Тесла Моторсын цахилгаан машин

0

Тесла Моторсын цахилгаан машинЭргэн тойронд байгаль орчны бохирдлын тухай мэдээлэл хөвөрч байгаа нь хүмүүсийн хэрэглээг байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хор нөлөө багатай байхад нөлөөлж байгаагийн нэг жишээ бол хүмүүс цахилгаан тээврийн хэрэгсэл сонгох нь улам бүр түгээмэл болж байгаа явдал юм. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь байгальд үзүүлэх хорт нөлөө багатайн дээр өдөр өдрөөр өсөж байгаа түлшний үнэ хүмүүсийг цахилгаан машин сонгоход маш ихээр нөлөөлж байна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчны байдалтай уялдуулан автомашин үйлдвэрлэгч бүр цахилгаан машин бүтээх болсон ба Америкийн Тесла Моторс /Tesla Motors/ компани ч бас өөрийн нэг цахилгаан машины хувилбарыг өнгөрсөн 8-р сард Европт худалдаанд гаргасан. 2009 оны Франкфуртын авто шоун дээр анхны загвар нь танилцуулагдаж байсан Тесла Модель Эс /Tesla Model S/ нь таван хаалгатай, том хэмжээ бүхий цахилгаан машин бөгөөд 426 км замыг туулах 85 киловатт цагийн лити-ион батерейтай гэдгээрээ худалдаанд гарсан бүх цахилгаан машинуудаас хамгийн хол зайг туулдаг машин болсон гэдгээрээ онцгойрч байгаа аж. 62,4 мянган доллараас эхэлж, 87,4 мянга хүртэл үнээр үнэлэгдэж байгаа энэ машин 2013 эхний улиралд Америкт 4750 хувь худалдагдан борлуулагдсанаар шилдэг борлуулалттай тансаг зэрэглэлийн суудлын машин болсон юм. Европт мөн борлуулалтын амжилт үзүүлж, Норвегид 2013 оны 9-р сард эхэлсэн худалдааны эхний хоёр долоо хоногт 322 ширхэг зарагджээ. Тесла Модель Эс нь батарейг автоматаар сольж тавих боломжтой болсон нь ердийн машины шатахууны савыг дүүргэхээс хоёр дахин бага хугацаанд буюу ердөө 90 секундын хугацаанд сольдог болсон байна.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/17 at 13:54

    ahahahhaahhahahhaaahahahahahahahahahah bi hen be

  2. Зочин

    2013/12/17 at 19:56

    sdfasfd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *