Ээжийн эрх хөвгүүд: ээжийгээ хайрлаж дээдэлдэг алдартай 10 эрчүүд, тэд хайрын сэтгэлээ илэрхийлэхээс ичдэггүй

2

Олны дунд нэр хүндээрээ алдаршсан алдартнууд өөрсдийнхөө ээж нарт талархаж явах ёстой. Чухам ээж нар л тэдний анхны шүтэн бишрэгчид байсан, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлж байсан. Харамсалтай нь алдартан болгон “гэр бүл”-ийнхэнтэйгээ улаан хивсэн дээгүүр алхаад эсвэл бусад арга хэмжээнд хүрэлцэн ирээд байдаггүй. Магадгүй зарим нэг нь өөрсдийнхөө имижийг гутаана гэж бодож явдаг байх, харин зарим нэг нь гэр бүлээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусдын анхаарлаас хайрлаж хамгаалдаг ажээ. Зүрх сэтгэлээ ээж нартаа зориулсан алдартай эрчүүд маш олон бий. Та бүхэн сонирхон танилцана уу.

1. Кристиано Роналдо

Мария Долореш дөрвөн хүүхдээ хүний дайтай хүмүүжүүлж өсгөх гэж бүх хүчээ шавхан хөдөлмөрлөж байжээ. Тэд ядуу амьдралтай ч гэлээ эв найрамдалтай амьдарцгаадаг байжээ. Бага Кристианогийг цорын ганц тоглоом нь бөмбөг. Эхийн дэмжлэг – түүнийг хөдөлгөгч хүч байлаа, юунд ч бууж өгөлгүй дэлхийн хэмжээний домогт хөл бөмбөгчин болгоход хүргэжээ. Мария өнөөдөр хүүтэйгээ амьдардаг бөгөөд хүүхдүүдийг нь өсгөж хүмүүжүүлэхэд тусалж байна.

 

2. Мэттью Макконахи

Мэттью Макконахи болон түүний ээж Мэри Кэтлин МакКейб нар маш ойр дотно харилцаатай. Ээж нь – түүний хамгийн үнэнч шүтэн бишрэгч бас улаан хивсний байнгын хамтрагч. Жүжигчин  “Dallas Buyers Club” киногоороо Алтан бөмбөрцгийн шагнал гардан авахдаа ээждээ талархаж явдгаа дурдаж байсан юм. Мэдээж ээжээсээ өөр олон хүмүүст талархаж явдгаа ч бас хэлсэн.

 

3. Жорж Клуни

Олон эмэгтэйчүүдийн зүрхийг шархлуулсан жүжигчин хэдэн жилийн өмнө Амальтай гэрлэсэн. Гэргийтэй болохоос өмнө жүжигчний улаан хивсний ханиуд нь эцэг эх байлаа – Ник ба Нина. Клуин аав ээжтэйгээ маш ойр дотно харилцаатай байдаг ажээ.

 

4. Том Круз

Мери Ли Пфайффер 2017 онд өөд болсон юм, тэрээр сүүлчийн амьсгалаа хураатлаа хүү Томынхоо үнэнч хань нь байж чадсан. Томын хайрлаж байсан, одоо ч хайрлаж байгаа бүсгүйчүүдийн хэн нь ч ээжийг нь орлож чадахгүй ажээ.

 

5. Бага Роберт Дауни

Сэтгэл татам энэ авьяаслаг жүжигчний ур чадвар эхээсээ өвлөгдсөн гэцгээдэг. Элси дөрвөн ч кинонд тогложээ, хүүгийнхээ ажлын гарааг эхлэхэд л цуг байсан. Тэд цугтаа их хүнд замыг туулсан. Элси хүү Роберттойгоо цуг улаан хивсний арга хэмжээнд хэд хэдэн удаа оролцсон удаатай. Эхийнх нь үхэл (2014 онд өөд болсон) Робертийн хувьд хүнд цохилт болж байжээ.

 

6. Блейк Шелтон

Блейкийн нэр алдар аль эртнээс л хадаж эхэлсэн бол түүний эх Доротигийн тухай 2012 оноос эхлэн ярьцгаасан юм. Дуучин ээжтэйгээ зул сарын дуу болох Time for Me to Come Home-ийг хамтран дуулсан нь тэр үедээ хит болж байсан түүхтэй. Энэхүү дуугаар эхийнхээ хайрыг хүндэлж явдгаа илэрхийлжээ.

 

7. Жонни Депп

Бетти Сью Палмер дөрвөн хүүхдийг өсгөн хүмүүжүүлж хөл дээр нь босгож чадсан, хүүхдүүдийн нэг нь Жонни Депп. Эх хүү хоёр олон арга хэмжээн дээр цугтаа орцгооно, гар гараасаа чанга атгалцан яг л нэг хүн шиг цугтаа явах нь их. Харамсалтай нь хоёр жилийн өмнө ээж нь өөд болжээ.

 

8. Мэтт Деймон

Нэнси Карлссон-Пейж олон жилийн турш олон нийтийн боловсролын асуудлыг хөндөж байгаа бөгөөд багш нарын эрхийг хамгаалахын тулд олон ажлуудыг хийжээ. Ээж, хүү хоёр бие биенээ байнга дэмжинэ, харилцан амжилтад хүрэх итгэлийг өгцгөөдөг. Тэд цугтаа олон ажлыг амжилттай гүйцэтгэж чаджээ.

 

9. Жуд Лоу

Жуд ээж Мэгги-гээсээ олон зүйл өвлөж авсан, жишээ нь гэхэд л нүүрний гонзгой дүр болон нүд. Жүжигчин залуу тоглосон киногоороо алдартай төдийгүй эмэгтэйчүүдтэй учирч байсан түүхээрээ ч алдартай нэгэн. Эрт орой нэгэн цагт түүний дурлалт бүсгүйчүүд орхин явдаг бол түүний дэргэд ээж нь юуг ч үл харгалзан үнэнчээр үлдэнэ.

 

10. Хавьер Бардем

Пилар Бардем залуудаа эрэлт ихтэй жүжигчин байсан юм, түүний хүү ч ээжийнхээ мөрөөр явж байна. 2008 онд Оскар авахдаа англиар ярьж байгаад шууд испаниар ярьж байсныг санаж байна уу? Сэтгэл хөдлөлөө бүрэн гаргахыг тэр хүссэн учраас төрөлх хэлээрээ ярьсан гэцгээдэг. Пилар өдгөө 79 настай хэдий ч алдартнуудын хамгийн загварлаг ээж нарын тоонд багтсан хэвээр.

Эдгээр эрчүүд болон ээжүүд – өөр хоорондоо адилгүй, хүн л болсон хойно өөрийн гэсэн давуу тал, алдаа дутагдалтай л байгаа. Эдгээр ухаалаг эмэгтэйчүүдийг юу нэгтгэж байна вэ – тэд хүүхдүүдийнхээ үнэнч анд нөхөр байж чадсан юм. Таны эргэн тойрон ийм ойр дотно харьцаатай ээж хүү байна уу? Тэдний харилцаа хөвгүүдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлсөн байна вэ?

29
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *