Хэтэрхий олон насны зөрүүтэй хэмээх хэл амнаас айлгүйгээр хайр сэтгэлээ дагасан 12 алдартай хосууд

0

Сэтгэл судлаачид хүмүүсийн байгалийн нас, биологийн наснаас ялгаатай байдаг тул харилцаанд насны зөрүү байх нь туйлын хэвийн зүйл гэж үздэг байна. Тиймээс ч Холливудад насны зөрүүтэй хосууд олон байдаг бөгөөд ихэнх нь нас бол зөвхөн тоо гэж үздэг тул мэдрэмжээ дагахаар шийдсэн байдаг аж. Ингээд бид танд зүрх сэтгэлээ дагаж бусдын харцыг үл ойшоон жаргалтай амьдарч буй хосуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. “Patrick Stewart” болон “Sunny Ozell”

© madameozell / Instagram

Насны зөрүү: 38 нас

Сэр Патрик Стюартын хувьд 2008 онд Бродвэйд хийсэн тоглолтынхоо дараа Озеллтэй уулзаж байжээ. Тэрээр залуухан дуучин бүсгүйг хараад шууд дурласан бөгөөд удалгүй болзож эхэлсэн байна. Ингээд 5 жилийн дараа хосууд гэрлэжээ.

© madameozell / Instagram

Харин Саннигийн хувьд харилцаанд нь насны зөрүү нөлөөлдөггүй гэдгийг хэлээд “Тэр маш залуулаг, харин би бага зэрэг хуучинсаг хүн учраас бид хоёр яг л үеийн мэт байдаг. Тэр надаас илүү галбиртай биетэй байдаг нь намайг галзууруулдаг шүү” хэмээн хошигнон ярьжээ.

 

2. “Jeffrey Dean Morgan” болон “Hilarie Burton”

© AMC/courtesy Everett Collection/East News

Насны зөрүү: 17 нас

Буртон, Морган нар “Supernatural” киноны од Женсен Аклзаар дамжуулан анх танилцаж байжээ. Аклз “One Tree Hill” цуврал дээр Хиларитай хамт ажилладаг байсан бөгөөд давхар болзоогоор дамжуулан хосуудыг учруулсан байна. Тэдний харилцаа 2009 онд эхэлсэн боловч хосууд 2019 он хүртэл гэрлээгүй юм.

© jeffreydeanmorgan / Instagram

Жеффри болон Хилари нар хүү  Гус, охин Жорж нарын хамт Нью Йоркийн нэгэн том фермд амьдардаг байна.

 

3. “Michael Fassbender” болон “Alicia Vikander”

© picture alliance / Geisler-Fotop/EAST NEWS

Насны зөрүү: 12 нас

Хосууд анх 2014 онд Холливудад хийгдсэн “The Light Between Oceans” киноны үеэр уулзжээ. Түүнээс хойш 3 жилийн дараа хосууд Испанид болсон арга хэмжээний үеэр харилцаагаа албан ёсных болсныг зарласан байна.

 

4. “John Stamos” болон “Caitlin McHugh”

© caitlinskybound / Instagram

Насны зөрүү: 23 нас

Стамос 2011 онд “Law & Order” киноны үеэр анх дур булаам эхнэрээ олж харж байжээ. Гэвч эхнэр нь түүнийг хэсэг хугацаанд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хосууд эцэст нь 2017 онд “Disneyland”-д хуримаа хийхээр болсноо зарласан юм.

© caitlinskybound / Instagram

2018 оны 2-р сард Жон, Кэйтлин нар гэрлэж, 2 сарын дараа ууган хүү Биллигээ өлгийдөн авсан байна.

 

5. “Ben Affleck” болон “Ana de Armas”

© Carlos Maidana/Broadimage/Broad Image/East News

Насны зөрүү: 15 нас

Бен, Ана нар киноны зураг авалтын үеэр танилцсан өөр нэгэн алдартай хосууд юм. Хосууд 2019 онд хийгдсэн “Deep Water” кинон дээр хамтран ажилласан байна. Хэдийгээр тэдний харилцаа шинэхэн байгаа хэдий ч хамтдаа романтик мөчүүдийг өнгөрөөж байгаа нь аль хэдийн папарацийн дуранд өртөөд эхэлжээ. Энэ харилцаа цаашид яаж үргэлжлэх нь олон хүмүүсийг анхаарлыг татаж байна.

 

6. “David Hasselhoff” болон “Hayley Roberts”

© Photoshot/REPORTER/East News

Насны зөрүү: 27 нас

Хасселхоф, Робертс нар Дэвидийг “Britain’s Got Talent” шоуны шүүгчээр ажиллаж байхад хамтдаа зураг авахуулах хүсэлт тавих үед хувь заяагаар учирсан хосууд юм. Тэрээр анх эмэгтэйнхээ талаар юу ч мэддэггүй байсан учраас маш их анхаарлыг нь татсан гэжээ. Дэвид, Хейли нар 2012 онд болзож, 6 жилийн дараа гэрлэсэн байна.

© davidhasselhoff / Instagram

Baywatch”-н одын хувьд анх тэдний насны зөрүү бага зэрэг хэцүү санагддаг байсан ч хайр хамгийн чухал болохыг ойлгосон гэжээ. Мөн тэрээр “Би удаан хугацаанд өөрийгөө маш их хөгширсөн учраас Хэйлитэй гэрлэх нь буруу зүйл гэж боддог байлаа. Бас түүний залуу насыг үрэхийг ч хүсэхгүй байсан. Гэхдээ бид хамтдаа 7 жилийг аз жаргалтай өнгөрөөснийхөө дараа түүнд ямар их хайртайгаа ойлгож амьдралынхаа ханийг болгохоор шийдсэн” гэсэн байна.

 

 

7. “Elon Musk” болон “Grimes”

© AFP/EAST NEWS

Насны зөрүү: 16 нас

“SpaceX”-ийн үүсгэн байгуулагч болон залуу дуучин хоёрын харилцаа 2018 оны 4-р сард Твиттерт холбогдсоных нь дараа эхэлсэн байна. Ингээд тэд хэдхэн долоо хоногийн дараа болсон “MET Gala” наадмын үеэр хамтдаа олны өмнө гарч ирсэн юм. Ингээд түүний шинэ эхнэр Гримес 2020 оны 5-р сарын 4-нд анхны хүүгээ төрүүлснээр Илон маск 7 хүүхдийн аав болсон юм. Тэрээр өмнөх амьдралаасаа 6 хүүхэдтэй.

 

8. “Ian Somerhalder” болон “Nikki Reed”

© NPA/The Grosby Group/EAST NEWS

Насны зөрүү: 10 нас

Сомерхальдер, Рид нарын хайр дурлал Ридийг анхны нөхрөөсөө салах үеэр буюу 2014 онд эхэлсэн байна. Аз болоход Иан ч гэсэн “Vampire Diaries” киноны од Нина Добревоос дөнгөж салаад байсан юм. Хосууд 2015 онд гэрлэсэн.

© iansomerhalder / Instagram

Тэд 2017 онд охинтой болсноор аав, ээж болжээ.

 

9. “Jeff Goldblum” болон “Emilie Livingston”

© emiliegoldblum / Instagram

Насны зөрүү: 30 нас

Алдарт жүжигчин Ливингстонтой биеийн тамирын зааланд анх уулзсан байна. Эмили Ливингстон өмнө нь олимпын гимнастикч байсан учраас түүний анхаарлыг маш ихээр татсан бөгөөд Голдблум түүнтэй хувцасны өрөөний хажууд анх яриа өдөж байжээ. Хосууд 2014 онд гэрлэж, түүнээс хойш 2 хүүтэй болжээ.

© emiliegoldblum / Instagram

Насны ялгаатай байдлаас үл хамааран тэд маш аз жаргалтай байдаг гээд Голдблум хэлэхдээ: “Би одоо ч цог золбоотой хэвээр байна. Харин Эмили бол дэлхийн хэмжээний тамирчин төдийгүй маш ухаалаг бүсгүй. Тиймээс бид гайхамшигтай нийцдэг” гэжээ.

 

10. “Eddie Murphy” болон “Paige Butcher”

© Andy Kropa /Invision/AP/East News

Насны зөрүү: 19 нас

Домогт комедианы хувьд загвар өмсөгч Пейж Батчертай 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд тэд 2016 онд охин, 2018 онд хүүтэй болжээ. 2018 оны 9-р сард Мерфи Батчерт гэрлэх санал тавьсан боловч тэд одоо хүртэл гэрлээгүй байна.

 

11. “Heidi Klum” болон “Tom Kaulitz”

© Revierfoto/DDP Images/East News

Насны зөрүү: 16 нас

Алдарт загвар өмсөгч болон “Tokio Hotel” хамтлагийн гитарчин хосууд 2018 онд хосууд болсноо зарласан бөгөөд дараа жилийнх нь 2 сард хуримаа хийжээ.

© heidiklum / Instagram

Хайдитай гэрлэснийхээ дараа Том 4 хүүхдийнх нь хойд аав болсон байна. Харин энэ тухай Хэйди хэлэхдээ бид аль хэдийн Валентины баяраар хүүхдүүдтэй “хөөрхөн” зүйлсийг хийдэг уламжлалтай болчихсон гэсэн байна.

 

12. “Matthew McConaughey” болон “Camila Alves”

© Evan Agostini/Invision/AP/East News

Насны зөрүү: 12 нас

Оскарын шагналт жүжигчин МакКонагейгийн харцыг 2016 онд нэгэн үзэсгэлэнт модел бүсгүй булаасан бөгөөд тэрээр маш ихээр догдолж, түүнд ойртож ч чадахгүй байсан гэнэ. Ингээд тэрээр анхны болзоон дээрээ тэр эмэгтэйгээс өөр хэнийг ч хайх шаардлагагүй гэдгээ ойлгосон байна.

© officiallymcconaughey / Instagram

Мэттью, Камила нар 2012 онд гэрлэж хоёр хүү, нэг охинтой болжээ.

Таны бодлоор насны зөрүү харилцаанд яаж нөлөөлдөг вэ?

38
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/23 at 15:30

    Хүний амьдрал ёстой санаандгүй зүйлээр дүүрэн байх юм.Тэгвэл би чиний анхаарлыг хэзээ татсан бэ?

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/23 at 15:31

    😂😂😂!

  3. Ноо Ми

    Ноо Ми

    2020/05/23 at 20:35

    Ц. Сабрина тэээр харж бнуу чи 🤔

  4. А. Бумандалай

    А. Бумандалай

    2020/05/24 at 10:14

    2,3,5,6,9,10 Сайхан эрчүүд.

  5. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/24 at 10:18

    Адилхан л бн ш дэ эр.эм хүйс этгээд тусмаа + – цэнэг нь татагддаг юм бш үү

  6. Ulambayar Temuujin

    Ulambayar Temuujin

    2020/05/24 at 19:51

    Нас бол үнхээр тоо юмаа

  7. Suvdaa Suvd

    Suvdaa Suvd

    2020/05/24 at 20:41

    Heidi klum Tom 2 estoi gaihshuuurllaa 🤔😨

  8. Энх Жин.Э

    Энх Жин.Э

    2020/05/24 at 21:08

    Tsolmon Bayar Misheel Mishka hardaa nas bol too! 😂🤣

  9. Undrah Mina

    Undrah Mina

    2020/05/24 at 23:36

    Amina Shine Temuulen Dawaasuren Б. Энхүүлээ iim l bna😂 humuus

  10. Б. Бөндөөк

    Б. Бөндөөк

    2020/05/24 at 23:48

    May Hope

  11. Oreki Desu

    Oreki Desu

    2020/05/25 at 03:26

    Mongotoim blgude

  12. Пүүжээ Пүүжээ

    Пүүжээ Пүүжээ

    2020/05/25 at 05:58

    Nasnii zorvv hamaatai gejvv

  13. Kiki Kiki

    Kiki Kiki

    2020/05/25 at 10:22

    хоорондоо тун адилхан бна, заяаны хосууд бололтой.

  14. Жаргал Баяр

    Жаргал Баяр

    2020/05/25 at 14:02

    Үхрийн гадар өөх өндөр үнээр авна
    Утас: 98113148

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *