Үерхэж байгаа хүн чинь заяаны хань биш гэдгийг илтгэх 10 шинж

8

Ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа хүн насан туршдаа хамт байх заяаны хань биш байх тохиолдол байдаг. Яагаад гэвэл бид хэн нэгнийг сайн эсвэл муу хүн гэдгээс нь үл хамаарч, заримдаа сэтгэл алдарч эсвэл амьдралыг хамт туулах хүнээ гэж боддог.

Таны заяаны хань тантай хэнээс ч илүү дотно харилцаатай байна. Нэгэнт та заяаны ханьтайгаа уулзвал, та бага багаар өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Таны учирсан учрал аз жаргалтай эсвэл уйтгар гунигтай байгаа эсэх нь огтхон ч хамаагүй, та заяаны ханьтайгаа учирсан л бол хэзээ ч хоёр тийш болохгүй.

Заяаны ханьтайгаа та бүхнийг хуваалцана. Та хоёрт хязгаарлагдмал зүйл гэж байхгүй ба хамтдаа өсөж дэвжинэ. Заяаны ханьтайгаа учирсан бол тэр таныг шинэ зүйл сурахад тусалж, өөрийн мэддэг зүйлээ зааж өгнө. Гэхдээ магадгүй та одоо хамт байгаа хүнээ заяаны минь хань мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж байж мэдэх юм. Тэгвэл бид танд заяаны хань болох ёсгүй хүний 10 шинжийг хүргэж байна.

Таныг заяаны ханьтайгаа учраагүй болохыг илтгэх 10 шинж

1. Та түүнтэй гүнзгий холбогдоогүй юм шиг мэдэрдэг

Та заяаны ханьтайгаа учрах үедээ түүнтэй гүнзгий холбогдсон юм шиг мэдрэх болно. Харин эсрэгээр нь мэдэрч байвал, энэ нь таныг заяаны ханьтайгаа учраагүй гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Зарим үед үүнийг ойлгох ийм л хялбар байдаг.

Хэрэв та түүнтэй гүнзгий холбогдож чадахгүй бол энэ нөхцөлд та өөрийн замаа хөөх нь хамгийн шилдэг шийдэл байх болно. Та түүнтэй одоохондоо болж бүтэж байгаа мэт санагдах ч гэлээ, энэ нь үүрд мөнх хамт байна гэсэн үг биш юм. Та хэнд ч сэтгэл алдарч болно шүү дээ.

2. Та түүнд хувийн нууцаа хэлдэггүй

Хэрэв та түүнд нууцаа хэлдэггүй бол тэр таны заяаны хань биш. Таны заяаны хань болох хүнд та өөрийн мэдэлгүй л хамаг нууцаа ярих болно. Та хоёр бие биенээ харилцан сонсож, халуун дотно яриа өрнүүлж чадна.

 

3. Тэр таны амьдралд муу зүйлс авчирдаг

Хэрэв таны хажууд байгаа хүн амьдралд тань муу зүйлс авчирдаг бол тэр яагаад ч таны заяаны хань байж чадахгүй. Харин эсрэгээрээ таны амьдралд сайн сайхан зүйлийг авчрах нэгэн заяаны хань болж чадна. Та хоёр хамтдаа шат шатаар урагшлах болно. Хамтдаа урагшилж чадахгүй байвал харилцаагаа эртхэн дуусгах хэрэгтэй.

 

4. Та түүнд өөрт байгаагаасаа илүүг зориулдаг

Хэрэв та түүнд өөрт байгаа зүйлээсээ илүүг зориулдаггүй бол та зөв хүнтэйгээ учраагүй байна гэж ойлгоход буруудахгүй. Учир нь хосууд бие биедээ байгаа зүйлээ нэгэндээ зориулж, тэр сэтгэлийг нь хэн нэгэн нь чамлах учиргүй. Мөн хажуу дахь хүнийхээ үгийг сонсох биш, үйлдлийг нь харж дүгнэлт хийх нь чухал. Хэлэх биш, хэлснээ хийдэг хүнийг сонгоорой.

 

5. Та хоёрын амьдралаас хүсдэг зүйлс хоорондоо өөр

Хэрэв та болон таны хажуу дахь хүн ижил зүйл хүсдэггүй бол ирээдүйд салах эсэх нь цаг хугацааны л асуудал. Таны заяаны хань тантай адилхан зүйл хүсэх болно. Тийм ч учраас заяаны ханьтайгаа учирсан хүний амьдрал тэр дорхноо л урагшилдаг.

 

6. Тэр таны хүчин чармайлтыг үнэлдэггүй

Тэр таныг үнэлдэггүй бол түүнд тантай хамт байх эрхийг олгох хэрэггүй. Таны заяаны хань болох хүн таны төлөө бүхнийг хийх ба хөгжиж, дэвшихэд тань туслах болно. Тэр таныг ямар ч нөхцөлд үнэлэх ба хамтдаа байгаадаа туйлын баяртай байна. Өөрөөр хэлбэл таныг өгсөж, уруудсан ч гэлээ заяаны хань болох хүн тань таныг хэзээ ч орхихгүй.

 

7. Та түүнгүйгээр ирээдүйгээ төсөөлдөг

Хэрэв та ирээдүйг түүнгүйгээр төсөөлдөг бол тэр таны заяаны хань биш гэсэн үг. Таны заяаны хань болох хүн таны оюун санаанаас хэзээ ч гарахгүйгээс гадна түүнгүйгээр ирээдүйг төсөөлөхийн аргагүй юм. Хол газар байсан ч та хоёр бие биенээ хайрласаар л байна.

Заяаны хань болох хүн тань таны амьдралд агаар, ус шиг л хэрэг болно. Иймд та түүнийгээ үргэлж хажуудаа байлгахыг хүснэ.

 

8. Уулзаагүй үедээ та түүнийг санадаггүй

Уулзаагүй үедээ та түүнийг санахгүй байх нь хайргүйн шинж гэж ойлгож болно. Та магадгүй түүнтэй хамт байж болно – шалтгаан нь та ганцаараа байхыг хүсэхгүй байгаа учраас тэр юм. Заяаны хань болох хүнээ та цаг, минут, хором бүр санах болно.

 

9. Тэр таны хил хязгаарыг давдаг

Хэрэв тэр таны хил хязгаарыг давж, эрх чөлөөг тань хязгаарлаж байвал заяаны хань болох хүн биш гэж бодоход гэмгүй. Заяаны хань болох хүн тань хэзээ ч таны хил хязгаарыг давахгүй. Тэр үргэлж таны бодлыг сонсож, шийдвэрийг тань хүндлэх болно.

 

10. Та түүнд итгэдэггүй

Хажуу дахь хүндээ итгэхгүй байх нь заяаны хань биш гэдгийг илтгэх нэг шинж юм. Заяаны хань болох хүн танд бүхнийг хэлэхээс гадна хаашаа ч явсан хамгийн түрүүнд танд цуг явах санал тавина. Заяаны ханьтайгаа учирсан бол таны түүнд итгэх итгэлийг ямар ч хад, чулуу таглаж чадахгүй.

Магадгүй одоо таны хажууд байгаа хэн нэгэн заяаны тань хань биш байж мэднэ. Заяаны хань болох хүн таныг бэлэн болсон үед амьдралд тань гарч ирэх болно. Иймд та жинхэнэ хайртай учрах хүртлээ тэвчээртэй хүлээгээрэй.

124
ГоёГоё
41
ХарамсалтайХарамсалтай
27
ТэнэглэлТэнэглэл
25
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ari Ari Ariunaa

    Ari Ari Ariunaa

    2019/02/17 at 00:15

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *