Гадилын хальсаа битгий хаяарай, дээрээс нь ус хийгээд тасалгааны цэцгээ усалчих. Энэ аргыг заавал туршиж үзээрэй, би үр дүнг нь үнэхээр гайхсан

3

Би саяхан хүндээр өвдсөн эсвэл бараг сэхэхгүй болтол доройтсон ургамлыг сэргээх нэгэн бодисын тухай мэдэж авсан юм. Энэ бол тасалгааны ургамалд зориулсан гадилын хальс – маш их шим тэжээлтэй бордоо болно.

Гадил нь өөртөө шим тэжээл их агуулсан тул тасалгааны эсвэл талбайн ургамлын үндсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн цэцэг, ургамлыг амилуулж идэвхтэй ургалтад нь нөлөөлөх ажээ. Таны цэцэг өнгө өнгөөр дэлбээлэх болно.

Гадилын хальсаар бордоо бэлдэх нь

Гадилын зөөлөн эд – маш үр дүнтэй бордоо. 1 гадил нухаад тал аяга ус хийнэ. Хэрвээ үхэж байгаа ургамлыг нэн яаралтай нөхөн сэргээх хэрэгтэй бол уг бордоо богино хугацаанд ургамлыг сэргээх ажээ.

1. Усаар шингэлсэн гадилын нухашийг шууд хөрсөндөө хийнэ.

2. Үүний зэрэгцээ гадилын хальс – гадилын зөөлөн эдийг бодвол маш хямд бөгөөд хүртээмжтэй бордоо болох юм. Хальсаа усанд хийгээд хонуулна.

4. Энэ бордоогоор ургамлаа байнга услаарай.

5. Нэг баярлууштай зүйл бол гадилын хальсыг хэд хэдэн удаа ашиглаж болох юм. Хальсан дээрээ дахиж ус хийж хонуулаад л ургамлаа бордоод байна.

Миний хайртай цэцэг минь бараг үхэж байсан юм, энэ бордоогоор усалснаас хойш эрчимтэй сэргэж намайг баярлуулж билээ. Долоо хоногийн дараа гэхэд өвдөж байгаагүй юм шиг л сэргэсэн.

5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *