Хэдэн арван жилийн турш нэг л ижил зүйлсийг зарж борлуулж байгаа боловч, одоог хүртэл хүмүүс IKEA-гийн барааг худалдаж авах дуртай байдгийн 10 нууц

0

IKEA дэлгүүр хэдэн сая хүнийг скандинав хэв маягт дурлуулж чадсан бөгөөд боломжийн үнээр гэрийн тохижилтын шийдлүүдийг санал болгодог. Энэ дэлгүүрийн зохион байгуулалт худалдан авагчийг хоосон гаргахгүй байхаар хийгджээ. Нүдэнд харагдах зөөлөн бүтээлгийг авчихмаар ч юм шиг, багтаамж ихтэй хайрцаг ч бас нүдэнд тусна, гоё шинэ аяга гараад ирж. Замын төгсгөлд гоё үнэртэй ганц хоёр лаа тэргэндээ хийх юм байна шүү.

Бид IKEA дэлгүүрийн нууцыг мэдэхээр шийдсэн юм. Тэд яаж хэдэн арван жилийн турш нэг л ижил бараагаа худалдан авагчдад борлуулж чадаад байна вэ?

IKEA-гийн засал чимэглэлд зүгээр ч нэг олон эд хогшил тавиагүй юм

© sserdarbasak / depositphotos

IKEA дэлгүүрт танилцуулж байгаа дизайнерын өрөө тасалгаануудад маш олон төрлийн жижиг сажиг зүйл байрлуулсан байдаг. Эдгээрийн ихэнх хувийг дэр, бүтээлэг, нөмрөг, лаа болон гоёлын баримлууд эзэлнэ. IKEA-д үнэхээр хачин этгээд хэрэггүй гэмээр эд хогшил зарж байгааг та анзаарч харсан биз дээ? Маркетологчдын төлөвлөгөө ёсоор бол: худалдан авагч өхөөрдөм дизайн болон хямд үнийг хараад өөрийн мэдэлгүй олон бараа бүтээгдэхүүн худалдаж авахад нөлөөлөх ажээ. Дэлгүүрийн засал чимэглэлийг бүрдүүлж байгаа эд зүйлс бүгд өөр хоорондоо нарийн зохицсон байхаар анхнаасаа хийгдэж, ингээд эцсийн дүнд кассан дээр бичүүлэхэд овоо дүн гарна.

 

IKEA дэлгүүр санал нийлэхгүй байгаа хосуудад тусгай тусламж үзүүлдэг

© ASSOCIATED PRESS/East News

IKEA дэлгүүрийн зарим нэг улсад байрлах салбаруудад хосуудад үзүүлэх тусгай үйлчилгээ байдаг. Хэн хэндээ таалагдсан бараагаа сонгож чадахгүй асуудалтай тулгарсан хосуудад уг үйлчилгээг зориулжээ. Гэр бүлийн үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай протоколыг хүртэл боловсруулсан байна. Ихэнх тохиолдолд тавилгыг тэгээс эхлүүлж хийх санал тавьснаар уг асуудлыг шийддэг. Дэлгүүрт бэлэн байгаа эд анги, блокыг ашиглан хосуудад тохирсон шинэ тавилга угсарч бий болно. Ингэснээр тус компани хэрэглэгчдийн дунд нэр хүндээ өсгөхийн зэрэгцээ борлуулалтаа нэмэгдүүлж чаддаг ажээ.

 

Дурын хүн дизайнерын шийдлийг үнэгүй авч болно

© marinv / depositphotos, © Jeff Greenberg/agefotostock/East News

Дэлгүүрийн танхимд танилцуулж байгаа тохижилтын тодорхой шийдэл танд таалагдсан бол энэ байдлаар нь шууд гэртээ хүргүүлж болно. Аль тасагт уг бараа байгааг ч тодруулах шаардлага байхгүй. Худалдагчид хандаад л энэ өрөөг яг энэ байгаагаар нь авмаар байна гэж хэлэхэд л болно. Худалдагч танд тавилгын бүрэн жагсаалтыг бэлдэж өгнө, уг жагсаалтын дагуу агуулахаас өөрт хэрэгтэй бараагаа бэлдүүлж авах юм.

 

Хэрэгтэй бараагаа олохын тулд дэлгүүрийг бүтэн тойрох ч шаардлагагүй

© kampee_p / depositphotos, © vicu9/easyfotostock/East News

Авах гэсэн ширээ нь чухам аль лангуун дээр өрөөтэй байгааг олохын тулд дэлгүүрээр төөртлөө хэсэх дургүй хүмүүст зориулсан сайхан лайфхак ч бий. IKEA-гийн сайт руу ороод л барааны төрлөө сонгон хүссэн бараагаа авч болно. Барааны зураг, үзүүлэлтүүд бүгд тодорхой бий.

 

Үйлчлүүлэгчид нь оронд орж дуг хийсэн ч болно

© GODONG / BSIP/BSIP/East News, © East News

Тавилгын ямар ч дэлгүүрт орсон зарж байгаа буйдан, ор, кресло дээр сууж эсвэл хэвтэхийг зөвшөөрдөг. Харин IKEA дэлгүүрийн худалдан авагчид бүр дуг хийх эрхтэй. Тухайн зөөлөн тавилга үнэхээр биед нь тохирч байгаа эсэхийг мэдэх боломжийг олгоно. Хэрвээ та дуг хийхээр шийдсэн бол орны цагаан хэрэгслийг сольдоггүй гэдгийг бодолцоорой.

Үүнээс гадна, хэдэн цагаар унтаад байвал зарим нэг улсад ажилладаг салбарууд үйлчлүүлэгчээ сэрээж босгодог. Гэхдээ хятадын IKEA гэхэд л үүнд маш тайван ханддаг юм. Тэнд хаа сайгүй 2-3-аараа унтаж байгаа хүмүүстэй их таарна.

 

Худалдан авалтынхаа тодорхой хэсгийг буцаан авч болно

© lightpoet/easyfotostock/Eastnews

Хэрвээ та тухайн барааг хямдралгүй авсан бол хэдэн сарын дараа төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг буцаан авах боломжтой. Хамгийн гол нь тухайн бараанд хямдрал зарласан байх ёстой юм. Худалдан авагч үнийн зөрөөг буцаан авах хүсэлтээ гаргаж болно. Худалдан авалт хийснээс хойш 90 хоногийн хугацаанд барааны баримтыг үзүүлж зөрүүг авна. Уг эрхийг IKEA Family карт эзэмшигчид эдэлдэг байна.

 

IKEA-д онгойлгосон савлагаатай ганц ч бараа олж харахгүй

© ifeelstock / depositphotos

IKEA дэлгүүрийн ажилтнууд бараандаа маш өндөр анхаарал тавьж барааны савлагааг задлахгүй байхад анхаардаг. Компанийн бодлогоор бол савлагааг задалсан барааг тэр даруйд нь лангуунаас авч бүтэн болгон буцааж тавих ёстой. Зарим нэг улсад задалсан барааг бүр устгалд ч оруулдаг байна.

 

IKEA дэлгүүр худалдан авагчид сонголтоо эцэслэн шийдэхэд нь 365 хоног өгдөг

© ifeelstock / depositphotos, © payphoto / depositphotos

Худалдаж авсан бараагаа ямар нэгэн шалтгаангүйгээр буцаах эсвэл өөр шинэ бараагаар солиулах бүтэн жилийн эрх танд бий. Барааг буцаахад бараа худалдан авсан төлбөрийн баримтыг заавал хавсаргана. Мэдээж бүх төрлийн бараанд уг эрх үйлчлэхгүй. Жишээ нь, үйлчлүүлэгч 14 хоногийн дотор дэр, бүтээлэг солиулах эрхтэй бол матрассыг 90 хоногийн дотор солиулж болно.

 

Даваа, Лхагва гаригуудад худалдан авалт хийвэл илүү тохиромжтой

© lightpoet/easyfotostock/Eastnews

Даваа гаригт хэрэгтэй бараагаа олох боломж илүү өндөр гэдгийг зарим нэг хэрэглэгчид олж тогтоожээ. Яагаад гэвэл амралтын өдрүүдэд бараа буцаалт ихээр явагддагтай холбоотой юм. Ялангуяа урамшуулал зарлаж хомсдолд орсон барааны хувьд энэ арга илүү үр дүнтэй. Үүнээс гадна Лхагва гаригуудад IKEA дэлгүүр урамшуулалтай худалдаа явуулдаг уламжлалтай ажээ.

 

IKEA-гийн худалдан авагчид яагаад нэг ижил бараагаа дахин дахин авдаг вэ?

© marinv / depositphotos, © ikeamuseum

IKEA нь ардчилсан дизайныг дээдлэгч бөгөөд бараа бүтээгдэхүүнээ байнга төгөлдөржүүлдэг компани юм гэж өөрийнхөө сайт дээр тодорхой бичсэн байдаг. Шведэд үйлдвэрлэдэг эдгээр тавилга, гэр тохижилтын эд хогшил нь энэ олон жилийн хугацаанд орчин цагийн хэв маягийг агуулсан ч гэлээ үнэхээр маш бага өөрчлөгджээ. Та өнөөгийн болон 1980-аад оны үеийн IKEA-гийн каталог-ийг харахад л үүнийг өөрийн нүдээр харж ойлгох болно. Энэ үед толгойд нэг л асуулт бий болох болов уу: “Үнэхээр өөрчлөгдсөн юм байна уу?”

Та IKEA-д дуртай юу? Илүү их худалдан авалт хийх хүслийг тань дарахад танд юу тус болдог вэ?

11
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *