шинэ үеийн ухаалаг утас худалдаж авах үед

Орлого ашгаа нэмэгдүүлэхийн тулд ухаалаг утас үйлдвэрлэгчид жилдээ хоёр ч удаа дараагийн үеийн шинэ загварыг зах зээл дээр гаргаж байна. Утас нь шинэ үйлдэлтэй болно – үнэндээ хэрэглээ тун бага, жишээ нь хурууны хээний сканер эсвэл нүүрэн талын камерыг тэр болгон ашиглаад байдаггүй. Олон хүн шинээр гарсан утасны араас хөөцөлдөж байгаа нь харамсалтай, ингээд л үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангах үүднээс шинэ загвараа боловсруулж зах зээл дээр гаргана.

© case_for_you_ny / instagram

Та өөрийнхөө эсрэг байр суурийг илэрхийлж болно: үүнд тэгээд байгаль орчны бохирдол ямар холбоотой гэж? Алтан медалийн нөгөө талыг танд хэлж өгье. Ухаалаг утасны дараагийн загвар гарч ирснээр зарагдаагүй өмнөх загварууд, сэлбэгийн хамтаар үлдэнэ. Бас шинэ загварт таарахгүй утасны гэрнүүдийг ч мартаж болохгүй. Энэ бүгд хогийн цэг рүү ачигдана.

© carl0071 / reddit

Эдгээр зургийг дарсан гэрэл зурагчин тухайн дүр зургийг нэг биш нилээд хэдэн жилийн турш харж байгаа ажээ: Samsung болон iPhone утасны шинэ загвар гарах бүрт ухаалаг утасны гэрнүүд ийнхүү хогийн цэг дээр хаягддаг. Энэ дүр зураг зөвхөн гэрэл зурагчны амьдардаг хотод шүү дээ. Энэ нөхцөл байдал дэлхийн өчнөөн олон хотуудад үүсч байгаа гэдгийг та бодоорой.

Бид тэгээд яах ёстой вэ? Шинэ загварын утасны араас ухаангүй юм шиг гүйх огт хэрэг байхгүй. Тэртээ тэргүй үйлдвэрлэгчид ухаалаг утсандаа эрс шинэчлэлт хийж чадахааргүй болсон, хуучнаасаа нэг их ялгараад байхааргүй ганц хоёр үйлдлийг л нэмсэн эсвэл сайжруулсан байгаа. Дизайны жоохон өөрчлөлт бас хэрэггүй ганц хоёр үйлдэл л нэмэгдээ биз дээ.

 

Тэнгэрт агаарын бөмбөлөг хөөргөх

© gogiyan / depositphotos

Олон улс оронд ямар нэгэн баяр наадам, тэмдэглэлт өдөр, дурсгалт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ тэнгэрт агаарын бөмбөлөг хөөргөх ёс заншил тогтсон. Тэнгэрт олон өнгийн агаарын бөмбөлөг хөөргөхөд үнэхээр гоё бөгөөд сэтгэл хөдөлгөм харагддаг. Энэхүү гэмгүй гэмээр үйлдэл нь байгаль орчинд маш их хор уршиг тарьдаг байна. Зарим нэг тохиолдолд амьтад, шувуудыг их таарчлааж алдаг тухай мэргэжилтнүүд харамсан ярих ажээ.

Агаарын бөмбөлөг хөөргөсөн хүмүүсийн хараанаас холдсоны дараа юу болж байгаа тухай тэд боддоггүй байх. Үгүй ээ, сансар руу хөөрөхгүй, 3-4 км зайд агаарт хагарна, тэгээд газар унана. Хагарсан бөмбөлөг газарт унахдаа анх хөөргөсөн газраасаа 50-100, бүр заримдаа 1000 км зайд ч унана.

© balloonsblow / instagram

Ингээд хагарсан резинэн бөмбөлөг гоёмсог туузны хамт манай гаригийн хаа нэгтээ унах нь. Тэгээд зэрлэг ан амьтан, шувуу, далай тэнгисийн амьтад хоол хэмээн андуурч хог идэж туузанд нь орооцолдох, резинэнд хахах зэргээр тарчилж үхдэг ажээ. Өөрөөр хэлбэл тэд удаан тарчлаант үхлээр үхдэг.

© balloonsblow / instagram

 

© balloonsblow / instagram

Энэ л шалтгааны улмаас дэлхийн олон улс орон олон нийтийг хамарсан арга хэмжээ, зугаалгын үеэр агаарын бөмбөлөг хөөргөхийг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн хоригложээ. Balloons Blow төрийн бус байгууллага агаарт хөөргөсөн бөмбөлөг хагарсны дараа ан амьтанд ямар аюул учруулж байгааг олон нийтэд таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Зөвхөн ан амьтад төдийгүй байгаль орчинд аюул учруулж байгааг ч тэд мөн анхаарал хандуулж байгаа ажээ. Тус байгууллага өөрийн сайт болон инстаграм дээрээ хагарсан агаарын бөмбөлгийн улмаас амьтад хэрхэн зовж, тарчилж байгааг харуулжээ.

Ингээд өөд бологсдын дурсгалыг хүндэтгэх эсвэл баяр ёслолыг үнэхээр нүсэр тэмдэглэхийг хүсэж байвал яах ёстой вэ? Жишээ нь мод тарьж болно, хүүхдийн цэцэрлэг тохижуулах боломжтой, модон сандал эсвэл өөр бусад объектуудыг сэргээн засварлах гээд олон ажлууд бий шүү дээ. Адилхан л мөнгө зарцуулна гэхдээ агаарт хийсгэж байгаль орчин бохирдуулахгүй, бодит ашиг тусыг хүмүүст өгнө. Хамгийн гол нь байгаль дэлхий маань бидэнд талархах болно.

22
ХарамсалтайХарамсалтай
17
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erka Tumur

    Erka Tumur

    2019/04/02 at 20:34

    Humuus utga uchirgui tansag hereglee ni baigali delhiig suiruulj bgag oilgoh heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *