Эрүүл мэндээ хянахад туслах гар утасны шинэ гэр

0

wello_smartphone_case-4-770x350

Wello бол ухаалаг гар утасны хөнгөн жинтэй, мэдрэгчүүд суурилуулсан гэр юм. Энэхүү гэр нь тухайн гар утсыг эзэмшигчийн эрүүл мэндийг хянаж байдаг гэдгээрээ онцгой. Гэрэн дээрх мэдрэгчүүд нь цусны даралт, зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, биеийн халуун болон уушигны үйл ажиллагааг маш нарийн нарийвчлалтайгаар хэмжинэ. Azoi компаний бүтээл 200 долларын үнэтэй гэр iPhone 4, 5, 5s гар утаснуудад тохирох хэмжээтэй байгаа аж.

Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад иргэдэд аль алинд нь тохиромжтой. Хөгжингүй орны иргэдийн хувьд эрүүл мэнд, амьдралын хэв маягаа сайжруулах боломжийг олгох бол хөгжиж буй орны хувьд боломжийн хувьд хязгаарлагдмал байдаг үйлчилгээг өөртөө үзүүлэх боломжийг олгож байгаа юм байна. Дэлхий нийтийн хувьд эрүүл мэндийн тэргүүлэх шалтгаан нь зүрхний эрүүл мэнд байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Дэлхий дээр 1 тэрбум орчим хүн цусны даралт ихсэх эмгэгт нэрвэгдээд байгаагаас гадна 347 сая хүн цусан дахь сахарын хэмжээ ихсэх эмгэгтэй юм байна.

Эрүүл мэндийн байдлаа хянаснаар эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарахаасаа өмнө зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм. Хэрэглэгч гар утсаа 15 секунд барьснаар мэдрэгчүүд мэдээллийг цуглуулж, апп-аар дамжуулан хэрэглэгчид харуулна. Wello нь мөн бусад эрүүл мэндийн хяналтын апп-уудтай холбогддог.
Azoi компани нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нам жим ажилласан бөгөөд энэ гайхалтай бүтээгдэхүүнээр гарч ирж байгаа юм. Хувийн эрүүл мэндийн хяналтын төхөөрөмжүүд танилцуулагдаж байгаа ч Wello ухаалаг гар утасны гэр нь худалдаанд гарсан анхдагч юм байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *