Амь насаараа дэнчин тавих зүйл дэлхий дээр зөндөө байдаг: шүхрээр үсрэх, хаданд авирах, өндөр уулнаас сноубордоор гулгах зэрэг спортын төрлүүд. Энэхүү жагсаалтад мөн дэлхий дээрх хамгийн аюултай явган аялалын замыг оруулж болно. Хятадын Хуашунь гэх ууланд уг зам байх ажээ. “Тавцан дээгүүр зугаалах” гэдэг нэртэй газар юм.
38 орчим ам.доллар төлөөд л хүссэн хэн ч болов Тавцан дээгүүр зугаалж болно. Сианаас 120 орчим километрийн зайд орших Шэньси мужийн Хуаинд байрлах аялал жуулчлалын газар. Энэ амаргүй замыг бүрэн туулахын тулд сэтгэлийн хаттай байх ёстойгоос гадна биеийн муугүй бэлтгэлтэй байх ёстой юм.
Энэ бол явган аялалын замын эхлэл. Таныг юу хүлээж байгааг анхааруулсан анхааруулга ч байхгүй
Ийм огцом шаттай. Дуртайгаа сонгоод яв
Эдгээр шатаар дээш авирах нь багагүй сорилт болно
Үүнээс цааш маш болгоомжтой явах шаардлагатай, яагаад гэвэл хаданд бэхэлсэн модон тавцангаар хийсэн нарийн гүүрээр явахад хүрнэ. Ямар нэгэн хамгаалсан хаалт огт байхгүй
Гурван эгнээ банз л тавьжээ. Банзуудыг төмөр бэхэлгээгээр холбожээ. Тэр гинжнээс бас зуураад авахад учиртай
Нэмэлт 12 ам.доллар төлөөд ийм төмөр шатаар улам дээш гарч болно. Танд хаднаас бэхэлгээ хийж болохоор хоёр дэгээ л өгөх байх
Доош хараад ер нь хэрэггүй дээ
Банзаар хийсэн зам далайн түвшнөөс дээш хэдэн мянган метрийн өндөрт байрлах тул цаг агаар дандаа цэлмэг байна гэж байхгүй. Энэ газар ирэх боломж нь байгаад авирах хүсэл төрвөл ямар ч өтгөн манан таныг зогсоож үл чадна
Үнэхээр нарийхан зам шүү, гарт баригдах юм болгоноос л зуураад авмаар санагдана
Бас иймэрхүү мөч ч таарна, зам бүр нарийхан болох ажээ
Харахаас ч аймар
Энэ л хэсэг хамгийн найдвартай бас аюулгүй санагдана
Та ийшээ зүглэж зүрхлэх үү?
Энэ л уулсыг өндрөөс харах гэж тэр шүү дээ
Та эдгээр уулсыг харах аялалд зориглон очих байсан уу?