Гэр бүлийн зургийн цомогт байдаг дурсамж дүүрэн зурагнуудаа олон жилийн дараа дахин амилуулсан 20+ гэрэл зураг

0

Цаг хугацааг зогсоох аргагүй ч гэлээ гэрэл зургийн ачаар хүмүүс аз жаргалтай, дурсамж дүүрэн өдрүүдээ үүрд хадгалан авч үлдэх боломж нээгдсэн юм. Хожим тэдгээр зургийг үзэхэд яг л тэр цаг үедээ очсон мэт сэтгэгдэл төрдөг нь бүр ч гайхалтай байдаг билээ. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд гэр бүлийн зургийн цомогт байдаг дурсамж дүүрэн зурагнуудыг олон арван жилийн дараа дахин амилуулж гэрэл зураг даруулснаа Reddit сүлжээгээр олон нийттэй хуваалцсан хүмүүсийн зурагнуудаас түүвэрлэн хүргэж байна.

1. Эхний зурагт 1991 онд ээж минь төгсөлтийн баяртаа явах гэж байх үеийн зураг харагдаж байгаа бол удаах зурагт 2017 онд миний төгсөлтийн баяртаа явж буй мөч маань харагдаж байна.

© TheGoddessofHunting / Reddit

 

2. Ах нартайгаа сууж байгаа энэ зургийг дахин даруулахыг ээж минь хүссэн юм.

© Teddy_Red / Reddit

 

3. 20 жилийн өмнө ба дараа.

© K20J03K / Reddit

 

4. 30 жилийн өмнө ээж минь тухайн үед үерхэж байсан найз залуугаасаа холбоо тасарсан гэдэг. Тэр явдлаас хойш 2 жилийн дараа найз залуу нь түүнтэй холбоо барьж, хэд хэдэн сэтгэл догдлуулсан яриа болсны дараа тэд ахин уулзаж, гэрлэсэн юм.

© SuperChubbyKitty / Reddit

 

5. Ээж бид хоёрын 25 насны зураг.

© shaylybri / Reddit

 

6. Ээж, хүү, ач хүү гурвын зурагт 3 өөр үеийн технологийн дэвшил тодхон харагдаж байна.

© thecandipants / Reddit

 

7. Аав бид хоёрын 50 жилийн зайтай даруулсан зураг.

© bennggg / Reddit

 

8. Нохой бид хоёрын 10 жилийн дараа дахин даруулсан зурагнууд. Бид хамтдаа өсөж томорчээ.

© LindellBrown / Reddit

 

9. Эхний зургийг 1940-өөд оны үед даруулсан бөгөөд зурагт өндөр өвөө эмээг минь тэвэрч зогсож байгаа нь үлджээ. Өдгөө эмээ минь 74 нас хүрсэн бол өндөр өвөө маань 103 насыг зоогложээ.

© Ryan_Rotten / Reddit

 

10. Өвөө бид хоёрын анагаахын сургуульд сурч байх үеийн энэ хоёр зургийг 70 жил зааглах ажээ.

© Neuromancy_ / Reddit

 

11. Бага насны минь зургийг хүү минь 32 жилийн дараа ахин амилуулсан нь.

© Fried_rice007 / Reddit

 

12. Цэцэрлэгт анх орсон өдрийн зураг ба 30 жилийн дараа цэцэрлэгийн багш хийж байгаа зураг минь.

© dragonbornsqrl / Reddit

 

13. Энэ хоёр хоёулаа л төгсөлтийн баярын зураг. Гэхдээ тэднийг хооронд нь 16 жил зааглах ажээ.

© deceptishawn / Reddit

 

14. Эмээгийн минь хийж өгч байсан солонготой цамцыг 35 жилийн дараа охин минь өмсөж байна.

© Thea_From_Juilliard / Reddit

 

15. Аавын зурагнуудаас хамгийн дуртай зургаа ахин амилууллаа. Эхний зургийг 1980 онд аав сургуулиа төгсөөд даруулж байсан бол өнөөдөр би сургуулиа төгсөж байна.

© uniquersneaker / Reddit

 

16. Өвөө, ач хүү хоёр. 70 жилийн өмнө ба дараа.

© Dorfli / Reddit

 

17. Ээжийнхээ зургийг дуурайж даруулсан юм.

© HelloItsMeBB8 / Reddit

 

18. Ээж аав хоёр минь 51 жилийн дараа.

© shaka_sulu / Reddit

 

19. Ээж 26 настай байхдаа эхний зургийг даруулж байсан бол би 23 насандаа удаах зургийг даруулсан. Ээжийнхээ зургийг 34 жилийн дараа ахин амилуулсан минь энэ байлаа.

© blueeyedbadnews / Reddit

 

20. Ээж бид хоёрын зургийг нийлүүлбэл яг л нэг хүн шиг харагдаж байна.

© Undercoveronreddit / Reddit

 

21. Эхний зургийг 2012 онд би зээ охиноо тэвэрч даруулсан юм. Харин удаах зургийг 2020 онд эгч маань миний охинтой даруулсан. Маш ижилхэн байгаа биз?

© The-Original-Coon / Reddit

 

22. 10 настай байх үеийн зургаа 17 жилийн дараа ахин даруулсан юм. Өнөөх малгай чинь яг хэвээрээ шүү.

© ithacancypher2k / Reddit

Дурсамж дүүрэн гэр бүлийн зургийн цомгоос тань таны хамгийн дуртай зураг ямар зураг байдаг вэ? Хэрэв та хүсвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

10
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/01/18 at 22:02

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩🤗🤗🤗💖 Мартагдашгүй давтагдашгүй хүний амьдралын гэгээн дурсамжтай гайхалтай агшин .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *