Өгзєгнийхөө гэрэл зургаар жилд 300,000 ам.долларын орлого олдог бүсгүй

0

Танилц: 26 настай Бразил бүсгүй Наталья Гариботто сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийнхөө єгзгийг өндрөөр үнэлэн амьдарч байгааг The Mirror-т бичжээ. Наталья жилд 300 мянган ам.долларын орлоготой, тэрээр Instagram хуудсан дээрээ өөрийн өгзєгний гэрэл зургийг байршуулдаг юм.

Бразилийн Instagram од өдөр болгон өөрийн 1,3 сая дагагчийг баярлуулдаг ажээ. Зөвхөн дагагчид төдийгүй бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахыг хүссэн компаниудыг ч мөн адил.

nataagataa/instagram.com

Түүний сошиал сүлжээний гол дүр – өөгүй чанга бие хаа. Наталья Гариботто уйгагүй бэлтгэл сургуулилт, чанга дэглэмийн ачаар л ийм үр дүнд хүрсэн гэдгээ нуулгүй хуваалцсан юм.

 

Реалтор байсан бүсгүй одоо бикини өмсөн камерын өмнө зогсох болжээ.

nataagataa/instagram.com

Сошиал сүлжээнд ажиллах нь цаг наргүй ажил гэнэ. Гэрэл зураг болгон дээрээ илүү сайхан харагдахын тулд тэр бүх цаг, хүчээ дaйчилдаг. Ялангуяа өгзєгтөө онцгой анхаарал хандуулсныхаа ачаар өөрийн аккаунтыг илүү алдартай болгож чадсан гэж үздэг ажээ.

 

Гараагаа дөнгөж эхэлж байгаа блогеруудад өөрийнхөө гол онцлогийг олохыг зөвлөж байна.

nataagataa/instagram.com

“Би бүгдийг урамшуулахыг хүсдэг. Эрчүүд ч бай, эмэгтэйчүүд ч бай, миний ачаар тэд өдөр болгон спорт зааланд явах болсон. Би тэдэнд урам зориг өгөхийг хичээдэг, тэд ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олоосой гэж хүсдэг” гэж Гариботто Mirror-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Бүсгүй өөрийнхөө бэлтгэлийн мэдээллийг дагагчидтайгаа хуваалцдаг төдийгүй целлюлиттэй тэмцэх аргуудаас ч хуваалцаж шинэхэн авахуулсан гэрэл зургуудаасаа сонирхуулдаг.

 

Бүсгүйн тавьсан пост болгонд 5 мянган доллар төлдөг.

nataagataa/instagram.com

Ийм үр дүнд хүрэхийн тулд та хичээнгүйлэн бэлтгэл сургуулилт хийх ёстой, мөн өөрийгөө байнга хөгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг өндөр түвшинд тасралтгүй хийнэ гэж бүсгүй туршлагаасаа хуваалцсан юм. Түүнд зөвхөн өгзєг тус болоод зогсохгүй мөн ажил хэрэгч сэтгэлгээ тус нэмэр болсон. Наталья “бизнес-хуульч” мэргэжлээр сургууль дүүргэсэн нэгэн.

 

Сошиал сүлжээнээс бусад интернэт орчинд түүний зөвлөгөөг буруушаасан өнгө аясаар хүлээн авчээ.

nataagataa/instagram.com

“Тэр одоо хэнд урам зориг өгөөд байгаа юм бэ? Сэтгэлээр унасан залуучуудад уу?” гэж нэгэн хэрэглэгч сэтгэгдэл хуваалцсан харагдана.

Бас нэг хэрэглэгчийн үлдээсэн сэтгэгдэл: “10 настай охинтой ярьж байгаа юм шиг сэтгэгдэл төрчихлөө. Би түүнд: чамайг хүчтэй, ухаантай, чанга, бие даасан бас эмэгтэйчүүдийг үл тоодог хүмүүст бид бүхнийг хийж чадна гэдгийг батлаасай гэж хүсэж байна. Тэр миний хэлсэн үгний хариуд: За ээж ээ, би их мөнгө олно оо, өөрийнхөө өгзєгний гэрэл зургийг олон хүмүүст үзүүлээд л”.

nataagataa/instagram.com

Мэдээж Наталья алдаршсан, үүнд сөрөг тал ч бий: гэрлэх саналаас эхлээд үнэхээр тааламжгүй саналууд ч ирдэг байна. Түүний нэг дагагч усанд орсон уснаасаа зараач гэж Гариботтогоос хүссэн удаа ч бий.

Наталья нvцгэн шахуу биеийнхээ зургийг тавьж мөнгө олж байгаа нь зөв үү, буруу юу?

18
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Banzar Lhagvadorj

    Banzar Lhagvadorj

    2023/01/09 at 13:29

    Даатгуулахгүй бол….

  2. Damdindorj Skyline

    Damdindorj Skyline

    2023/01/09 at 16:11

    Nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *