Ковид-ийн улмаас нэг сарын турш гэрээсээ ч гарах эрхгүй xоригдож байгаа Шанхайн оршин суугчид хэрхэн амьдарч байна вэ?

0

Дэлхийн олон улс оронд цар тахлын аюул нь хоёрдугаар, бүр гуравдугаар зэргийн асуудал болон хувирсан билээ. Харин Шанхайн оршин суугчдын хувьд ингэж хэлж болохгүй юм. Энэхүү хот нь хэдэн жилийн өмнөх Ухань хот шиг бүрэн тусгаарлагдаж, маш хатуу хяналтан дор байна. Ухань хот хорионд орсон үедээ ямар ч амьдралгүй мэт хов хоосон болсон үеийн зургуудыг үзэж байснаа та санаж байгаа байх. Одоо Шанхай яг тийм байдалтай байгаа юм.

Та бүхэнд зориулж Шанхай хэмээх их хотын 17 зургийг цуглуулсан ба байдал ямар байгааг тэдгээр зургууд тодорхой харуулах биз ээ. Дээр нь нэмээд хэлэхэд Шанхай нь Уханиас илүү том хот, дээр нь цар тахал 2-3 жил үргэлжилснээр олон ч хүн ядарч туйлдаж байгаа гэдгийг бас бодолцоорой. Чухам ийм шалтгааны улмаас оршин суугчид нь хатуу хөл хорионы бодлогыг шүүмжилж эсэргүүцэж байгаа юм.

Хятадад коронавирусын дэгдэлт 3-р сарын дундуур оргилдоо хүрч, өдөрт 4000 хүн халдвар авч байв. Энэхүү хүн амын нягт суурьшил бүхий улсад сүүлийн хоёр жилд 120,000 хүн халдвар авсан нь Хятадын хувьд бага тоо биш юм. Ингээд энэ хавар эрх баригчид вирусийн эсрэг тэмцлийг чангатган хөл хориог тогтоож эхэлсэн билээ. Ийнхүү 25 сая хүн амтай Шанхай хот нь тэр чигээрээ xоригдож, гэрээсээ гарах эрхгүй сууцгааж байна. Хоол хүнс цуглуулах гэж дэлгүүр орох ч гэсэн хориотой бөгөөд зөвхөн тест өгөх, хүргэлтийн ажил хийх зэргээр л гэрээсээ гарч болох юм гэнэ.

Саяхан болтол хүн, тээврийн хэрэгсэл нь багтаж ядан чихцэлдэж байсан Шанхай хотын нэг хэсэг

 

Орцны үүдэнд барьсан энэхүү төмөр сараалж нь хүмүүсийг гэрээсээ гарч орохыг нь хянах зорилготой гэнэ

 

Нохойгоо салхинд гаргахын тулд битүү хамгаалалтын хувцас өмсөх ёстой

 

Хөл хорионы дэглэмийг чанд сахиулахын тулд сайн дурынхан төдийгүй дронуудыг ч ашиглаж байна

 

Хүргэлтийн үйлчилгээ хийдэг хүмүүс л одоо хамгийн их эрх дархтай болж. Одоогоор хот дахь хамгийн хэрэгтэй мэргэжил гэвэл чухам энэ ажлыг л хэлэх байх даа

 

Улсаас өгч байгаа хоол хүнсийг тараах ажлыг сайн дурынхан болон төрийн албан хаагчид гүйцэтгэж байгаа нь

 

Энэ бол хог биш харин Цзинъань дүүргийн оршин суугчдад тараах ёстой хүнсний ногоо юм

 

Хэдийгээр оршин суугчдыг хоол хүнсээр хангах зорилготой тодорхой ажил хийж байгаа ч хүнс хүрэлцэхгүй байгаа тухай янз бүрийн мэдээллүүд гарсаар байна

 

Зарим нэг нь тагтан дээр гарч салхилах ба ийм тансаг боломж тэр болгон айлуудад байхгүй нь харамсалтай

 

Хятадууд гудамж талбайг ариутгаж байгаа нь

 

Хамгаалалтын хувцас өмсчихсөн, гэтэл гармаар байдаг. Даанч хаалга хаалттай

 

Гэрээсээ гарах боломжтой ганц шалтгаан нь COVID-ын тест өгөх явдал юм. Энэ тестийг 3-4 өдөр тутамд хийж байгаа гэнэ

 

Тестийн үеэр эерэг гэсэн хариу гарвал яг л иймэрхүү тусгаарлах төвд хүргэгдэх юм байна

 

Хот даяар 100 гаруй тусгаарлах төв байгуулна, тэр тусмаа спортын цогцолбор, хурлын танхимд ийм төв ажиллуулах юм гэж хэн санах билээ

 

Энд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад хамгийн хэцүү байгаа болов уу

 

Гэсэн ч тэд хэцүү цаг үед хүртэл хошин мэдрэмжээ алдалгүй үе үе янз бүрийн флешмоб-д оролцдог байна

 

Зарим нэг нь хуримаа хийж, хуримынхаа зургийг иймэрхүү байдлаар авч байгаа гэнэ

Их хотын оршин суугчдад энэ хүнд хэцүү үеэ хурдан туулахыг хүсэн ерөөе. Ухань хотынхон иймэрхүү том шалгалтыг даваад гарсан шиг Шанхай хотынхон ч мөн удахгүй энгийн амьдралдаа эргэн орох биз ээ.

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baast Munjuur

    Baast Munjuur

    2022/05/05 at 21:23

    odoo garcgaa dasan zohicno aidsaa orhio

  2. Г. Энхээ

    Г. Энхээ

    2022/05/06 at 11:49

    Ed nar odoo dahij ovchin garlaa gej sensaatsalkaad bgan bhdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *