Таны бие организмоос никотины хорыг гадагшлуулж биеийг цэвэрлэх энгийн аргууд

2

Тамxи татах нь ямархуу хор нөлөөтэй тухай сайн мэддэг тамxичид олон. Тамxи татах нь хүний эрүүл мэнд, амьдралыг ч муутгаж болох бөгөөд бараг тамxи татдаг хүн болгон л дотроо тамxинаас гарах юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй байдаг. Харин яг яаж гарах вэ?

Та никотины хор хөнөөлийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Нэг ширхэг тамxи татсанаар таны цусны эргэлт нь 6-8 цагаас эхлээд 42-78 цаг хүртэлх хугацаанд бодисын солилцооны тусламжтайгаар никотиныг гадагшлуулна. Котинин хэмээх никотиноос үүсдэг бодис нь таны биед 20-30 хоног гадагшлахгүй байсаар байдаг байна. Хэрвээ та өдөрт нэг хайрцаг тамxи татдаг бол таны уушгин дахь никотиныг, энэ бүх хорыг гадагшлуулахад хичнээн хугацаа хэрэгтэйг төсөөлөөд үз.

Танд тус болохын тулд, никотины хамаарлаас гарахад тань хэрэг болох болов уу хэмээн биеэс хорт бодисыг гадагшлуулдаг хоол хүнсний жагсаалтыг танилцуулж байна.

Ус

Ус ууснаар бидний биед шингэн дутагдах асуудал үүсэхгүй ба хорт бодис бас биеэс гадагшилна. Никотин харин таны биед шингэн дутагдалт үүсгэдэг байна. Та шээж, хөлрөх байдлаар никотиныг биеэс гадагшлуулна.

Халгай

Энэ ургамал нь төмрөөр баялаг учир янз бүрийн халдвар болон бусад өвчнөөс сайн хамгаалдаг.

Нарсны шилмүүсний ханд

Энэхүү нэг төрлийн цай нь цэвэрлэх, ариутгах үйлчилгээтэй учир таны амны хөндий, хоолойг ариутган цэвэрлэнэ. Мөн уушгины эрүүл мэндийг хамгаална.

Ногоо болон жимс

Хоёр жилийн турш хийсэн судалгаагаар 25 болон түүнээс дээш настай тамxи татдаг хүмүүсийг оролцуулан хянахад жимс, ногоо их хэрэглэдэг хүмүүс нь никотиноо харьцангуй амархан гадагшлуулж байж. Мөн тийм хүмүүс тамxи арай бага татдаг ба учир нь тэд никотины хамааралд өртөх нь бага байна. Жимс ногоонд их хэмжээний эслэг агуулагдах учир тамxи татах хүсэл бага төрдөг билээ. Бас тамxины хор нь мах, сoгтууруулах ундаа, кофеин зэрэгтэй сайн холилдох бол харин ногоо жимстэй ингэж холилдон уусдаггүй юм.

Цоохор майлз, хаш, өргөст хэмх, хурган гуа, киви зэрэг жимс ногоо нь яг дээрхтэй адил үйлчилгээтэй. Харин өндөр хэмжээний сахар агуулах ногооноос зайлсхийх хэрэгтэй. Учир нь глюкоз тамxи татах хүслийг эрс нэмэгдүүлдэг байна.

Жүрж

Жүрж нь С амин дэмээр баялаг. Энэ амин дэм нь таны бие дэх никотиныг цэвэрлэх үйлчилгээтэй. Мөн бодисын солилцоог эрчимжүүлэх, стресс бага байх нөлөө үзүүлдэг байна.

Киви

Тамxи татсанаар бие дэх А, С болон Е амин дэмийн түвшинг бууруулдаг юм. Киви жимсэнд эдгээр амин дэм их байх учир алдагдсан амин дэмээ нөхөн сэргээхэд тань тус болно.

Лууван (шүүс)

Тамxи татсанаар таны эрүүл мэндэд хохирол учруулж байгаагийн илрэх нэг шинж тэмдэг нь арьсны эрүүл мэнд. Лууван нь таны арьсыг сэргээн төлжүүлж А, В, С, К амин дэмээр хангана.

Цэцэгт байцаа

Энэ ургамал нь хоёр төрлийн чухал амин дэм агуулдаг нь В5 болон С витамин бөгөөд эдгээр нь уушгины эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм. Мөн бодисын солилцоог эрчимжүүлэхэд тустай.

Буйцаа

Бууцайнд олон төрлийн амин дэм, фолийн хүчил байдаг нь биеийн эрүүл мэндийг хамгаалж, тамxины амтыг муухай санагдуулна.

16
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *