
Бохирдсон самаар үргэлжлүүлэн үсээ самнах нь ухаалаг сонголт биш.
Арьс судлалын эмч хэлэхдээ, сам дээрх тоосны хачиг, үхэжсэн арьсны эсүүд, бас бусад үл харагдах нянгууд бактери болон мөөгөнцрийг тэжээдэг хэмээн тайлбарлажээ. Үр дүнд нь та халдвар авах болно.
Сайн мэдээ гэвэл таны самыг бохирдлоос цэвэрлэх энгийн бөгөөд хурдан арга замууд байдаг аж. Бид өнөөдөр та бүхэнтэйгээ 2 аргыг хуваалцахаар шийдлээ. Эдгээр аргуудыг ашиглахад хамгийн ихдээ 5 минут зарцуулна.

Хэрхэн самыг цоо шинэ мэт болтол цэвэрлэх вэ – Эхний арга
Эхний ээлжинд танд үзэг, хайч, шүдний сойз, бүлээн ус болон бага зэрэг шампунь хэрэг болно.
Эхлээд үзэгний хошуугаар самны шүд хоорондын зайн дахь бохирдлыг цэвэрлэнэ. Үзгээр цэвэрлэсэн бохирдлыг хайчаар хайчилбал, самнаас бохирдлыг цэвэрлэж гаргахад илүү амар байх болно.

Дараа нь бүлээн усанд бага зэрэг шампунь хийж, сайтар хольсны дараагаар шүдний сойзыг дүрнэ. Ингэснээр та сойзыг самны бохирдлыг гуужуулагч болгон ашиглах боломжтой гэсэн үг. Бүх булан, нүх, зай завсрыг сайтар сойздож цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь самыг хатааж, эргээд хэрэглэж болно.
Хэрхэн самыг цоо шинэ мэт болтол цэвэрлэх вэ – Дараагийн арга
Энэ аргыг туршиж үзэхийн өмнө эхлээд самыг усан доор сайтар барьж зогсох хэрэгтэй бөгөөд ингэснээр хоорондоо орооцолдсон үсийг цэвэрлэхэд хялбар байна.

Дараагийн алхам бол самны шүднээс үсийг цэвэрлэнэ. Тэгээд шүдний сойз хэрэглэж, самны бусад бохирдлыг усан доор барихдаа сайтар цэвэрлэнэ.
Цэвэрлэж дуусах үедээ хуурай алчуураар самны бүх нойтон хэсгийг хуурай болтол нь цэвэрлэсний дараа хэрэглэх боломжтой.
Таны харж байгаачлан, эдгээр аргуудыг туршиж үзэх тэгтлээ хэцүү биш. Танд үнэтэй цэвэрлэгч эсвэл зориулалтын бусад сам цэвэрлэх бүтээгдэхүүн огтхон ч хэрэггүй. Ердөө жижигхэн шүдний сойз, ус болон бага зэрэг шампунь байхад та энэ асуудлыг богино хугацаанд шийдэж чадна.







