Царайлаг бас сэргэлэн бүсгүй өөрт нь талтай байсан 20 залуугаар iPhone утас авахуулсныхаа дараа бүгдийг нь буцааж зараад байшин худалдаж авчээ

0

Энэ түүхийг хятадын блог-платформ болох Тянь Я Йи Ду дээр “Бардам Цяобо” гэх нэртэй нэгэн сонирхуулсныг Thinking Humanity онцлон хүргэжээ. Царайлаг бас сэргэлэн бүсгүй өөрийг нь эргүүлж байгаа 20 залуугаар 20 шинэ iPhone утас авахуулаад, гар утас дахин боловсруулдаг Хуэй Шоу Бао сайтад нийт 120,000 юаниар (ойролцоогоор 17,503 ам.доллар) борлуулжээ.

Бүсгүй утас болгоноос 875 ам.доллар олсон гэсэн үг. Олсон мөнгөөрөө байшингийн урьдчилгаа хийхэд ашигласан. Түүний худалдаж авсан байшин нь орон нутагт байрладаг бөгөөд найзууддаа шинэ байшингаа танилцуулахад нөгөө хэд нь бүр гайхаж орхижээ. Ялангуяа байшингийн урьдчилгааг яаж олсон тухайгаа ярихад бүр хэлэх үггүй хоцорсон байна.

Уг түүх сошиал сүлжээгээр тархаж хэрэглэгчид бүсгүйг өөр өөрийнхөөрөө дүгнэжээ. Хэн нэгэн бүсгүйг зөвтгөнө: ядуу гэр бүлээс гаралтай, ээж – гэрийн эзэгтэй, аав – хар ажил хийдэг цагаач. Бүсгүй эцэг эхдээ л туслах гэж хичээсэн байна. Туслах арга нь л тэр болгоны санаанд орохооргүй этгээд гэхээс биш.

Үүнээс гадна, хятад бүсгүйг нэг дор 20 залуутай найзаллаа гэж буруутгах нэгэн ч гарчээ. “Би ганц ч залуу олж үерхэж чадахгүй байхад. Энэ бүсгүй 20 залуутай найзлаад бүр 20 ширхэг iPhone авахуулж чадсан байна шүү дээ” гэж нэг нь бичжээ.

Энэ түүхэд интернэтийн ихэнх хэрэглэгчид итгээгүй юм. BBC Trending эргэлзээг арилгах зорилгоор Хуэй Шоу Бао-д хандахад компанийн төлөөлөгч үнэхээр 20 iPhone утсыг нэгэн үйлчлүүлэгч бүсгүйгээс 2018 оны 10 дугаар сард тус бүрийг нь 6000 юаниар (ойролцоогоор 875 ам.доллар) худалдан авсан гэж батлан хэлжээ.

Удалгүй Weibo дээр “байшинд зориулсан 20 үүрэн утас” гэдэг хэштег тархаж, нийтдээ 13 сая удаагийн давтамжтайгаар хандсан байв.

Уншигч танд энэ бүсгүйн талаар ямар бодол төрж байна вэ?

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *