Хүзүү болон нурууны таагүй өвдөлтийг багасгаж, булчингийн хэт ачааллыг багасгах үйлчилгээтэй 9 төрлийн иллэг

2

Хэт их ачаалал авсан үед хэн хүнгүй л амарч, биеэ суллахыг хүсдэг. Үүний тулд л иллэг гэгч зүйл бий болсон болов уу. Иллэг нь нуруу, хүзүүний таагүй өвдөлтийг багасгаж, мөн мэдрэл тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. АНУ-д гэхэд л хүмүүс жилдээ 230 сая удаа иллэгийн салоноор үйлчлүүлсэн байдаг ба уг үйлчилгээг авсан хүмүүсийн 88 хувь нь иллэг үнэхээр өвчин намдаах үр дүнтэй арга гэдэгтэй санал нийлсэн байна.

Та бүхэндээ хүзүү, нурууны булчингийн хэт их ачааллыг багасгахад туслах 9 төрлийн иллэгийг танилцуулж байна. Нийтлэлийн төгсгөлд уламжлал ёсоор бонус хүлээж буй.

Өөртөө иллэг хийх арга

1. Мөр, хүзүүгээр өвдөх үед тайвшруулах үйлчилгээтэй цэгэн иллэг

© depositphotos.com © depositphotos.com

Практик болон судалгаанаас харахад энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй болох нь батлагдсан. Акупрессур – 10 судалгаа явуулахад 9-д нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлж байгааг тогтоожээ. Хүний бие махбодид олон тооны цэгүүд байрласан байх бөгөөд өөр хоорондоо харилцан нөлөө үзүүлдэг. Тийм учраас цэгэн иллэг хийхээс өмнө заавал мэргэжлийн эмчтэй зөвлөх хэрэгтэй. Нуруунд нөлөөлөх цэг дээр иллэг хийж өвчнийг намдаах боломжтой. Мөн хүзүү, бүх биеийн ачааллыг багасгах цэгүүд ч бий.

  1. Яаралгүйгээр, аажим бөгөөд зөөлөн иллэг хийнэ.
  2. Өөрт эвтэйхэн байхаар сууж эсвэл хэвтээ байрлалыг авна.
  3. Биеэ бүрэн суллаад гүнзгий амьсгал авна. Нүдээ аниарай.
  4. Тодорхой цэгүүдэд багахан хүч ашиглан тойрог байдлаар иллэг хийнэ. Эсвэл дээрээс доош чиглэлд дарах байдлаар иллэгийг хийсэн ч болно.

 

2. Теннисийн бөмбөгийн тусламжтайгаар нурууны өвдөлтийг дарах

© depositphotos.com

Нурууны өвдөлт нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг ба үүнд нурууны булчинд хэт их ачаалал авах, нуруугаар бөгтийх зэрэг ч багтана. Энэ өвдөлтийг багасгах бүрэн боломжтой. Нуруунд ирсэн ачааллыг багасгахын тулд теннисийн бөмбөг ашиглана.

  1. Нуруугаараа дээш харан хэвтэнэ. Хөлөө өвдгөөр нь нугалаад, улыг шалан дээр бүрэн тавина.
  2. Нуруугаа шалнаас хөндийрүүлж хоёр ширхэг теннисийн бөмбөг доороо хийнэ.
  3. Энэ байрлалд 60 секунд хэвтэх юм.

Нурууны төрөл бүрийн булчинг суллахын тулд ийш тийш хөдөлгөөн хийж турших хэрэгтэй. Жишээ нь, бөмбөгийг нуруугаараа дээш доош болгоно. Гэхдээ бөмбөгөөр нуруунд хэт их ачаалал даралт өгч огт болохгүй.

 

3. Халуун алчуураар хүзүү, нурууны өвдөлтийг намдаах

© depositphotos.com

Энэ төрлийн иллэгийг хийхэд танд халуун алчуур байхад л хангалттай. Алчуураа халаагаад хөрөхөөс нь өмнө нуруугаа илээрэй.

  1. Халуун алчуураа эргүүлээд чангална.
  2. Хүзүүгээрээ ороогоод хоёр гараараа алчуурны үзүүрээс барина.
  3. Алчуураараа хүзүүгээ дээш доош дарж иллэгийг хийнэ.
  4. Иллэгийг 2-3 удаагийн давтамжтай хийвэл илүү үр дүнтэй.

 

Нурууны дээд хэсгээр мэдрэгдэх өвдөлтийг намдаах

© depositphotos.com

Нурууны дээд хэсгээр өвдөлт мэдрэгдэх нь өнөөгийн амьдралын хэв маягт энгийн үзэгдэл болжээ. Гэхдээ энэхүү таагүй мэдрэмжийг хэний ч туслалцаагүйгээр өөрөө арилгах боломж бий.

  1. Эгц шулуун зогсоно.
  2. Зүүн гараараа өвдөж байгаа газар дарж, дээрээс доош чиглэлд иллэгийг хийнэ.
  3. Өвдөж байгаа хэсгийн булчин сулартал иллэгийг хийсээр байх болно. Цэгэн иллэг хийж байгаа бол цэг тус бүр дээр 30 секунд дарахыг хичээгээрэй.
  4. Хэтэрхий их чанга дарахаас сэргийлэх нь чухал.

 

Мэргэжлийн иллэг

1. Шиацу

© depositphotos.com

Эмчилгээний энэхүү аргыг Япон болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ашигладаг. Шиацу гэх үгийг хөрвүүлбэл “хуруугаар дарах” гэсэн утгатай. Энэ иллэг нь цаг хугацааны шалгуураар баталгаажсан эмчилгээний арга. Гарын алга болон эрхий хуруугаар мэргэжлийн массажист тодорхой төрлийн булчингуудад нөлөөлж иллэг хийнэ. Энэ иллэгийн ачаар дотоод эрхтний доголдсон үйл ажиллагааг ч сэргээн засах боломжтой гэж үздэг.

 

2. Халуун чулуун иллэг

© SocialButterflyMMG / pixabay © HeikeFrohnhoff / pixabay

Нэрнээс нь харахад л ойлгомжтой байгаа болов уу. Халаасан мөлгөр чулууг тодорхой цэгүүд дээр байрлуулж булчингийн ачааллыг багасгаж, тайвшруулна. Чулууны халуун нь булчингийн гүн хэсэгт нөлөөлөхөд тусалдаг байна.

 

3. Аюрведийн иллэг

© unsplsh / alan caishan

Энэтхэгийн аюрвед–ийн анагаах ухаанд хамаарах потли иллэг нь эд эсийг дотроос нь анагааж, тайвшруулах зорилгоор эмчилгээний ургамал ашигладаг онцлогтой. Тусгайлан халааж бэлдсэн ургамлыг залуужуулах тостой хольж даавуун уутанд хийж арьсыг үрж иллэг хийнэ. Орцод орсон ургамал бүр өөрийн гэсэн онцлог үйлчилгээг үзүүлдэг. Бие амрааж, сэтгэл санаа тайвшруулах энэ иллэгийг туршиж үзэх л хэрэгтэй.

 

4. Тай иог-иллэг

Young female receiving massage by therapist in traditional thai position

Та энэ иллэгийг Тайландаас гаралтай гэж магадгүй. Үнэндээ 2500 гаруй жилийн тэртээ Энэтхэгт үүссэн бөгөөд Тайландад амжилттай тархжээ. Тай иог-иллэг нь хувцастай байхад нь  хийдэг хуурай иллэг юм. Үндсэн иллэгтэй сунгалтыг хослуулан гүйцэтгэнэ. Уг техник нь булчингийн ачааллыг бууруулна, мөн иогийн төрөл бүрийн байрлалд авчирч булчинг илүү уян хатан болгоход тусалдаг.

 

5. Булчингийн гүнд хийх иллэг

© ElvisClooth / pixabay © Jesper Aggergaard / unsplash

Энэхүү эмчилгээний арга нь тулгуур хөдөлгөөний эрхтний асуудлыг шийдэхэд тусална. Жишээ нь, спортын бэртэл гэмтэл болон сунгалт хийхэд нэн тустай. Гүн булчин болон булчингийн эд эсэд нөлөөлөхийн тулд тодорхой төрлийн булчинг мэргэжилтнүүд сонгож авдаг. Ингэснээр архаг ачааллыг багасгах боломжтой гэж үздэг. Үр дүнд хүрэхийн тулд алгаар хүчтэй чанга дардаг, зарим тохиолдолд тохойгоороо ч иллэг хийх нь бий.

Анхааруулга: Уг төрлийн иллэгийг зөвхөн туршлагатай мэргэжлийн эмч л хийнэ.

 

Бонус: Танд мөн Шведийн үр дүнтэй иллэг таалагдах байх

Иллюстратор Yekaterina Rogozina

Иллэг хийж сурч байгаа хүмүүст нэн тохиромжтойгоос гадна бүх биеийг тайвшруулж суллахад тусална.

Иллэгийг хийх арга техник: Таны хөлөөс толгой хүртэл иллэг хийнэ. Үе мөчүүдэд идэвхтэй даралт ирнэ. Тойрог иллэгийг чанга даралттай эсвэл урт шулуун иллэг хийх болно. Ингэснээр таны бие махбодь тайвширч, мэдрэлийн захын судсууд идэвхижнэ, цусны эргэлт эрчимжиж тунгалгийн солилцоо сайжирна.

Анхаарах: Иллэг хийлгэхээс өмнө мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон арга техникийг сонгоход эмч мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгнө.

Та ямар төрлийн иллэг хийлгэх дуртай вэ? Өөрийнхөө сонголтын талаар коммент хэсэгт хуваалцаарай.

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Purev Dorj

    Purev Dorj

    2019/07/05 at 10:46

    Top fan ♥

  2. Bat Suuri

    Bat Suuri

    2019/07/05 at 11:22

    .

  3. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:05

    ???? Сайн байна уу ноён / Хатагтай ????

    Бид санхүүгийн хүндрэлд орсон бүх хүмүүст туслах гадаадад зээл олгох. Манай нийслэл 5,000 $ авсан 600,000 $ хүртэл хувь хүн хоорондын зээл өгөх ашиглаж болно. Хүүгийн хувь нь жилд 2% байна. Энд бидний үйлчилгээний зарим газар нь:

    -✅Санхүүгийн зээл
    -✅Орон сууцны
    -✅Хөрөнгө оруулалтын зээл
    -✅Зээлийн авто
    -✅Зээлийн Эргүүлэн Худалдан
    -✅Хувийн зээл

    Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 хүртэл хоногоор манай хэрэглэгчдийг хангах боломжтой.

    Манай вэб сайтад хүлээн авах бидэнтэй холбоо барина уу.

    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай.

    Таны хүсэлтийг хүлээж байна .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *