Бараг бүх л залуу ээж нарын гаргадаг хамгийн түгээмэл 7 алдаа (эдгээрийн зарим нь хүүхдэд маш аюултай)

2

Орчин үеийн ээж нарт шинэхэн мэндэлсэн бяцхан үрээ хэрхэн зөв арчлах талаар мэдээл авах эх сурвалж маш их болжээ. Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт, блогууд, олон тооны хүүхдийн эмч нар, сэтгэл зүйчид, эмэгтэйчүүдийн форум, тэгээд мэдээж эмээ нар. Саяхан төрсөн ээжид өгөх ойр дотныхны зөвлөгөө заримдаа хоорондоо зөрчилдөнө. Энэ бүгдийн учрыг яаж олж, хэрхэн бүгдийг эхнээс нь зөв хийх вэ?

Та бүхэндээ туршлагатай ээж нарын зөвлөгөөг хүргэж байна. Тэд эдгээр түгээмэл алдаануудыг дөнгөж ээж болсныхоо дараа гаргаж байсандаа харамсдаг ажээ.

Хүүхдээ хөxний сүү орлуулагчаар угжихгүй байх

© Depositphotos © PublicDomainPictures / Pixabay

Хөxний сүү бол нярай хүүхдэд хамгийн шилдэг хоол хүнс юм. Харамсалтай нь, хөxний сүү нь цатгахгүй тохиолдлууд байдаг. Ээж нь хүүхдээ хөxнийхөө сүүгээр бүрэн цатгаж чадахгүй байвал эмч нар хөxний сүү орлуулагч өгөхийг санал болгодог ч зарим ээжүүд үүнээс эрс татгалздаг. Өлсгөлөн байх гэдэг нярайн хувьд маш аюултай бөгөөд шингэний дутагдалд оруулахаас гадна муугаар төсөөлбөл үхэлд ч хүргэх аюултай.

 

Хүүхдийг хэтэрхий их цатгах

© Ben Kerckx / Pixabay

Хүүхдийг уйлах тоолонд л өлсөж байна гэж ойлгож болохгүй. Хүүхдийн хаа нэгтээ өвдөж байж болно, эсвэл ээжийгээ хармаар болоод л уйлж байж ч болно шүү дээ. Хүүхдээ уйлахаар нь л хөxөө өгч тайвшруулахыг оролддог ээжүүд байдаг. Ингэснээр хүүхдийг хэтэрхий их идэхэд хүргэнэ. Энэ үед хүүхдийн гэдэс дүүрч, таагүй мэдрэмж төрнө. Бас гулигаад байдгийг мартаж болохгүй.

Хүүхэд хөxөө идэхгүй толгойгоо гэдийлгээд байвал заавал шахаад байх хэрэггүй. Хэрвээ хөxөө эсвэл угжаа бага идээд байгаа юм шиг санагдаад байвал хүүхдийн эмчээс зөвлөгөө аваарай. Магадгүй энэ нь зөвхөн таны ойлголт ч байж болох талтай.

 

Хөxний сүүг саагаад угжаар өгөх

© Depositphotos © Depositphotos

Зарим хүүхдүүд хөxөө идэх дургүй байдаг. Тийм учраас ээжүүд хөxний сүүгээ саагаад, угжаар хооллох аргыг сонгодог. Зарчмын хувьд онц аюултай зүйл болохгүй л дээ, гэхдээ хөxөө хөxсөнөөс угж хөxөх нь хүүхдэд амархан байдаг. Сайн юманд хүн амархан дасдаг биз дээ. Тийм ч учраас угжнаас хооллосон хүүхэд дахиж хөxөө хөxөх дургүй болдог талтай. Энэ нь хүүхдийн амтлах мэдрэмж буруу суухад нөлөөлж, хэл ярианы хөгжил буруу явагдахад хүргэж болзошгүй. Мөн хөxний сүү багасдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Хүүхдээ хэт их бэгнэж өлгийдөх

© Depositphotos © Depositphotos

Хүүхдээ сайтар өлгийдөж байх ёстой гэж бид саяхныг хүртэл бодож явлаа, өөрөөр хэлбэл эхийн хэвлий мэт халуун дулаан орчныг бүрдүүлж өгч байна гэж боддог байж. Үнэн хэрэгтээ хэт халуун орчин нярайд маш аюултай бөгөөд хүүхдийн гэнэтийн үхлийн эрсдэлийг эрс нэмэгдүүлэх шалтгаан болдог байна. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар хүүхэд байгаа тасалгаа 18-20 цельсийн хэмтэй байх ёстой ба хүүхдийг хэтэрхий зузаан хөнжлөөр хучихгүй, мөн халаагчийн хажууд хэвтүүлж болохгүй. Хүүхдийг унтаж байхад малгайг нь заавал тайлж байхыг зөвлөж байна.

Хүүхэд халууцаж байгааг яаж мэдэх вэ? Түүний гэдсэнд хүрээд үзээрэй. Гэдэс нь дулаахан байх ёстой, халуун байж болохгүй. Мөн хацар нь улайх, хөлс ихээр гарч байвал хэт их халууцаж байгааг илтгэнэ.

 

Хүүхдийг хэт ариутгасан, цэвэр орчинд байлгах

Биднийг өсгөсөн аав ээж нар хүүхдийг буцалсан усанд оруулах, өлгий, шээсний даавууг нь хоёр талаас нь индүүдэх, хүүхэд байгаа тасалгааны шалыг өдөрт хэд хэдэн удаа чийгтэй алчуураар арчих, тоосыг нь байнга арчиж байх ёстой гэдэг ойлголтоор биднийг өсгөн хүмүүжүүлдэг байсан. Одоо ч олон залуу аав ээж нар шинэ хүн төрөнгүүт гэрийн тэжээвэр амьтнаасаа татгалзаж байна. Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал тавих нь тэдний үүрэг. Гэхдээ мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар хэт их ариутгасан цэвэр орчин нь хүүхдийн дархлааны системд сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ. Тэднийг хэт мэдрэг болгодог байна.

ЖонаХопкинс-ын хүүхдийн төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад, амьдралынхаа эхний жил гэрийн микроб, гэрийн тэжээвэр амьтантай тоглож өссөн хүүхдүүд харшил, амьсгалын багтраа өвчнөөр өвдөх нь эрс бага байгааг тогтоосон байна. Нэг наснаас хойш муур, нохойтой болох нь нааштай нөлөө үзүүлэхгүй байгааг ч мөн судалгаагаар илрүүлжээ.

 

Хүүхдийн тэргийг буруу ашиглах

© Depositphotos © Depositphotos

Харамсалтай нь бид хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрэн хангаж чадахгүй юм даа. Гэхдээ бид тогтоосон дүрэм журмыг баримталснаар тэднийг аливаа эрсдэлээс хамгаалж чадна. Үүний нэг бол хүүхдийн тэрэгтэй цахилгаан шатанд орох. Энэ үед хүүхдээ тэвэрсэн байх ёстой. Гэвч үнэндээ, маш цөөхөн аав ээжүүд энэ дүрмийг баримталж байна. Техник л болсон хойно цахилгааны шатны хаалга гэнэт хаагдаж болно, цахилгаан шат унаж ч болно.

Мөн хүүхдийн тэрэг түрсэн аав ээж нар зам хөндлөн гарахдаа аюулгүйн дүрмийг зөрчдөг нь, хүүхдээ өөрийнхөө урд тэрэгтэй нь түрж гардаг. Хүүхдийн тэрэг машины түвшнөөс доогуур учраас үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жолооч тэргийг харахгүй байж болно. Замын хөдөлгөөний дүрмээр бол хүүхдээ гар дээрээ аваад хоосон тэргийг түрж зам хөндлөн гарах учиртай.

 

Хүүхдээ буруу бүүвэйлэх

© Depositphotos

Нярай хүүхдүүд аав ээжийгээ үзэн ядаж байна уу гэлтэй чарлах үе олон. Энэ үед сандарч балмагдсан аав ээжүүд хүүхдээ гар дээрээ авч бүүвэйлж эхэлдэг. Мэдээж төрсөн үрдээ муу зүйл бодож ийш тийш савлахгүй, гэхдээ тэдний хөдөлгөөн маш ширүүн, огцом болдог.

Хүүхдийн хүзүүний булчин сул, тархи нь зөөлөн байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хүчтэй, огцом савлаж бүүвэйлбэл хүүхдийн тархинд гэмтэл учруулах аюултай. Ийм гэмтлийг хүүхдийн тархи хөдлөх хам шинж гэдэг. Энэ нь хүүхдийг тахир дутуу болгох, тэр бүү хэл илүү харамсалтай үр дагаварт ч хүргэхийг үгүйсгэхгүй.

Та хүүхдээ асарч байхдаа ямар алдаа гаргаж байв?

39
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Сартуяа

    Б. Сартуяа

    2019/07/05 at 09:28

    Х’н’г’р З’л

  2. Boloroo Booloo

    Boloroo Booloo

    2019/07/05 at 09:47

  3. Baaska Z-bron

    Baaska Z-bron

    2019/07/05 at 10:39

    Г. Янжаа

  4. Batbold Hulan

    Batbold Hulan

    2019/07/05 at 16:08

    Svhbold Svhbold

  5. Baaska Z-bron

    Baaska Z-bron

    2019/07/05 at 17:07

    Г. Янжаа

  6. Ц. Жинжээ

    Ц. Жинжээ

    2019/07/05 at 17:35

    Shuvaa Otgontuul

  7. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:06

    ???? Hello ????
    You are a particular of our country, in any region,
    -✅You are looking for a loan of money for the realization of your projects,
    -✅You have been rejected by the banks of mongolia
    -✅You need loan to pay debts, pay bills or mount a project.
    In the end, your trauma financial is now finished,
    we are a group shareholder and operator financial.

    We give loans with conditions very simple and without problem.
    In partnership with partner banks in all the space of the world, our offers of loans are provided by Bank for transaction security to any person.

    If you are interested contact us back through our email address :

    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    CONTACT US BY MESSENGER FOR MORE INFORMATION.

    Thank you.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *