Дулааны шугамыг далдлаад зогсохгүй гэрээ чимэглэж болох 14 шилдэг санаа

3

Өвлийн хүйтэн өдрүүдэд дулааны шугам биднийг аварна. Тиймээс нэгдсэн дулаан түгээх шугам яриангүй хэрэгтэй зүйл. Гэхдээ орон байраа засаж чимэглэх тэр үед нөгөө л хуучны паар гутааж эхлэхийг бас яалтай билээ.

Тэр паарыг одоо хааш нь нуух вэ? Хичнээн орчин үеийнх байлаа гээд өрөөний өнгө төрхийг гутаана…

Ихэнх тохиолдолд хүүхдийн өрөөний паарыг яахаа мэддэггүй, яагаад гэвэл хүүхдүүд гүйж тоглож байхдаа паар мөргөж гэмтэх эрсдэл ихтэй байдаг.

Орчин үеийн паарнууд нь хай-тек эсвэл минимализмын шинэ чанартай байх тул асуудлыг шийдэхэд хамаагүй амар болно. Харин орос ах нарын ширмэн паарыг нуухад ажил их орно доо. Хүйтэнд дулаацуулах чанарт нь нөлөөлөхгүйгээр паараа хэрхэн далдлан нуух вэ?

 

Паарыг хэрхэн далдлан нуух вэ?

Та бүхэндээ арзгар паарыг нуухын зэрэгцээ гэрээ чимэглэх шилдэг 14 санааг танилцуулах гэж байна. Одоо гэрийнхээ паарыг хараад сэтгэлийн таашаал авдаг болно оо.

1. Хамгийн энгийн арга бол – паараа будах. Халуун хэмд тэсвэртэй тусгай будаг сонгоорой. Тасалгааныхаа интерьер загварт тохируулж өнгийг сонгоно. Орчин үеийн алюмен паарыг будахад илүү тохиромжтой. Ширмэн паарыг будахад илүү том харагдаад байдаг талтай.

Гэхдээ өөр өөр өнгөөр будчихвал өөр хэрэг! Ялангуяа хүүхдийн эсвэл гал тогооны өрөөний паарыг өнгөөр ялгаж будаарай. Хэрвээ уран зургийн төсөөлөл арвин бол чимэглэл зурж ч болно.

2. Бас нэгэн сайхан санаа. Хэрэгжүүлэхийн тулд хэдэн боодол олс бас 3 цагийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр шаардана.

3. Хөвөн даавуун хөшгөөр паараа нууж болно. Гэхдээ өрөөнийхөө зохион байгуулалтыг мөн анхаарах хэрэгтэй.

Хөшигний өнгө нь ханын цаастайгаа төстэй байвал илүү зохимжтой, паарны хөшгийг зангуугаар нааж болно. Бас нэгэн хувилбар бол жалюз хөшиг.

4. Харин энэ санаа бол нэг сумаар гурван туулай буудаж байгаатай л адил. Паараа нуугаад ном унших сайхан булантай болчихлоо.

5. Бас тусгай торны цаана нууж болно. Ийм торыг ямар ч материалаар хийж болохоос гадна өөрийн хүссэн хэлбэр дүрс, дизайнаар гаргана.

6. Хавтгай паарыг амрах булан эсвэл гэрээ чимэглэх зориулалтаар ашиглаарай.

7. Энэ арга ямар санагдаж байна?

8. Зузаан шилэн хаалт нь бүдүүлэг гээд байгаа паарыг тань нууна. Гоёмсог төдийгүй загварлаг харагдаж байгаа биз?

Зузаан шилэн хаалтыг тусгай боолтоор тогтоох бөгөөд паарны зөвхөн нүүр талыг л далдална гэдгийг анхаарна уу.

9. Бас нэгэн сонирхолтой санаа – торон хаалгатай тумбо. Хэрэглээ ихтэй байгаа биз?

10. Паарыг төмөр нимгэн сараалжаар далдалж болно. Ихэвчлэн цонхны тавцны доор байрлах ширмэн пааранд ашигладаг. Сараалжийг суулгахад элдэв ур чадвар шаардахгүй – пааран дээрээ “тохоход” л хангалттай.

11. Хүүхдийн өрөөний паарыг нуух бас нэг сайхан арга.

12. Паар нуух материал сонгохдоо зөвхөн дизайн талаас нь харж болохгүй. Өндөр халуунд тэсвэртэй материал байх ёстойг юуны түрүүнд анхаарна уу.

13. Бас нэгэн сайхан санаа: гүйдэг хаалгаар далдлагджээ. Гоёмсог бөгөөд цэвэрхэн загвар.

14. Эцэс сүүлд нь – урлагийн бүтээл. Жирийн салфетк болон ПВА цавууны тусламжтайгаар паараа чимэглэж болно. Үнэтэй багаж хэрэгсэл, өндөр ур чадвар шаардахгүй – та өөрөө гэрээ чимээрэй.

Тохирох салфетк аваад өөрийн хүссэн хээ хуараа хайчилж бэлдээд паарандаа наана. Дээрээс нь халуунд тэсвэртэй тусгай лакаар будчих.

 

Зөвлөгөө

Паараа хэрхэн нуух вэ гэж бодож байхдаа зөвхөн гоёж чимэглэх талаас нь бус бас хэрэглээ талаас нь бодож үзэх хэрэгтэй. Хичнээн хээнцэр боллоо ч гэсэн үндсэн үүргээ (тасалгааны агаарыг дулаацуулах) гүйцэтгэж чадахгүй бол паар байх утгаа алдана.

Та паараа яаж далдалж нуусан бэ? Сэтгэгдэл хэсгээр туршлагаа хуваалцвал бид баярлах болно. Мөн найз нөхөдтэйгөө уг нийтлэлийг хуваалцахаа битгий мартаарай.

42
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Javhlan Injener

    Javhlan Injener

    2018/03/10 at 10:26

    Халаах хэрэгсэлийг хайрцаглах, дээр нь даавуу эд зүйл тохож халхлаад байвал радиатор(паар) гэр орныг тань халааж чадахгүйд хүрч халаалт улам мууддаг юм шүү. Иймд өнгөлөн будахаас бусад аргыг бүү хэрэглээрэй.

  2. Enkhtuya Sainbuyan

    Enkhtuya Sainbuyan

    2018/03/10 at 11:25

    Баярлалаа.

  3. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2018/03/10 at 12:33

    Batgerel Oyunbat Nami Nayuri

  4. Altantsetseg Vandannorov

    Altantsetseg Vandannorov

    2018/03/10 at 13:49

    ene ix buruu sanaanuud bn. xeregjuuleed ch xereggui. ene par chini xagarna, tsoorno, us aldana tegeel goyson bux ym ewderne. zugeer l bgagaar ni bailgaad budsan ni xamgin zow sanaa

  5. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2018/03/10 at 14:04

    Munguntuul Galsantsewel

  6. Nara Nara

    Nara Nara

    2018/03/10 at 23:03

    Tsagaan Ders

  7. Zogsoo Zogsbaatar

    Zogsoo Zogsbaatar

    2018/03/12 at 16:58

    паар ямар үнэтэй вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *