Аялал зугаалгаар явахдаа ачаа тээшээ хэрхэн бэлдэх талаарх 10 зөвлөгөө

1

Хавар цаг ирэхтэй зэрэгцээд аялал зугаалгаа төлөвлөж эхэлдэг. Өөр улсаар аялж болно эсвэл эх орныхоо өнцөг булан бүрт зочилж болно. Хэдхэн хоног зуслан яваад ирсэндээ ч яах вэ дээ. Ямар ч тохиолдолд өөрийн гэсэн ачаатай л явна. Ачаа баглах тэр агшин сайхан сэтгэл санааг унтраах вий: хувцас нь чемодандаа багтахгүй, ачаа нь зөвшөөрөгдсөн жингээсээ илүү гарах гээд асуудлууд тулгарна. Сонирхолтой баримт хэлэхэд чемоданд хийсэн зүйлийнхээ гуравны нэгийг жуулчид огт хэрэглэдэггүй ажээ.

Чемоданаа хэрхэн бэлдэх тухай туршлагатай аялагчдын зөвлөгөөг танд нэгтгэн хүргэхээр бэлдлээ. Зөвхөн ачаагаа хөнгөвчлөөд зогсохгүй аялал зугаалгаа ч гэсэн хөнгөхөн өнгөрөөхөд тусална.

 

Хувцсаа хэрхэн зөв хийх вэ?

1. Төлөвлө

Хүмүүс замд хэрэггүй зүйлээ авдаг тухай бид дээр дурдсан. Тиймээс аялалд гарахаас 2-3 хоногийн өмнө чемоданаа бэлдэж эхлэхийг зөвлөж байна. Энэ хугацаанд өөрт хэрэгтэйгээ авч үлдээд хэрэггүйгээ буцааж гаргах хугацаа бий болно. Яаран сандран чемодан бэлдэнэ гэдэг бол хог авч явна л гэсэн үг.

 

2. Хувцсаа цаасанд боо

Хувцасны завсар эсвэл хувцас болгоноо нимгэн цаасанд ороовол үрчийх нь бага байна. Аяллын индүү авч явах хэрэггүй болохоос гадна үрчгэр хувцастай явж ичгэвтэр байдалд орохгүй.

 

3. Хуйлсан хувцас

Хувцсанд шулуун мөр гаргахгүй байх бас нэгэн арга – бүх хувцсаа дугуйлж хуйлах. Чемоданы зай хэмнэх түгээмэл аргуудын нэг болно.

 

4. Хүнсний зүйлийг хүнсний саванд хийнэ

Жимс, ногоо авч явах гэж байгаа бол чипс, жигнэмэг, цайны зузаан картон хайрцагт хийгээрэй. Хайрцагт хийхдээ цаасанд давхар ороовол сайн. Ингэснээр чемодан дахь зайгаа хэмнэнэ бас хүнсний бүтээгдэхүүнээ эвдэлгүйгээр бүтнээр нь авч явж болно. Бас жимс, ногооны шүүс гоожиж хувцас бохирдуулахгүй.

 

5. Гутлын доторх зайг ашигла

Гутландаа зөвхөн оймс төдийгүй өөр зүйл хийж болно. Жишээ нь: бугуйвч, цэнэглэгч, бүс, шүршдэг савтай гоо сайхны бүтээгдэхүүн. Оймсоо өндөр өсгийнд нь угалчих чемодан урахгүй.

 

6. Гутал болгоныг тусад нь

Чемоданд гутлаа салгаад булан бүрт нь юм хийж болно. Ингэснээр маш их зай хэмнэнэ шүү. Гэм нь перфекционистууд энэ аргыг таашаахгүй болов уу.

 

7. Даавуун тавиур ашиглаарай

Даавуун тавиур дээр хувцсаа байрлуулаад чемодандаа хий. Чемодан дахь өөрийн өвөрмөц шкаф бий болно. Аяллын эцсийн цэгтээ очоод шкафаа гаргаж ирээд өлгөчихөд л болно. Ачаагаа задална гэж цаг алдахгүй.

 

8. Эмийн цэвэрхэн сав хэрэглээрэй

Шүдний оо, шампунь эсвэл нүүрний тосыг том савтай нь авч явах хэрэггүй. Тусгай жижиг савнуудад хийхэд л болно, эмийн сан, дэлгүүрүүдээр авсаархан хөнгөн савнууд зарагдаж байгаа. Бас шүдний чигчлүүр эсвэл хөвөнтэй савхаа багаханыг хийсэн ч болно.

 

9. Скоч ашигла

Шингэн гель, тос савнаасаа гоожих гээд байвал тагийг нь скочоор бэхлээрэй.

10. Шилэн савлагаатай зүйлийг сайтар боо

Шилийг алчууранд ороож болно. Хэрвээ хажуугаараа гоожвол нэвтэрч бүх хувцсыг бохирдуулна. Тиймээс хүүхдийн живх шиг найдвартай арга байхгүй болов уу. Тийм ээ, буруу сонсоогүй, шилийг гадны цохилтоос хамгаална, хагарлаа эсвэл хажуугаараа шүүрлээ гэхэд асгарсан шингэн нь живхэнд шингэнэ.

Ачааныхаа зориулалтыг сайтар бодож байгаарай. Загварын долоо хоногт яваагүйгээс хойш олон зүйл хэрэггүй. Туршлагатай аялагчид бичиг баримтынхаа хуулбарыг авч явахыг зөвлөж байна. Юмыг яаж мэдэх вэ, бичиг баримтаа гээлээ гэхэд хуулбар нь хэрэг болдог байна.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

22
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. monhjin

    2019/02/16 at 20:00

    hha hud ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *