Хорт хавдар тусах эрсдэлийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахад туслах 7 зөвлөгөө. Та яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж ирээдүйн эрүүл мэнддээ анхаараарай!

3

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэг өгүүлбэрт багтаа гэвэл – бие махбодид хавдрын эд эс үүсч бий болох нөхцөл байдлыг бий болгохгүйгээр эрүүл мэндээ анхнаас нь дэмжих ёстой. Эсвэл бүр хялбараар хэлбэл – хавдрын эд эс үүсэх нөхцөл байдлыг огт бий болгохгүй байх. Өнөөдрөөс авч хэрэгжүүлж болох энгийн алхмуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Бидний дор дурдах зөвлөгөө нь хорт хавдраас бүрэн хамгаалах эсвэл нэгэнт үүссэн хорт хавдраас анагаах эм болохгүй нь мэдээж, гэхдээ таны эрүүл мэндийг зохих хэмжээгээр дэмжихэд мэдэгдэхүйц туслалцаа үзүүлнэ гэдгийг санаж яваарай.

SPF тос хэрэглэх бөгөөд малгай өмсөхөө мартаж болохгүй

© Depositphotos

Арьс – хорт хавдрын эсэд маш өртөмтгий зүйл. Чухам нарны хэт ягаан туяа хорт хавдар үүсгэдэг байна. Цайвар арьстай эсвэл мэнгэ ихтэй болон өндөр настай хүмүүс ихэвчлэн эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Гэхдээ та эдгээр бүлгийн хүмүүсийн аль нэгэнт хамаарч байгаа эсэхээс үл харгалзан: ямар ч тохиолдолд нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж занших хэрэгтэй, мөн нарнаас хамгаалах малгай, алчуур зүүнэ. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгож байгаа бол SPF бодисын орцтойг сонгохыг хичээгээрэй.

  • Мөн В3 амин дэм эсвэл никотинамид тогтмол хэрэглэж байхад буруудахгүй. Энэхүү бодис нь зарим нэг арьсны хорт хавдрын хөгжлийг таслан зогсоодог ажээ (нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хорт хавдрын тохиолдолд).

 

Хуванцар савны хэрэглээнд болгоомжтой хандаарай

© Depositphotos

Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд хэд хэдэн удаагийн судалгаа явуулсан бөгөөд дараах дүгнэлтийг гаргажээ: хуванцар саванд бисфенол А гэх бодис ихээр агуулагддаг, уг бодис нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэх шалтгаан болж байна гэжээ. Хуванцар сав нь ихэвчлэн хөхний хорт хавдар үүсгэдэг байна. Тиймээс нэг л энгийн дүрэм баримтлахад хорт хавдраас өөрийгөө сэргийлэх боломжтой: хуванцар савыг цаашид дахин ашиглахаас зайлсхий, тэр ч бүү хэл хуванцар саванд хоол хүнсээ ч хадгалах хэрэггүй, халаахаас татгалз.

 

Беконы хэрэглээгээ эрс багасга (өөр бусад төрлийн давстай, тослог хүнс мөн хамаарна)

© Depositphotos

Шарсан бекон – өөх тосны агууламж өндөртэй хоол хүнс учраас хэрэглэхээс ор тас татгалзах нь зүйтэй. Ялангуяа согтууруулах төрлийн ундаатай хольж хэрэглэж байгаа бол эрүүл мэндэд нэн тусгүй. Улаан махны хэрэглээнээс эрс татгалзах шаардлагагүй, гэхдээ хэрэглээг хязгаарлана. Махны хэт их хэрэглээ нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэж байгааг судалгаагаар тогтоожээ. Улаан махны оронд тахианы мах эсвэл далайн гаралтай хүнс, загас түлхүү хэрэглэнэ. Мөн давсны хэрэглээгээ эргэж харахыг зөвлөж байна.

 

Сүүгээр шингэлсэн цай уугаарай

© Depositphotos

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд халуун хоол хүнс хорт хавдар үүсгэж байгаа тухай албан ёсоор мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаа ч үүнийг баталсан байна. Халуун цай, ундаа зэрэг нь хоол боловсруулах эрхтний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ. Тийм учраас эрдэмтэд халуун хоол, цайг хөрснийх нь дараа хэрэглэхийг зөвлөх болж. Халуун цайг сүүгээр шингэлж, хөргөснөөр хорт хавдраас өөрийгөө хамгаалж чадна.

 

Ногоо, загас бас самар түлхүү хэрэглээрэй

© Depositphotos

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжилтнүүд хоол хүнсэндээ загас, бүхэл үрийн гурил, ногоо (ялангуяа бууцай), жимс (авокадо) түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Мөн самар ч ашиг тустай: самар нь уушгины хорт хавдар тусах эрсдэлийг эрс багасгаж байгааг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ самрыг их хэмжээгээр идэж болохгүй, их калоритой тул болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна. Өдөрт 20-30 ширхэг самар (бүйлс, ангаахай, газрын зэрэг) идэхэд л хангалттай.

 

Бага уурлаж уцаарлаарай

© Depositphotos

Стресс болон хорт хавдар хоорондоо уялдаа холбоотой болохыг судалгаагаар батлаагүй хэдий ч стресс нь хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг: стресс нь муу дадал зуршилд татан оруулах талтай. Хэн нэгэн татах тамхиныхаа тоог нэмнэ, нөгөө нэг нь согтууруулах төрлийн ундаа ууна, бас нэг хэсэг нь ихээр иднэ, бас нэг хэсгийнх нь дархлаа нь суларна. Ингээд бодохоор стресс нь шууд биш утгаараа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс дараах зөвлөгөөг санаж яваарай: сэтгэл санааны байдал бие махбодийн байдлаас дутахааргүй хүний эрүүл мэндэд нөлөөлнө.

 

Өдөрт дор хаяж 30 минут хөдөлж байгаарай

© Depositphotos

Эрүүл мэндийн тухай сэдэв хөндөгдөхөд спорт ямар чухал болохыг бид ойлгодог. Хүн болгон туранхай, гуалиг байх албагүй: бага жин нь илүүдэл жингийн адил эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Мөн тогтмол биеийн ачаалал авч байх ёстой, ингэснээр бие махбодь өвчний эсрэг зогсох чадалтай байх болно. Өдөр болгон тогтмол хийх өчүүхэн ч гэсэн биеийн ачаалал хорт хавдар тусах эрсдэлийг 30 хувиар бууруулна (энэхүү хувь нь идэвхгүй, суугаа ажилтай хүмүүстэй харьцуулж гаргасан үзүүлэлт) гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

Хоолны дэглэм болон биеийн идэвхтэй хөдөлгөөн – урьдчилан сэргийлэх тарилга биш гэхдээ бодит байдлыг бүрэн хянах хүчин зүйл болж чадна. Хорт хавдраас урьдчилан сэргийлж болох өөр бусад аргуудын тухай та сонссон уу?

7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *