Аюулгүй байдлаа дээд зэргээр хангадаг олны танил 11 эрхэм. Тэдний бие хамгаалагчдын хэмжээг л харчих!

4

Бид үргэлж олны танил эрхмүүдийн амьдралыг хараад гайхширдаг, гэхдээ үнэн хэрэгтээ тэдэнд ч бас ноцтой асуудал бий. Алдартай хүмүүс өдрийг ганцаараа ховор өнгөрүүлдэг бөгөөд ихэнхдээ бие хамгаалагчдаар хүрээлүүлж явдаг. Зарим олны танил эрхэмд ганц бие хамгаалагч хангалттай байдаг бол заримд нь тийм биш, бүхэл бүтэн бие хамгаалагчдын баг хэрэг болдог байна. Үүнээс болоод заримдаа тэдэн рүү ойртоно гэдэг үнэхээр хүндрэлтэй байдаг гэхэд буруудахгүй.

Бид та бүхэнд гарын үсгээ өгөөч гэж асуухаас ч болгоомжилмоор олны танил эрхмүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Бейонсе (Beyonce) болон Жэй-Зи (Jay-Z)

Энэ алдартай хосууд хэд хэдэн удаа фенүүдийнхээ дайралтад өртөж байсан. “On the Run” гэх нэртэй зуны аялан тоглолтынх нь үеэр нэгэн согтуу фен нь тайзан дээр гарч олны танил эрхмүүдийг маш их айлгасан бөгөөд аз болоход тэдний бие хамгаалагчид нь тэрхүү этгээдийг тэр дор нь барьж авсан байна. Энэ явдлаас хойш тэдний бие хамгаалагчдын тоо нэмэгдэж, илүү өндөр хамгаалалттай болжээ.

Хосууд ойролцоогоор 500 гаруй бие хамгаалагчдаар өөрсдийгөө хүрээлүүлсэн байна. Тэд Бейонсе болон Жэй-Зи, мөн тэдний охины аюулгүй байдлыг 24/7 гэсэн зарчмаар хамгаалж, 300 гаруй бие хамгаалагч нь тэдний шоуг аюултай осол эндэгдлээс хамгаалдаг ажээ. Харин 50 гаруй бие хамгаалагч нь тайзны аюулгүй байдлыг хангаж ажиллана. Тэдний өдөр тутмын амьдралын хувьд, хосууд 3 бие хамгаалагчтай гадуур явдаг бөгөөд тэдгээр залуусын нэг нь Жулиус ДеБур (Julius DeBoer) хэмээх дэлхийн хамгийн алдартай бие хамгаалагчдын нэг аж.

© Eastnews © Eastnews

 

2. Том Круйз (Tom Cruise)

Том Круйз бол “Google” дээрх хамгийн их хайлт хийгддэг хүмүүсийн нэг билээ. Яагаад гэвэл тэр үнэхээр алдартай нэгнээс гадна Холливуудын жүжигчин маань хамгийн шилдэг гэсэн бие хамгаалагчдаар өөрийгөө хамгаалуулдаг. Жишээ нь Том Круйз болон түүний эхнэр, охиныг хожим жүжигчний мэргэжлийг сонгосон, алдартай бие хамгаалагч Шон Рингголд (Sean Ringgold) хамгаалдаг байсан.

Түүний өөр нэгэн алдартай бие хамгаалагч бол Марк Билли Биллингхэм (Mark Billy Billingham) юм. Тэрээр өмнө нь мэргэн буудагч болон тусгай ажиллагааны офицер байсан гэнэ.

© markbillybillingham © seanringgold / Instagram

 

3. Анжелина Жоли (Angelina Jolie)

6 хүүхдийн алдартай ээжийг 3 бие хамгаалагч хамгаалдаг. Урт хугацааны турш, түүний хүүхдүүдийг дээр дурдсан Марк Билли Биллингхэм хамгаалдаг байсан. Жүжигчин бүсгүй түүгээр өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалуулдаг байх үедээ илүү өөртөө итгэлтэй, айх аюулгүй байдаг байснаас гадна хоорондоо ойр дотно болсон талаар олон эх сурвалжууд онцолж байв. Марк түүнд Брэд Питт (Brad Pitt)-ээс салсны дараа түшиг тулгур болж байсан юм. Сонирхуулж хэлэхэд, Жолигийн бие хамгаалагчдын цалин нь 2 сая доллар байдаг байна.

© FZS / MEGA / Eastnews © Eastnews

 

4. Рианна (Rihanna)

Албан ёсны арга хэмжээний үеэр Рианна үргэлж ганган хослол өмссөн 5 бие хамгаалагчтай явдаг. Энгийн өдрүүдийн хувьд тэрээр 2 бие хамгаалагчтай явахад болно гэж үздэг байна. Хараад байхад дуучин бүсгүй маань бие хамгаалагчидтайгаа найзууд шиг дотно харилцаатай байгаа нь анзаарагддаг. Заримдаа бие хамгаалагчид нь түүнийг нуруундаа үүрч явдаг байна. Тэр ч бүү хэл элдэв янзын шоу болон концерт дээр Рианна бие хамгаалагчдаараа үүрүүлж явах нь бий.

© PasificCoastNews / EASTNEWS © illestbaba / Twitter

 

5. Кендрик Ламар (Kendrick Lamar)

Алдартай реппэрийн хувьд, сэтгүүлүүдийн нүүр зурганд ховорхон залардаг бөгөөд олон нийтийн газар ил гарч ирэх тийм ч дуртай нэгэн биш. Гэхдээ та түүний олон нийтийн газраар явж байгаа цөөн хэдэн зургийг интернетээс олох боломжтой, та реппэр дуучныг 3 том биетэй залуугаар өөрийгөө хамгаалуулж явж байгааг харах болно. Өнгөрсөн зун түүнийг Австралид явж байхад нь папарацциуд Ламар болон түүний бие хамгаалагчдыг гэрэл зургийн хальсанд буулгаж амжжээ. Одоо бид түүнийг эдгээр залуучуудаар хамгаалуулж явж байх үедээ юунаас ч айдаггүй болохыг нь мэдэж авлаа.

© TMZ / Youtube

 

6. Лэйди Гага (Lady Gaga)

Лэйди Гага бол олон сая фентэйгээс гадна фенүүд нь түүнд үнэхээр их хайртай. Тиймээс дуучин бүсгүй маань олон нийтийн өмнө үргэлж 4 хослол өмссөн бие хамгаалагчтай хамт явдаг байна.

Тэд үргэлж гарын үсгийг нь авахаар Гага руу ирж буй фенүүдийг зогсоож, олны танил бүсгүйг хамгаалдаг. Ерөнхийдөө хараад байхад дуучин бүсгүй маань бие хамгаалагчдынхаа гадаад төрхөнд нилээн анхаардаг аж. Пит ван дер Вийн (Pete van der Veen) бол түүний бие хамгаалагчдын нэг байсан бөгөөд олон жилийн турш дуучин бүсгүйтэй хамтарч ажиллажээ. Түүний хувьд бодибилдингийн тамирчин байсан бөгөөд 2005 онд сайхан залуу тодруулах тэмцээнд оролцож, түрүүлж байсан гэнэ.

© Mohammed Mosdterghanem / KCS / Eastnews © Laurent Salmon / KSC / Eastnews

 

7. Дэвид (David) болон Викториа Бекхэм (Victoria Beckham)

Энэ алдартай хосууд бол яах аргагүй олон нийтийн анхаарлын төвд байдаг бөгөөд үргэлж бие хамгаалагчдаар өөрсдийгөө хүрээлүүлж явдаг. Хүүхдүүдээ сургуулиас нь очиж авахдаа Дэвид сумны хамгаалалттай “Rolls Royce” автомашинаа хөлөглөж, дээрээс нь 2 бие хамгаалагчтай ирдэг байна. Хөл бөмбөгчин залуугийн хувьд хотын гудамжаар бие хамгаалагчидгүйгээр, зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ тав тухтай алхахыг хүсдэг ч гэр бүлийнхээ гишүүдийн аюулгүй байдлыг нэн түрүүнд чухалчлахаас өөр аргагүй гэж боддог байна.

© DUB Magazine / Youtube © IMP FEATURES / Eastnews

 

8. Бритни Спирс (Britney Spears)

Бие хамгаалагчид нь дуучин бүсгүйг бадрангуй фенүүд болон гэрэл зурагчдаас 24/7 хамгаалдаг. 2014 онд Спирс хуучин найз залуугийнхаа сүрдүүлгээс болоод маш их айсан бөгөөд энэ үеэс хойш бие хамгаалагчдынхаа тоог хүртэл нэмсэн байна. Тэрээр өдөр тутам гадуур гарахдаа хоёроос дээш тооны бие хамгаалагчтай явдаг болжээ.

Спирс бие хамгаалагчиддаа хуучин найз залуутай нь адилхан царай зүстэй хүн ойр хавьд нь байгаа эсэхийг сайн шалгаж, харж байх ёстойг анхааруулдаг байна. Сонирхуулж хэлэхэд түүнтэй хамтарч ажиллах үнэхээр хүндрэлтэй байдаг бөгөөд зарим нэг гаргаж байгаа этгээд хачин шийдвэрүүд нь бие хамгаалагчдыг нь залхааж, ажиллах гэрээгээ цуцлахад хүргэж байсан тохиолдол олон гарч байсан гэнэ.

© Todd DC / MEGA / EastNews © Milton Ventura / Broadimage / EastNews

 

9. Женнифер Анистон (Jennifer Aniston)

Женнифер үргэлж бие хамгаалагчдаар өөрийгөө хүрээлүүлж явдаг. Дэлгүүр явах үедээ хүртэл бие хамгаалагчдаа дагуулж явдаг бөгөөд өөрөөс нь харц салгаж огтхон ч болохгүй гэж үүрэг даалгавар өгдөг байна. Гадуур гарах үедээ тэрээр дор хаяж 3 бие хамгаалагчтай явдаг бөгөөд тэд жүжигчин бүсгүйг фенүүд болон гэрэл зурагчдаас хамгаалах үүрэгтэй.

© Isaac V / Broadimage / East NEWS © Xavier Colin / Image Press Agency / Mega Agency / EastNews

 

10. Дрэйк (Drake)

Дуу хөгжмийн салбарын томоохон од болох Дрэйкийг олон тооны бие хамгаалагчид хамгаалж явдаг байна. Тэдний үүрэг бол реппэр залуугийн аюулгүй байдалд заналхийлсэн хэний ч эсрэг юу ч хийхэд бэлэн байх явдал юм. Тэд фенүүд болон гэрэл зурагчидтай хүсвэл гар зөрүүлэхээс ч буцахгүй. 2018.12-р сараас хойш Дрэйк илүү олон бие хамгаалагчтай явах болсон бөгөөд энэ нь түүний Канье Уэст (Kanye West)-тэй асуудалтай болсонтой нь холбоотой гэнэ. Түүнчлэн реппэр залуу гадуур явахдаа сумны хамгаалалттай машин унаж явдаг байна.

© Palace Lee / PasificCoastNews / East NEWS

 

11. Ким Кардашиан (Kim Kardashian) болон Канье Уэст (Kanye West)

Эд зүйлээ хулгайд алдсаны дараа алдартай хосууд бие хамгаалагчдынхаа тоог нэмжээ. Одоо Ким гадуур гарах болон аяллаар явахдаа 3 бие хамгаалагчтай цуг явдаг болсон. Уэстийн хувьд ганцаараа эсвэл нэг бие хамгаалагчтай гадуур явдаг байсан бол одоо том биетэй бие хамгаалагчдаар өөрийгөө хүрээлүүлж явахыг илүүд үздэг болжээ. Сумны хамгаалалттай машин болон 1.5 сая долларын цалинтай, өндөр зэрэглэлийн бие хамгаалагчид энэ цаг үед тэдний амь насыг хариуцаж байна.

© Incognito Media / David Bro / EastNews © MEGA / Mega Agency / Eastnews

Аль олны танил эрхэмийн аюулгүй байдалдаа анхаарч байгаа байдал нь таныг гайхшруулсан бэ?  

97
ТэнэглэлТэнэглэл
38
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
17
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
14
ГоёГоё
13
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/03/25 at 13:13

    dddddd

  2. Olziibat Badrakh

    Olziibat Badrakh

    2019/03/26 at 11:03

    Том бие ямар хэрэггүй 1 сум хангалттай

  3. Болдбат

    2019/03/26 at 12:00

    Папарациуд дайрах үед том бие хэрэгтэй шүү. Эд нарыг буудах хүн байхгүй. Бритни Спирс өөрөөсөө жижигхэн юм дагуулчихсан явж байна уу ? Үгүй юу?

  4. Зочин

    2019/03/26 at 12:15

    bbbbb

  5. Зочин

    2019/03/26 at 12:15

    comment

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *