Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ?

0

Фэйсбүүк компанийн захирал Mark Zuckerburg энэ сарын эхээр болсон шууд ярилцлагын асуулт, хариултын үеэр багахан хошигнолд өртсөн байна. Нэгэн эрхэм “Та яагаад өдөр бүр саарал өнгийн цамц өмсдөг юм бэ?” гэж асуусан нь магадгүй олон ч хүн анзаарсан зүйл байсан биз.

Zuckerberg асуултыг сонсоод хэсэг алхангаа компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Sheryl Sandberg руу харж толгой хаялсан бөгөөд хатагтай захирал түүнийг нэгээс олон цамцтай болохыг баталсан байна. Харин Zuckerberg хариулахдаа өдөр бүр юу өмсөхөө шийдэж ядах нь түүний анхаарал, эрч хүчээ зориулах зүйл биш гэж хэлжээ. Мөн тэрээр “Нийгэмдээ хамгийн сайнаар үйлчлэхийн тулд цөөн гэлтгүй шийдвэрүүд гаргах хэрэгтэй байдаг учраас амьдралын хэв маягаа цэгцтэй, энгийн байлгахыг хүсдэг” гэж үргэлжлүүлэн хэлсэн байна.

Тэгвэл ингэж боддог хүн ганц Zuckberg биш юм. Өнгөрсөнд болон одоо амжилттай яваа, алдартай хүмүүсийн зарим нь хувцас, загварыг дэмий зүйл мэт үздэг аж. Энэ тухай Австралийн телевизийн хөтлөгч Karl Stefanovic хэлэхдээ эрчүүд хувцасны шүүгээний өмнө харьцангуй бага шүүлтийг явуулдаг гэж хэлсэн байна. Зарим алдартай хүмүүсийн жишээг доор дурдая.

Steve Jobs

Байнгын хувцаслалт: Хар өнгийн богино хүзүүтэй цамц, хөх жинсэн өмд, пүүз

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 1

Техникийн шинийг санаачлагчийн байнгын хувцаслалт нь Apple компанийн ажилчдын хувцаслалт болтлоо дэлгэрчээ. Jobs нэг удаа ажилчдын дүрэмт хувцасны загвар гаргахаар оролдсон ч дэмжигдээгүй байна.

Barack Obama

Байнгын хувцаслалт: Хөх эсвэл саарал костюм

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 2

Энэ оны эхэнд хэвлэлийн хурлын үеэр эрхэм ерөнхийлөгч бор шаргал өнгийн хослол өмсөж, мэндчилсэн байна. Obama ихэвчлэн саарал эсвэл хөх костюм өмсдөг ба энэ нь түүний шийдвэр гаргах зүйлсийн жагсаалтыг багасгахад тусалдаг тухай тэрээр “Би идэх, өмсөх зүйлсийнхээ талаар шийдвэр гаргамааргүй байна. Учир нь надад шийдэх ёстой олон асуудал байдаг.” гэж хэлжээ.

Albert Einstein

Байнгын хувцаслалт: Нэг төрлийн олон костюм

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 3

Алдарт эрдэмтний тухай судалсан хүмүүс үүнийг худал зүйл гэдэг. Түүний хоёр дахь эхнэр Elsa хэлэхдээ суут ухаантан хурц, тод өнгийн костюм өмсдөг байсан гэжээ. Харин хөгшрөөд хөвөн даавуун сүлжмэл цамц, сандаал өмсөх дуртай болсон аж.

Dean Kamen

Байнгын хувцаслалт: Жинсэн цамц, жинсэн өмд, ажлын гутал

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 4

Segway-ийг зохион бүтээгч энэ эрхэм этгээд нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр сонирхолтой төслүүд дээр одоо ч ажилласаар байгаа төдийгүй дулааны хөдөлгүүрийг илүү төгс болгохыг зорьж буй аж.

Karl Lagerfeld

Байнгын хувцаслалт: Хар өнгийн костюм, цагаан цамц, нарны шил, бээлий

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 5

Chanel брэндийн захирал байлаа гээд загварын сүүлийн үеийн чиг хандлагаар хувцаслана гэсэн үг биш юм. Lagerfeld нь энэхүү жагсаалт дахь хүмүүсээс арай өөр сонголттой ч түүний хувцаслалт нь хэзээд л нэг янзаараа.

Christopher Nolan

Байнгын хувцаслалт: Бараан өнгийн нарийн эргүүлэгтэй захтай пиджак, зөөлөн захтай хөх өнгийн срочик цамц, элэгдсэн хар өмд, зохимжгүй гутал

Алдартнууд яагаад нэг хувцасаа өдөр бүр өмсдөг вэ? 6

New York Times сэтгүүл ийнхүү Nolan-ий хувцаслалтыг дүрсэлсэн байна. Interstellar-ын найруулагч саяханы нэгэн ярилцлагадаа “Өдөр бүр өмсөх хувцасаа сонгох нь энерги үрсэн ажил гэдгийг олон жилийн өмнө ойлгосон” гэж хэлсэн байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Tsegy Ds

    Tsegy Ds

    2015/06/08 at 10:42

    Biendee ebtrihen hubtsasnaas olong abaad udur bur solidog ni humuusd neg l hubtsas umsuj baigaa met haragddag Iim humuus hubtsasnd ach holbogdologo ugdduggui

  2. Зочин

    2015/06/08 at 10:55

    Manai mglchuud bol yaadag bilee ene ch brand ter ch brand geed l yavaj ognoo hun ooroo hodolmorloj olson mongoo tegej urdeggui yum shuu dee zugeer l hen negenii ogson mongiig l manaah yaaj urehee meddeg humuus yumuu daa

  3. Akuma Adiya

    Akuma Adiya

    2015/06/08 at 11:22

    ugaasa energy uresen heregshd

  4. Lhagvajav Davka

    Lhagvajav Davka

    2015/06/08 at 13:07

    Engiin bh ni hamgiin zuv alham..yanz buriin hel amnaas hol

  5. Зочин

    2015/06/08 at 13:34

    Karl Lagerfeld dandaa 1 huvtsas umsduql dee bas muuhai hudlaa yrih ymdaa ugasa KARl iin style ugaasaa iim 17 zuunii elitudiin style yu ch mdq bjj bolimoor um

  6. Arai2

    2015/06/08 at 15:04

    Arail hudlaa bichih ymaa

  7. Зочин

    2015/06/08 at 15:22

    үнэн2 ядаргаа санагддагийн.

  8. Зочин

    2015/06/08 at 15:34

    Сэтгэгдэл *2 өдөр дараалаад ижил хувцас өмсөөд ирэхээр айлд хонсиймуу гэж байгаам чинь, үнэндээ олон хувцас сольж өмсөх ядаргаатайшд

  9. Б. Тэмка

    Б. Тэмка

    2015/06/08 at 15:50

    Ushuu umsuh huvtsas bhgui bolhoor

  10. Б. Тэмка

    Б. Тэмка

    2015/06/08 at 15:50

    Hha

  11. Ankhaa Tmn

    Ankhaa Tmn

    2015/06/08 at 16:49

    Yag zuv zagvar bol zugeer l zavtai hunii ajil

  12. Sunshine Sunny

    Sunshine Sunny

    2015/06/09 at 05:10

    Zagwar zvgeer zawtai hvni ajil..

  13. user

    2015/06/09 at 14:39

    mark zukerbrig bol ungunii sohor gej ali hdiin togtooson uchir ni ter ungu yalgadaggui haraanii berhsheeltei gsen ug tiimee ter saaral ungiin huwtsas bolon uur olon turliin huwtsas umsudggui yum. itgehgui bgaa bol google ees haigaad uzeerei ene tohioldol 300.000 d 1 tohiolddog howor uwchin gsen

  14. 1

    2015/07/03 at 22:18

    ганц ч хором өөр ym бдвл ажилихан анхаарл саринчдинму хаша ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *