Нэгэн залуу фотошоп ашиглан реппэр Eminem-ийн зургуудыг инээж байгаагаар өөрчилжээ: тэр хавьгүй дээр харагдаж байна шүү

2

Marshall Mathers буюу Eminem (хүмүүсийн сайн мэдэх нэр) 90-ээд оны сүүл үеэс тэсрэлт хийн гарч ирсэн бөгөөд хип хоп хөгжмийн нэр нөлөө бүхий томоохон одуудын нэг юм. Тэрээр Slim Shady гэх нэрийн дор ээдрээтэй амьдралыг эхэлсэн бөгөөд бидэнд нийгэм болон сэтгэл зүйн олон ноцтой асуудлууд буюу донтолт, тэнцвэрт бус байдал, ядуурал зэргийг эргэн нэг бодоход хүргэсэн юм.

Түүний ууртай, ширүүн төрх, бодолд автсан байдал зэргээс харахад тэр олон нийтийн газар үргэлж сөрөг энергитэй явж байдаг гэхэд буруудахгүй. Би бодохдоо энэ залуу яагаад зүгээр л сайхан инээмсэглэж болохгүй гэж хэмээн бодсон юм, инээж үнэхээр болохгүй гэж үү?

Фотошопчин Mike Brown, түүний Фэйсбүүк дээрх танилцуулгыг харахад, “хүн бүрийг өдөр болгон инээмсэглүүлье” гэж бичсэн байдаг бөгөөд тэрээр Eminem-ийн өмнө болон дараах өөрчлөлтийг харуулсан зургуудыг фотошопоор янзалж өөрчилжээ. Реппэрийн оригинал зураг бол нөгөө л нэг гунигтай гэмээр, ноцтой төрх, инээд баясалгүй. Харин оригинал биш зураг нь бидний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй, инээмсэглэж буй Eminem байх болно.

Mike Brown хэлэхдээ: “Би үргэлж хүмүүсийн царайг өөрчилдөг, надад энэ ажил үнэхээр хөгжилтэй санагддаг. Би үргэлж шинэ царай хайдаг бөгөөд царай олох олон арга зам байна. Фотошоп дээр янзлах зургаа олохын тулд интернетийг бараг самнадаг гэж хэлж болно.” гэсэн байна.

Түүний хувьд цааш үргэлжлүүлэн: “Миний хийсэн өөрчлөлтүүд амжилт авчрах үе бий, үр дүн нь хүмүүсийн сэтгэлд хүрдэг бас би өөр олон янзаар хүмүүсийн нүүр царайг өөрчлөхийг эрмэлздэг. Би Google Play-ээс апп худалдаж авахаа больж, фотошоп дээр ажиллах болсон бөгөөд дараа нь FaceTime апп ашиглан зарим нэг филтерийг зурган дээр нэмж илүү бодит харагдуулдаг.” хэмээн хэлжээ.

“Би Eminem-ийг сонгосон, яагаад гэвэл энэ залуу хэзээ ч инээмсэглэдэггүй. Би болон манай эхнэр түүний нэг зургийг янзалсныхаа дараа шууд л инээд алдсан. Эхлээд янзалсан нэг зургаа постолсон, дараа нь манай эгч өөр зургуудыг нь янзлаад оруулахыг санал болгосон. Харин би постолсны маргааш нь сэрээд харахад нүдэндээ ч итгээгүй, бурхан минь 32,000 share авчихсан байсан.” гэж Mike Brown сэтгэгдлээ хуваалцжээ.

Магадгүй бид одоо яагаад Eminem-ийг байнга инээдэггүй болох шалтгааныг харах байх. Бид түүний чанга эр шиг төрхийг зөндөө л олон удаа харсан, гэхдээ түүнийг харагддаг байдлаар нь дүгнэнэ гэдэг утгагүй. Мэдээж тэр яг бусадтай л адил хүн. Бидэнд бүгдэд нь л асуудал (Marshall-ийн хувьд гэр бүлийн асуудал байсаар ирсэн) байдаг бас камерын өмнө инээмсэглэлээ гээд тэдгээр асуудал алга болчихгүй шүү дээ.

“Eminem Fan Club” Фэйсбүүк хуудасны админ хэлэхдээ: “Би түүний өмнөх дуунуудыг илүүд үзнэ, шударгаар хэлэхэд Slim Shady одоогийн түүнээс хавьгүй дээр байсан. Оригинал хөгжим үгүй болсон, хэмнэлүүд үгүй болсон, одоо түүний жинхэнэ дуу хоолой ховор сонсогдох болсон, зүгээр л autotune сонсогдоно, ямар ч дууг нь сонссон нэг л хэвийн хэмнэл, флов болон дуу хоолой, бусад алиалагчдын адил.” хэмээн алдарт реппэрийг шүүмжлээд амжсан байна.

Таны бодлоор Eminem-д инээмсэглэж буй төрх зохиж байна уу? Та түүний ховорхон шахуу зурган дээр инээмсэглэж байсныг харж байсан уу? Та түүний карьерийг юу гэж боддог вэ? Сэтгэгдэл бичих хэсэгт санал бодлоо бидэнтэй хуваалцаарай.

31
ГоёГоё
22
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Aylg Naa

    Aylg Naa

    2019/02/17 at 03:56

    Talst Bolor ndd l gntsxn ewgv xrgdd bnu?

  2. yamar duraraa ym be

    2019/02/20 at 20:23

    muuhai hiisen bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *