Жан-Клод Ван Дамм, Глэдис Португез нар ханилаад 23 жил болж байгаа бөгөөд салалтын дараа ч гэсэн хайр дурлал эргэн ирж болдгийг баталжээ

0

Жан-Клод Ван Дамм болон түүний гэргий Глэдис Португез нарын харилцаа бусад гэр бүлийн л адил амьдралын олон нугачааг даван гарсан юм. Тэд тус тусдаа нэг хэсэг амьдарч үзсэн ч гэлээ бие биенээ хайрлах сэтгэл ямар ч бэрхшээлээс илүү хүчтэй байсны ачаар эргэн ухаарахад хүргэжээ.

Жүжигчин, тyлааны мастер, найруулагч Жан-Клод Ван Дамм болон культурист, фитнес багш, жүжигчин Глэдис Португез нар 1987 онд гэр бүл болцгоожээ

© Featureflash Photo Agency / Shutterstock.com

Тэр жилдээ залуу хосын дундаас хүү Кристофер, харин 1990 онд ам бүл дахин нэмж охин Бьянка мэндэлжээ. Даанч үүнээс хойш 2 жилийн дараа Ван Дамм, Португез нарын гэр бүл хүндрэлтэй тулгарч харилцаандаа цэг тавихаар шийдэцгээсэн юм.

 

Ван Дамм эхнэрээсээ салсны дараа шинэ харилцаа тогтоохоор оролдож эхлэв

ASSOCIATED PRESS/East News

1994 онд Ван Дамм жүжигчин, загвар өмсөгч байсан Дарси Лапье-тэй гэрлэжээ. Тэдний дундаас хүү Николас төрсөн. Тэдний гэрлэлт даанч удаан үргэлжилсэнгүй 3 жилийн дараа салцгаасан байна.

Жан-Клод болон түүний салсан эхнэр Глэдис нар цагийг цугтаа өнгөрөөх болов. Тэдний хайр ямар их хүчтэй болохыг тэд ойлгожээ. Ингээд 1999 онд тэд дахин гэрлэхээр шийдсэн юм

Jon Furniss/Invision/AP/East News

 

15 жил үргэлжилсэн аз жаргалтай амьдрал дахин асуудалтай тулгарах болжээ

Michael Bowles / BEImages/EAST NEWS

2015 онд Глэдис хоёр дахь удаагаа салах өргөдлөө өгөхдөө хэтэрхий их үл ойлголцолтой гэсэн шалтгаан хэлсэн байна. Үүнээс хойш ойролцоогоор 2 сарын дараа тэд хоёр дахь удаагаа эвлэрэх нь тэр.

 

Тэд бие биедээ ямар их хайртайгаа ойлгож дахин салах нь өөрсдөд нь ч тэр, хүүхдүүдэд нь ч тэр хүнд тусахыг ухаарчээ

© Pascal Le Segretain / Getty Images Entertainment / Getty Images, © Toni Anne Barson Archive / WireImage / Getty Images

“Хосууд гэдэг чинь асуудлуудыг цугтаа шийдэх гэж л цугтаа хосоороо байдаг. Би урьд нь салж үзсэн хүн. Салах үйл явц хүүхдүүдэд ч, эцэг эхэд ч тэр сайхан зүйл авчирдаггүй. Хүмүүс хуучин шиг цугтаа байж чадаад байвал гэрлэлтийн үнэ цэнэ эргэж ирэх юм шүү дээ” гэж гэрлэлтээ авч үлдэх гурав дахь оролдлогыг хийснийхээ дараа жүжигчин хэлжээ.

Өөрсдийг нь зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө цуг үлдэхээр шийдэв үү гэж асуухад тэрээр ийн хариулсан байв: “Үгүй. Салалт – зүгээр л нэг үг шүү дээ. Харин хайр гэдэг бол – мэдрэмж юм. Бид бие биедээ хайртай”.

Хүн хайр дурлалынхаа төлөө хоёр дахь, тэр бүү хэл гурав дахь боломжийг ашиглах ёстой гэдэгт та итгэдэг үү? Хайртай хүндээ хоёр дахь боломжийг олгоход танд ямар мэдрэмж төрж байв?

7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *