Кинон дээрээс бидний анзааралгүй өнгөрсөн хэсгүүдийг зарим хүмүүс гярхай гэгч нь олж харсан 11 жишээ

0

Кино бүтээгчид өөрсдийн кинондоо үзэгчдэд зориулсан жижигхэн илгээмж үлдээдэг. Тухайн жижиг зүйл арын хэсэгт бүхэл бүтэн түүх өгүүлэхээр эсвэл дүрийг тэс өөр өнцгөөс илэрхийлсэн илэрхийлэл ч байж болно. Бид нууцлаг хэлийг энэ удаад ойлгохоор шийдсэн юм.

1. “Harry Potter and the Half-Blood Prince”, 2009

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros., © Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros.

“Harry Potter and the Half-Blood Prince” кинонд гарах сонины гарчгаас Амелия Боунз гэх шидтэн гэртээ амьсгал хураасан байдалтай олдсоныг харж болно. Энэ эмэгтэй “Harry Potter and the Order of the Phoenix” ангид шидтэнийг хамгаалж байсан ажээ.

 

2. “Chip ‘n Dale: Rescue Rangers”, 2022

© Chip ‘n Dale: Rescue Rangers / Disney+

“Chip ‘n Dale: Rescue Rangers” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино дээр эльф Добби Gucci-гийн загвар өмсөгч болсон байгааг хараарай.

 

3. “Turning Red”, 2022

© Turning Red / Walt Disney Pictures

“Turning Red” хүүхэлдэйн кинонд гарах хоёр охины гар дээр шархны наалт наасан байгааг та анзаарсан уу? Энэ нь 1 дүгээр хэлбэрийн чихрийн шижингээр өвдсөн хүмүүст дусал залгах зүүг дарсан наалт юм. Киноны техникийн хянагч Сьюзан Фонг багадаа ийм өвчний оноштой байжээ.

 

4. “Don’t Look Up”, 2021

© Don’t Look Up / Netflix

“Don’t Look Up” киноны Кейт найз залуудаа: “Дэлхийг чиглэн ирж байгаа солир нь динозавруудыг устгасан шиг хэмжээтэй” гэж хэлдэг. Яг энэ үед арын хэсэгт динозаврын хувцастай залуу харагддаг юм.

 

5. “Your Name”, 2016

© Your Name. / Amuse

“Your Name” аниме дээр Мицуха, Теши хоёр модыг кафе болгон хувиргадаг. Дараа нь аниме-ийн хэсгээс хотын нэг мод алга болсныг анзаарч болно.

 

6. “Hercules”, 1997

© Hercules / Walt Disney Pictures

“Hercules” хүүхэлдэйн кинонд Гадес: “Залуучууд аа, тайвширч үз. Цаг хугацааны хувьд дөнгөж талдаа л орж байна” гэж хэлдэг нь 92 минутын хүүхэлдэйн киноны яг 46 дахь минут дээр таарчээ.

 

7. “Home Alone”, 1990

© Home Alone / 20th Century Fox

“Home Alone” кинонд онгоцны буудал руу хөдлөхөөс өмнө томчууд нийт 17 хүн байгааг дурддаг. Энэ нь нэг микро автобусанд 8, нөгөөд нь 9 зорчигч орж сууна гэсэн үг. Кевин хоцорсон тул хоёр автобусанд хоёуланд нь 8 хүн сууна, ингээд суусан хүмүүсийг тоолоход нөгөө автобусанд 9 хүн суужээ гэж тооцдог.

 

8. “Rocky”, 1976

© Rocky / Chartoff-Winkler Productions

Зураг авалтын үеэр Талия Шайр ханиад хүрсэн байсан тул Сильвестер Сталлонед халдаах вий гэж эмээж байжээ. Тийм учраас болзоогоо дуусгаад гэртээ орохын өмнө Адриана боксчин залуу Роккиг үнсэхээс ичээд байсан юм. Уг хэсэг кино зохиолоосоо илүү бодит гарсан тул тэр чигт нь кинонд үлдээсэн гэдэг.

 

9. “Knives Out”, 2019

© Knives Out / Lionsgate

“Knives Out” кинонд Рэнсом хэд хэдэн газраа цоорсон нэхмэл цамц өмссөн харагддаг. Кино зураглаач Рэнсомыг өөрийнхөө эд хөрөнгө, гэр бүлдээ хүндэтгэлгүй ханддагийг хувцсаар нь илэрхийлэхээр шийджээ.

 

10. “Harry Potter and the Prisoner of Azkaban”, 2004

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

“Harry Potter and the Prisoner of Azkaban” кинонд гарах шидтэн Стивен Хокингийн “A Brief History of Time” номыг уншдаг.

 

11. “House of the Dragon”, 2022

© House of the Dragon / HBO

“House of the Dragon” цуврал киноны 3 дугаар анги дээр хаан Визерис I Таргариен хоёр хуруу нь ногоон өнгөтэй бээлий өмссөн байдаг. Уг нь энэ хэсэг байхгүй байх ёстой байж, даанч төлөвлөгөө ёсоор явсангүй. Үзэгчид ч бээлийг анзаарч (ногоо өнгийг монтаж хийх явцад өөрчилдөг эсвэл устгадаг), угтаа бол кино бүтээгчдэд ийм санаа анхнаасаа байгаагүй ажээ.

Та бүрэн хэмжээний болон цуврал киноноос ямар жижиг зүйл анзаарч харж байсан бэ?

27
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *