Үл анзаарагдах орлон тоглолтууд: алдартай жүжигчдийг дэлгэцээр орлон тоглосон, тэдний төрсөн ах, эгч, дүү нар

0

Алдартай жүжигчдийн ах, эгч, дүү нар мөн л кино урлагт xүчин зүтгэх тохиолдол цөөнгүй бий. Нэг кинонд нэг дүр бүтээсэн олон ах, эгч, дүүсийг бид мэднэ. Тэднийг хооронд нь сольж тоглуулаад байгааг үзэгч бид л анзааралгүй өнгөрчээ.

Жишээ нь, “Thor: Ragnarok” кинонд Крис Хемсвортын ах Люк бас л Торын дүрд тоглосон байгаа юм. Локигийн өмнө уучлалт гуйж байгаа хэсэгт чухам Люк тогложээ. Сонирхуулж хэлэхэд, Хемсвортын гурав дахь ах нь ч гэсэн Торын дүрд шалгуулж байсан гэнэ лээ.

popcornnews.ru
kinowar.com

“Pirates of the Caribbean: On Stranger Tides” киноны зураг авалт явагдаж байхад Пенелопа Крус жирэмсэн байсан. Кино бүтээгчид түүнийг солих хүсэлгүй байсан тул түүний дүү Моникаг орлон тоглогчоор урьжээ. Эгч, дүүс хоорондоо их адилхан болохоор ихэнх үзэгчид ялгаж таниагүй.

clipmass.com

Олны үзэх дуртай “Terminator 2: Judgment Day” кинонд шингэн терминатор Сара Конор болж хувирдаг нэг хэсэг бий. Энэ үед үзэгчид хоёр Сараг хардаг. Энэ нь ямар нэгэн компьютер график эсвэл хальс наах арга ашиглаагүй – хувирсан Сара Конорын дүрийг жүжигчин Линда Хэмилтон Леслигийн ихрийн өрөөсөн бүтээжээ.

meredithcorp.io

“Law & Order” цуврал киноны тойргийн прокурорын дүрийг Жилл Хеннесси бүтээсэн. Жүжигчин бүсгүй заримдаа зураг авалтад ирж чадахгүй үе гарч байсан тул түүнийг эгч Жаклин нь орлодог байжээ.

kinorium.com
pinimg.com

“Donnie Darko” киноны Даркогийн эгчийн дүрд Жейк Жиллинхолдын эгч тоглосон.

srcdn.com
meredithcorp.io

Макколей Калкины дүү Киран Калкин “Home Alone” киноны дүү Фуллерийн дүрийг бүтээсэн юм. Байнга орондоо шээгээд байдаг жаалыг та санаж байгаа биз дээ?

theblueprint.ru
mensnow.ru
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *