Гэртээ засвар хийхдээ бүгд л хэмнэлт гаргахыг хүсдэг, гэхдээ дараах 8 зүйл дээр яасан ч мөнгөө хэмнэж болохгүй!

0

Засвараас дор зүйл гэвэл түймэр л байх гэж олны дунд яригддаг. Үүнд гайхаад байх ч зүйл алга, дараагийн засварыг ойрын хэдэн жилдээ хийхгүйн тулд маш үндэс суурьтай хандах ёстой болно. Засвар хийх нь маш үнэтэй үйл ажиллагаа болдог билээ. Засварын ажилд алдаа гаргавал гэр бүлийн санхүүд хүнд цохилт болдгийг анхаараарай. Бид засвар хийж байхдаа нэг биш удаа алдаа гаргаж л байсан. Бид хамгийн их түгээмэл алдаануудыг судалж үзлээ. Их мөнгө зарцуулах боловч эцсийн дүндээ төсөөлж байсан дүр зурганд огт хүрч чадахгүй.

1. Керамик плитад хэмнэлт хийх

© Depositphotos © Shutterstock

Плита наах нь их хэцүү, тамтай ажил. Наах гадаргууг сайтар бэлдэх хэрэгтэй, плитаг найдвартай нааж холбоосыг далдална. Тийм ээ, үнэхээр ч үнэтэй тусна. Тийм учраас олон хүн хуванцар хавтан сонгодог. Энэ бол том алдаа, яагаад гэвэл энэ бол буруу сонголт юм. Дээрээс нь урсах ус гадаргууг байнга “уусгаж” байдаг, хавтан дээр тогтсон толбыг арилгах анхны оролдлогоор л цагаан “сорви”-той болж үлдэнэ. Мөн хавтан болон хананы хооронд хоосон зай үлддэг. Энэ нь чийг хуримтлуулах боломж болж өгдөг. Цаг хугацааны эрхэнд хөгц, мөөгөнцөр үржих газар болно.

 

2. Таазыг хуванцар хавтангаар бүрэх

Гал тогооны таазыг хуванцар хавтангаар бүрвэл хэсэг хугацааны дараа халуун ууранд гэмтэж эхэлнэ. Нэг талаасаа таазанд өлгөөтэй гэрлийн халуунд хуванцар хэлбэрээ алдаж болно, нөгөө талаасаа зуухнаас дээш хөөрөх халуун агаарт хуванцар тааз мууддаг. Хэрэглээний явцад халуун агаарт өөрчлөгдсөн ул мөр нүдэнд ил харагдаж эхэлнэ. Мөн хуванцар хавтангийн завсар, хээний дундуур мөөгөнцөр, хөгц үүсэх магадлалтай.

 

3. Модон цонхны оронд вакум цонх суурилуулах

© oleg_spb_kuzmenkov / Instagram

Зохих арчилгааг цаг тухайд нь хийлгэж чадвал модон цонх вакумаас эдэлгээний хувьд хоёр дахин урт байдаг. Тэгээд ч байгальд ээлтэй, арчилгаа бага шаардана, дулаан бага алдана мөн дуу чимээ тусгаарлах чадвар нь өндөр.

Вакум цонхны хүрээ хэрэглээний явцад нарны туяанд шаргалтаж өнгөө алддаг, засвар үйлчилгээ нь ч илүү үнэтэй тусна. Үүнээс гадна поливинилхлорид нь маш хортой материал. Уг материалаар цонх хийхэд модон цонхныхоос 9 дахин их цахилгаан зарцуулдаг байна. Харин уг материал өөрөө хүний бие махбод болон байгаль орчинд маш их хортойд тооцогдоно.

 

4. Эхлээд залгууруудаа, харин дараа нь тавилгуудаа байрлуулна

Засвар хийхээсээ өмнө тавилгуудын байрлалыг нарийн төлөвлөнө. Энэхүү төлөвлөгөө таныг томоохон алдаанаас аврах юм. Залгуураа буруу байрлуулах нь алдаа болно. Засварын ажлаа эхлүүлэхээс өмнө ухаалаг хэрэгслээ хаана залгаж цэнэглэх, зурагтаа хаана тогтоож залгах зэрэг өөр бусад дагалдах хэрэгслүүдийн залгууруудыг нарийвчлан тооцно. Мөн нөөц залгуур гаргахад ч буруудахгүй. Жишээ нь, ямар нэгэн шинэ цахилгаан хэрэгсэл нэмэгдлээ гэж төсөөлье. Эс бөгөөс шалаар нэг үргэлжилсэн уртасгагчтай болох вий дээ.

 

 

5. Интернетийн утас гүйлгэх газаргүй байх

© DwellerON91 / Pikabu © R186 / Pikabu

Засвараа эхлүүлэхээс өмнө интернет “цацах” роутер хаана байрлахыг тооцоолоорой. Дараа нь гэрээрээ кабель утсаа татна, тэр утсыг плинтусны ард нуух шаардлага гарна. Хэрвээ энэ ажлыг хойш тавьбал утасны ихэнх хэсэг ил шалаар явах бөгөөд байнга хөлд тээглэж төвөг болно. Үүнээс гадна кабель татахдаа нөөц болгож арай уртаар тасдахыг зөвлөж байна. Дараа нь роутерийн байрлал өөрчлөгдлөө гэхэд утас дутах асуудалтай тулгарахаас зайлсхийх юм.

 

6. Өрөөний шилэн хаалга

© Depositphotos © Depositphotos

Шилэн хаалга харахад гоё бөгөөд үзэмжтэй. Хэрэглээд ирэхээрээ дотор сууж байгаа хүмүүс дутагдалтай талыг нь мэдэрч эхэлнэ. Халтартана, хурууны хээ нь шууд харагдана, дулаан болон дуу чимээ тусгаарлах нь муу гэх мэт.

Шилэн хаалга мөн сэтгэл зүйн хувьд тухгүй байдал үүсгэдэг байна. Матт эсвэл будагтай шил байсан ч хамаагүй нэг л гутамшигтай сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Ялангуяа угаалгын өрөөний шилэн хаалга. Харин гэрлийн хувьд нэвт гэрэлтэх тусгал нь хүмүүсийн тайван байдлыг алдагдуулдаг байна. Жишээ нь, хэрвээ нэг нь унтаж байхад, нөгөө нь саад болохгүй гээд гал тогооны өрөөнд орж ном уншихаар явна. Гэсэн хэдий ч шилэн хаалганы цаанаас сүүтгэнэсээр л байвал тун тухгүй байх биз. Жирийн “битүү” хаалга байсан бол хэн хэндээ амар байна.

 

7. Угаалгын өрөөнд нэмэлт залгуур хийх

© Depositphotos © Depositphotos

Угаалгын өрөөнд ихэнх тохиолдолд нэг л залгуур байдаг нь угаалгын машинд зориулагдсан юм. Орчин үеийн ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна, угаалгын өрөөний тавцан дээр сахлын машин, сойз, үсний сэнс, үсний индүү гээд олон хэрэгсэл байна. Ихэнх нь цахилгаанаар ажиллана, зарим нэгийг нь мөн цэнэглэх хэрэгтэй. Тийм учраас угаалгын өрөөнд багаар бодоход ус, чийгнээс хамгаалсан нэмэлт нэг залгуур зайлшгүй байх ёстой.

 

8. Гоёл чимэглэлийн гадаргуутай хаалганы бариул

© Shutterstock © Shutterstock

Төмөр бариулны бүрээс гадаргуу нь мөнгөн, алтан эсвэл зэсэн өнгөтэй байдаг. Хямдхан бариул тун удахгүй өнгө зүсээ алдаж эхэлнэ. Энэ нь бүрээс гадаргууг нэг давхар явснаас үүдэлтэй, харин үнэтэй бариулынх хэд хэдэн давхар байна. Материалыг соливол асуудлыг шийдэж болох юм. Жишээ нь, модон эсвэл шилэн. Гэхдээ үнэхээр төмөр бариул л хиймээр санагдаад байвал латун бариул сонирхоод үзээрэй. Үнийн хувьд бага зэрэг өндөр байх, гэхдээ өнгө зүсээ алдахгүй, эдэлгээ удаан даана.

 Таны хувьд засварын явцад гаргасан ямар алдаа дахин их мөнгө төлөхөд хүргэдэг вэ?

8
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/23 at 16:20

    Зөв зөв.Би үргэлж чинийхээ талд зогсоно

  2. Tamiraa Kh

    Tamiraa Kh

    2020/05/24 at 18:31

    Mono Missantana

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *