Зуун настын гайхалтай 18 хэрэглээ

3

Зуун наст нь гэрийн нөхцөлд тарьж ургуулахад маш амархан. Арчилгаа нь ч маш энгийн – хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ агуу их хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.

Зуун настын гайхалтай 18 хэрэглээ 1

Эмийн ургамлыг гэртээ тарьж ургуулдаг хүмүүс зуун наст ургамлаар эхэлсэн байдаг. Энэхүү ургамал нь цэлцгэнэсэн шүүсэрхэг зузаан навчтай бөгөөд навчийг салгаж авахад бас амархан. Аль нэг навчийг нь нээгээд доторх шүүсийг шахаж гарган авч доор дурдах зөвлөгөөнүүдэд хэрэглээрэй.

Зуун настын ил хэрэглээний 9 ашиг тус:

1. Түлэгдэлтэнд сайн (нарны түлэгдэлтийг гэрээр эмчлэх шилдэг арга)

2. Шарх эдгээнэ

3. Батга болон эмзэг хуурай арьсыг тайвшруулна

4. Тууралт, идээ бээр болон арьсны бусад төрлийн өвчин

5. Үрчлээ багасгана

6. Үсийг ангижруулна (үс халцрахаас сэргийлнэ)

7. Арьсыг чийглэнэ

8. Сахлын гель болгож ашиглаж болно.

Зуун настын дотор хэрэглээний 9 ашиг тус:

1. Гэдэс өвдөх болон гэдэсний гүрвэлзэх синдром, гэдэс түгжрэх, гэдэс хөөх, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед гэдэс дотор тайвшруулна

2. Хоол шингээлтийг сайжруулж, цээж хорсолтыг намдаана

3. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна

4. Амны хөндийг эрүүл байлгахад тустай

5. Биеийн дархлааг нэмэгдүүлнэ

6. Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх ба хавдрын өвчтэй хүмүүсийг эрүүл эсээр тэтгэнэ

7. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ

8. Шээсний замын эрүүл мэндийг дэмжинэ

9. Үе мөчний үрэвслийг багасгана

Энэхүү ургамлын ашиг тусын талаарх шинэ судалгаа, дүгнэлт хайх хэрэггүй. Хэдийгээр та зуун настын шүүсийг дэлгүүрээс худалдаж авч болох ч гэртээ тарьж ургуулсан зуун наст хямд бас аюулгүй байдаг. Зуун настын хамгийн том, нас гүйцсэн навч нь ашигтай шүүсээр илүү баялаг тул илүү үр дүнтэй.

Бидний зуун наст гэж нэрлэх энэхүү ургамал анх Хойд Африкаас гаралтай аж. Зуун настын эрүүл мэндийн хэрэглээний ашиг тусыг өгүүлсэн анхны баримт бичиг нь эртний Египетийн үйсэн дээрх бичээс бөгөөд 12 анагаах жорыг агуулсан байдаг аж.

Өнөөдрөөс эхлэн эмийн хэрэглээнээс татгалзаж, зуун настын ашигт тусаас хүртэж эхлээрэй!

79
ХөөрхөнХөөрхөн
31
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/08 at 14:00

    Сэтгэгдэл *xzX’

  2. Hunbish Bilgee

    Hunbish Bilgee

    2015/06/08 at 18:58

    ymar nuhtsuld herhen yaj heregleh talaar medeelel oruulna uu

  3. ЗочинGanaa

    2015/06/09 at 04:25

    Сэтгэгдэл *bayarlalas, yamar argaar, yaj khereglekh ve? Shakhsan shuusee zugeer l uuj bolokh uu?

  4. zaya

    2015/06/09 at 17:30

    hi. geriin nuhtsuld yaj beldej heregleh ve?

  5. иргэн

    2015/06/10 at 12:32

    аливаа мэдээллийг гүйцэд хүргэж сурах хэрэгтэй,яаж хэрэглэх зааврыг нь бичсэнг бол төгс мэдээлэл байх байлаа,өдөрт нэг удаа хэдэн граммыг хэдий хэмжээний буцалсан устай холих уу,эсвэл цэвэр устай холих уу г.м

  6. Jarka

    2015/06/10 at 20:50

    Сэтгэгдэл *minii sonssonoor bodood gedesnii urevseld zuun nastiig zugiin baltai mashindaad ugluu ulun hodoodon deeree 1 halgagiig 1 tsainii halbagaar uudag gesen. Aavdaa hodoodnii sharhand n uulgah ged tarij bga. Ug n olon l ach tustai yum bna. Yaj yaj hereglehiig n buur delgerengui bichvel sain l bna

  7. Зочин

    2015/06/10 at 21:02

    Сэтгэгдэл zuun nastin beldmel Gert yaj beldh be ene talaar todorhoi bichnu

  8. Зочин

    2015/06/12 at 22:01

    narnii tulegdeltiig sain emchildeg shuu

  9. eej

    2015/06/15 at 00:36

    Сэтгэгдэл *yamar uvchnii uyed yamar tungaar herhen nairuulj beldej he’d honog uuh geh met delgerengui todorhoi heleed ugchihgui hoeriin hoorond yerunhii medeelel tavihdaa garguud yumaa. …. uneheer eruul mendiin tuluu gej baigaa bol nariin nyagt bicheed uguuchee

  10. Зочин Нараа

    2015/06/16 at 01:36

    Зуун наст, нимбэгний шүүс
    Орц:

    Цэвэр хүйтэн ус 500мл
    Ногоон нимбэгний шүүс 120 мл
    Нэг шилэн аяга хальсалж жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн зуун настын навч
    зөгийн бал (амт оруулах хэмжээгээр)

    Бэлтгэх арга:

    Усандаа нимбэгний шүүсээ хийж найруулна.
    Зөгийн бал нэмж хийнэ.
    Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаж хөргөнө.
    Зуун настыг зөвхөн уух үедээ л шүүсэндээ хийнэ

    Таны гоо сайханд

    Зуун наст, архины хандмал
    Зуун настын залуу дэлбээ навчнаас сонгон авч жижгэвтэр нимгэн, хэрчээд 100 грамм цагаан архинд хийж лонхоо сайтар бөглөөд сэрүүн, нарны гэрэл тусахгүй газарт нэг сар байлгаж хандлана.

    Ингээд өглөө, оройд нүүрээ цэвэрлэснийхээ дараа уг хандмалыг хөвөнд шингээж арчвал 7 хоногийн дараа нүүрний арьс өнгөлөг, зөөлөн болж эхэлдэг. Мөн нүүрний гүн биш үрчлээтэй хэсэгт түрхэж хоёр тийш нь ийн арчаад байвал удахгүй бүдгэрдэг аж.

    Дашрамд тэмдэглэхэд энэ жорыг японы гейша нар толигор залуу царайгаа алдахгүйн тулд хэрэглэж иржээ.

  11. FB: AloeVera.mn

    2015/06/25 at 22:02

    Зуун настын талаарх бүхий л мэдээллийг facebook.com/AloeMongolia хуудсаар орж авч болно. Мөн эмчилгээний зуун настын цэвэр гелийн захиалга, хүргэлт хийнэ. Утас: 88117900

  12. ОТГОО

    2015/09/11 at 13:28

    ХЭРЭГЛЭЭ ТУС БҮРЭЭР НЬ ХЭРЭГЛЭХ ЗААВАРЫГ НЬ ОРУУЛЖ БОЛОХ УУ, ХААНААС ОЛЖ МЭДЭХ ВЭ

  13. zoshin

    2016/09/25 at 11:52

    like

  14. Zochin

    2017/02/27 at 23:01

    Alivaa medeellig hurgehdee avsn eh survaljig durdahaas gadna buren guitsed garchigtaigaa uyaldsn medeellig hurgej baival zuger bnaa. Garchig bolon medeeni ehni hesegtei humuust huleelt uusgesn iim zuil medej avna esvel unshina gej durdchixad tegd tugsuxduu zuger l hagas dunduu esvel asuult ergelzee daguulsn zuil hurgeh yma. Uunigee anhaaraachee setguulchid minee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *