Унжсан арьсандаа баяртай гэж хэлэх цаг ирлээ: эгч маань эдгээр аргуудын тусламжтай целлюлитээс салж чадсан!

2

Целлюлит бол олон эмэгтэйчүүдийн хувьд аймшигтай дайсан нь байдаг. Хөл эсвэл өгзөг гэсэн хэсгүүдэд ихэвчлэн целлюлит үүсдэг ба энэ үед эмэгтэйчүүд хариу арга хэмжээ авахаар хичээдэг. Гуужуулагч хэрэглэх нь бага зэрэг үр дүнтэй боловч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их арчилгаа шаарддаг. Өнөөдөр бид та бүхэнд унжсан арьс буюу целлюлитээс салахад туслах зарим нэг аргуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Целлюлит гэж юу вэ?

Целлюлит бол арьсны доорх давхарга бүтцийн хувьд өөрчлөлтөд орж, хялгасан судсаар дамжин цус эргэлдэх болон тунгалгийн суваг гэмтэхэд хүргэдэг байна. Энэ бол өөх тосны тогтвортой байдал алдагдах төрлийн эдийн гэмтэл ба дистрофи буюу арьсны завсар их хэмжээний өөх тос хуримтлагдсанаас болж үүсдэг. Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүнд илүү элбэг тохиолддог ба энэ нь эмэгтэй хүний биеийн арьс эрэгтэй хүнтэй харьцуулахад илүү их өөх тос хуримтлуулдагтай холбоотой. Эмэгтэй хүний хувьд, эдүүд нь илүү нимгэн байдаг учир амархан сулардаг байна. Иймээс тарган болон гоолиг ямар ч эмэгтэй хүнд целлюлит үүсэж болно.

Целлюлит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Генийн өртөмтгий байдал
  • Насжилт
  • Эдийн үрэвсэл
  • Жин нэмэх
  • Их хэмжээгээр жин хасах
  • Коллагений хэмжээ буурах
  • Цусны эргэлт муудах
  • Эпидермис нимгэрэх

Целлюлитээс хэрхэн ангижрах вэ?

1. Иллэг хийх

Дан ганц иллэгийн тосноос гадна сайн бас нилээн үр дүнтэй эмчилгээ. Арьсны тунгалгийн суваг болон эдүүд дээрх язарсан арьсыг хэвийн болгоход тусална. Гэхдээ нэг биш нилээн хэдэн удаа иллэг хийлгэж байж үр дүнд хүрнэ гэдгийг бүү мартаарай. Давхар бусад эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Мөн иллэгийн аппарат хэрэглэж болох ба гэхдээ энэ эмчилгээ танд ямар нэгэн байдлаар харшил өгч байгаа эсэхийг эхлээд анзаарах хэрэгтэйг анхаараарай.

Stalexphotography / Shutterstock.com

 

2. Ус уух

Ус арьсанд үнэхээр сайн нөлөөтэй ба торгомсог бас уян хатан болгоход тусална. Мөн цусны эргэлтийг сайжруулж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлнэ.

Cozine / Shutterstock.com

 

3. Спортоор хичээллэх

Спортоор хичээллэснээр таны биеийг галбирлаг байхад сайнаар нөлөөлнө. Хэрэв та фитнес заал руу явах боломжгүй байвал гэртээ дасгал хөдөлгөөн хийж болно. Олон төрлийн скуат гэртээ хийснээр целлюлитээс ангижирч болно.

Luna Vandoorne / Shutterstock.com

 

4. Шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх

Эрүүл бас сайхан арьстай байхын тулд шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал. Тиймээс их хэмжээний давсны хэрэглээгээ багасгах ёстой ба давс өөх тосны эсүүдийн хэмжээг томруулж, целлюлитийг илүү тод гаргаж ирэхэд хүргэдэг байна. Жимс, хүнсний ногоо болон бүтэн үр (овьёос, хивэг) зэрэг хоол хүнсийг өдөр тутам хэрэглэж хэвшээрэй.

Brent Hofacker / Shutterstock.com

 

5. Биеийн жингээ хянах

Жин нэмэх нь целлюлит үүсэхэд хүргэдэг ч гэлээ их хэмжээгээр гэнэт жин хасах ч гэсэн целлюлит үүсгэдэг байна. Их хэмжээгээр жин хасагдсанаар арьс унжиж, улмаар целлюлит үүсдэг болохыг анхаарна уу.

Pressmaster / Shutterstock.com

Хэрэв та целлюлитээс салахыг хүсэж байвал бидний бэлтгэн хүргэсэн дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *