Үрчлээнээс хамгаалах өндөгний хальстай маск

3

Өндөгний хальс бол маш эмзэг, маш өвөрмөц зүйл билээ. Түүний 90%-ийг нүүрсхүчил бүхий кальци эзлэх бөгөөд бидний арьсанд энэ нь маш сайн шингэдэг байна. Сонирхолтой нь бусад 10% нь янз бүрийн микро элемент байх ба эдгээр нь хамгийн үнэтэй, ихээхэн сурталчилдаг мултивитаминд байх хэмжээнээс ч их байдаг билээ.

Хүмүүсийн бичиж байгаагаар бол өндөгний хальстай маск нь үр дүнгээрээ хамгийн өндөр үнэтэй гоо сайхны хэрэгсэлтэй адилхан байдаг гэнэ. Өндөгний хальсанд хүний арьсыг залуужуулдаг, уян хатан болгодог зүйл болох гиалуроны хүчил их байдгаар үүнийг тайлбарладаг байна.

Үрчлээнээс хамгаалах үр дүнтэй маск

Та өндөр үнэтэй залуужуулах тосонд мөнгөө үрсээр л байна уу? Та одоо үүнийгээ болих цаг болсон ба энгийн нэгэн өндөгний хальс таны арьсыг юунаас ч илүү арчилж чадах билээ.

Өндөгний хальс бүхий маск нь арьсны жижиг үрчлээг бүрэн арилгаж нүүрний арьсыг уян зөөлөн болгох замаар нүүрний хэлбэрийг засдаг байна.

Энэ маскыг хийхэд амархан, гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой юм. Үр дүнг нь сайжруулахын тулд зарим нэмэлт байгалийн гаралтай бүтээгдэхүүн нэмж бас болдог. Ийм маскны үйлчлэх хугацаа нь 15-20 минут байна.

Өндөгний хальсаар маск хийхийн өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Эхлээд хальсаа гадна талаас нь сайтар угааж хатаана. Дараа нь буталж жижиглээд халаасан шарах зууханд хийж 10 болон түүнээс дээш минутын хугацаагаар хийнэ.

Орц:

  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага буталсан, нунтаг өндөгний хальс
  • 4 цайны халбага будааны гурил
  • 2 цайны халбага нимбэгийн шүүс
  • 2 цайны халбага сүү
  • 1 аяга ус

Хийх арга:

  1. Кофе бутлагч болон бусад хэрэгсэл ашиглан өндөгний хальсаа буталж нунтаглана.
  2. Бүх л зүйлээ холь. Нүүрэндээ жигд түрхэх ба нүдэнд хүрэхээс болгоомжлоорой. 15 минут болоод бүлээн усаар угаана.
  3. Хоёр долоо хоногийн турш, долоо хоногт хоёр удаа ийм маск тавин жижиг үрчлээг алга болгоно. Гэрийн нөхцөлд хийсэн ийм маск нь таны арьсыг цэвэрлэж, илүү залуу, уян хатан болгоно.

Өндөгний хальс бүхий өөр бусад ашиг тустай маскууд ч бас бий. Дээр дурдсан аргатай адил байдлаар өндөгний нунтаг хальсыг ногоо, гурил, шавар, кофе болон бусад таарах байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй хольж маск хийнэ.

Нүүрний арьсыг залуужуулахад гиалурон ашиглах нь

Гиалуроны хүчил гэдэг нь хүний бие организмд үүсэн бий болж олон зүйлд хэрэглэгддэг бодис билээ. Гиалуроны молекул нь спирал хэлбэрийн полимер байх бөгөөд усны молекулыг “татдаг”, “холбодог” байна.

Түүний үндсэн үүрэг нь хүний арьсанд хангалттай хэмжээний чийг өгч байх, арьсны гүн дэх коллаген болон эластон нарын дундах хоосон орон зайг нөхөх замаар арьс гадны элдэв цочрол хямралыг давж гарах, арьс уян зөөлөн байх явдал юм.

Харамсалтай нь нас явах тусам хүний бие организмын бий болгох гиалуроны хүчлийн хэмжээ багасна. 25 наснаас эхлэн энэ үйл явц удааширч эхэлдэг байна. Энэ бодис дутагдаж байгааг илтгэх шинж нь залуу насанд бий болох үрчлээ, арьс хуурайших, арьс уян хатан биш болох зэрэг юм.

Эдгээр эвгүй бэрхшээлийг шийдэж болох ба үүний тулд гэрийн нөхцөлд янз бүрийн ашигтай бодис бэлдэж компресс болон арьсанд жин тавьж болно. Үүний тулд өндөгний хальсны нарийн хальсыг нь салгаж хаяад өндөгний хальсаа нунтаглах хэрэгтэй.

Дараа нь ус буцалгаад нунтаг хальсаа хийнэ. Хамгийн багадаа 12 цаг буцалгах хэрэгтэй. Хөргөж бэлэн болсон хандаа олон давхар бинтээр шүүнэ. Ийм байдлаар гаргаж авсан шингэн нь  гиалуроны хүчил бүхий натурал уусмал юм шүү.

Нүүрээ урьдчилан цэвэрлээд дараа нь дух, нүдний эргэн тойрон зэрэг асуудалтай байгаа арьсан дээр уусмалаа түрхэнэ. Ингэх нь бүх л нүүрний арьс төдийгүй хүзүүний арьсанд ч гэсэн сайн нөлөө үзүүлдэг байна.

Гиалуроны хүчил бүхий уусмалыг доорх байдлаар хэрэглэнэ: амны цаасан дээр нүд, хамар, аманд зориулсан нүх гаргаад цаасандаа уусмалаа шингээнэ. Энэ уусмалтай цаасаа нүүрэн дээрээ тавиад 20 минут болох ба дундуур нь үе үе уусмалаараа норгож байх хэрэгтэй. Үүний үр дүнд арьс сайн чийгшиж, жижиг үрчлээ алга болох ба царай зүс мэдэгдэхүйц залуужна.

Цаашдаа арьс залуужуулах үнэтэй тосонд мөнгө үрэх хэрэггүй. Дээрх аргуудыг хэрэглэснээр таны арьс зөөлөн, гөлгөр яг л жаахан хүүхдийн арьстай адил болох билээ.

7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zaya Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *