С*ксийн бие организм болон тархины үйл ажиллагаанд үзүүлэх 13 эерэг нөлөө

1

Хүн төрөлхтөн амьдралынхаа багагүй цаг хугацааг энэ зүйлийн талаар бодож, зорьж, хийхийг хүсдэг – мэдээж секс. Хүүхэдтэй болох тухай биш юм, яагаад гэвэл хүмүүс хүүхэдтэй болохын өмнө болон дараа секс хийдэг – бүр хүүхэдтэй байсан ч гэсэн.

Гэвч хүмүүс бие биенээ мэдэрч чадахгүй байхад хүргэх хэд хэдэн шалтгаанууд байдаг: зарим нь бие физиологи, зарим нь сэтгэл хөдлөл эсвэл зорилго, нэг бол аюулгүй байдлаас хамааралтай.

Ямар ч шалтгаан байсан, хэрэв та тогтмол секс хийвэл, зарим нэг ач тусыг өөрийн биеэр мэдрэх болно. Цор ганц таны сэтгэл санааг дээрдүүлээд зогсохгүй, эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлнө.

Сүүлийн хэдэн жилийн турш хийсэн олон судалгааны үр дүнгээс сексийн ач тусыг харах боломжтой. Ингээд одоогийн байдлаар батлагдаад байгаа 13 эерэг нөлөөг танилцуулъя.

1. Секс өвчинг намдаах химийн элементүүдийг ялгаруулна

Эндорфин бол бие организм дахь хамгийн чухал өвчин намдаагч юм. Сексийн үеэр эндорфин цусаар дамжин бие организм болон тархинд хүрч, тав тухгүй мэдрэмжийг арилгадаг. Зарим хүмүүсийн хувьд толгойн өвчнийг ч намдаах ач тустай. Энэ нь эндорфинтой холбоотой байж болох ч бас таныг аз жаргалтай болгодог, мэдрэл дамжуулагч серотонинтой холбоотой байж мэднэ.

 

2. Секс калорийг шатаана

Секс мэдээж хэрэг дасгал шиг төгс нөлөө үзүүлнэ гэж байхгүй, гэвч тодорхой хэмжээний калорийг шатаана. Монреалийн Их сургуулийн хийсэн судалгаагаар хосууд сексийн үеэр хичнээн хэмжээний калори шатаадаг болохыг олж тогтоожээ. 30 минут орчим секс хийх үед эрчүүд дунджаар 101 калори шатаадаг бол эмэгтэйчүүд 69 калори шатаадаг байна. Энэ нь ойролцоогоор нэг минутад 4.2 эсвэл 3.1 калорийг шатаах боломжтой гэсэн үг юм.

 

3. Дархлааны системийг сайжруулна

Сэтгэл судлалын нэгэн сэтгүүл дээр гарсан нийтлэлээс харахад хэсэг оюутнууд судалгаа хийсэн ба үр дүнд нь 7 хоногт дор хаяж нэг удаа секс хийдэг хүн огт хийдэггүй хүнтэй харьцуулахад өвчин тусах магадлал багаас гадна, бие организм нь үрэвслийн эсрэг тэмцэх чадвартай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл огт секс хийдэггүй хүнийхээс өвчин эсэргүүцэх чадвар нь 30%-иар илүү байсан гэнэ.

 

4. Секс зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ

Эрүүл мэндийн байгууллагуудаас зүрх судасны үйл ажиллагаанд дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг ба секс ч гэсэн мөн ялгаагүй эерэг нөлөө үзүүлдэг байна. Гэвч энэ нь таны хэр их секс хийдэгтэй салшгүй холбоотой. Дунджаар, секс хийх үед таны зүрх нисэх онгоцны шатаар дээш гарахад хэмжээний ачаалладаг ба мэргэжлийн эмч нар 7 хоногт зүрхээ 150 минутаас хэтрүүлэлгүй ачааллуулах хэрэгтэй талаар зөвлөж байна.

 

5. Стрессээс ангижрахад тусална

Сексийн үед тархины ялгаруулах олон төрлийн сайн нөлөөтэй химийн элементүүд нь кортизолын хэмжээг бууруулах ач тустай. Судалгаагаар тогтмол секс хийдэг хүмүүс стресс бухимдлаас хол байж чаддаг ба амрах, алжаал ядаргаагаа тайлах үндэс болдог ажээ.

 

6. Түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна

Тогтмол бэлгийн харьцаанд орох нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг болохыг 2004 онд судалгаагаар баталжээ. Судалгаанд хамрагдсан 40-75 насны 50,000 эрчүүдээс сард 21 болон түүнээс олон удаа секс хийдэг нь сард ердөө 4-7 удаа секс хийдэг эрчүүдтэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэл хамаагүй байдаг байна.

 

7. Секс таныг илүү эрүүл болгоно

Секс эрүүл байхад тань тусална. 57-85 насны судалгаанд хамрагдсан 3,000 Америк иргэдээс секс тогтмол хийдэг хүмүүсийн эрүүл мэнд хааяа нэг секс хийдэг хүмүүсийнхтэй харьцуулахад илүү эрүүл байжээ. Секс тогтмол хийснээр таны эрүүл мэнд сайн эсвэл боломжийн биш, харин төгс сайн болох болно.

 

8. Ходоодны шарх бий болохоос сэргийлнэ

Аз жаргалтай гэрлэлт эрэгтэй хүний ангин /зүрхний асуудал/, ходоод дахь шархыг эдгээдэг болохыг судалгаагаар олж тогтоосон байна. Судалгаанд нийт 10,000 эрчүүд оролцсон ба тэдний хайртай хүнээрээ хайрлуулж, үргэлж дэмжлэг авдаг эрчүүдийн хувьд ангин тусах эрсдэл хамаагүй бага байжээ. Харин өөр нэгэн судалгаанд оролцсон 8,000 эрчүүдээс гэр бүлийнхээ хүнтэй асуудалтай байдаг эрчүүд ходоодны шархтай болох нь тогтоогджээ. Иймд секс хайр болон хүсэл тачаалаа илэрхийлэх зүйлээс гадна, эрүүл мэндэд нөлөөлөх чухал хүчин зүйл юм.

 

9. Секс цусны даралтыг бууруулна

2003 онд хийгдсэн нэгэн судалгаагаар бие биенийгээ байнга тэвэрдэг хосууд цусны даралт багатай байдаг нь батлагджээ. Мөн хосууд 10 минутын турш гар гараасаа барилцаж, 20 секундын турш бие биенийгээ тэврэхэд стрессээс ангижирдаг байна.

 

10. Нойр хулжихаас сэргийлнэ

Сексийг дасгалтай адилхан үзэж болох ба үүнийг хийсний дараа мэдээж хэрэг ядралт мэдэрнэ. Окситоцин – секс хийх үед илрэх бодис таныг унтаж амрахад тусална. Эрчүүдийн хувьд сексийн үеэр тархины үйл ажиллагаа сайжирдаг тул үүний дараа сайн унтаж амрахад эерэг нөлөө үзүүлдэг байна. Энэ нь ч судалгаагаар батлагдсан ба булчин глюкогены хэмжээг багасгадаг – ингэснээр та ядралт мэдэрч, улмаар амархан унтах болно.

 

11. Эрэгтэй хүнийг сэтгэл хөдлөлөө мэдрэхэд тусална

2005 онд Гронинген дэх Эрүүл мэндийн Их сургуулийн хийсэн судалгаагаар секс хийх нь эрчүүдэд сэтгэл хөдлөлөө мэдрэхэд тусалдаг болохыг баталжээ. Энэ нь сексийн үеэр эмэгтэй хүн эрэгтэй хүний тархин дахь цусан хангамжийг сайжруулдагтай холбоотой. Үр дүнд нь цусны урсгал сайжирч, тархины үйл ажиллагаа доголдохоос сэргийлдэг байна.

 

12. Ой санамжийг сайжруулна

Энэ жилийн эхээр хийсэн судалгаагаар секс хийх нь хүний ой санамжийг сайжруулдаг болохыг тогтоосон байна. Тархины ой санамжтай холбогддог эсүүдийн өсөлтөд секс эерэг нөлөө үзүүлдэг ба энэ нь сексийн үеэр допамин болон окситокин зэрэг дааврууд илэрдэгтэй холбоотой ажээ. Түүнчлэн үүнээс улбаалж тархины үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ.

 

13. Сэтгэл зовнихыг болиулна

Тархины үйл ажиллагаа доголдох үйл явц сексийн үеэр багасна – энэ нь тархины сэтгэл зовних дохио өгдөг хэсэгтэй холбогдсон байдаг. Тархины үйл ажиллагаа доголдсоноор үүсэх эрүүл мэндийн олон төрлийн асуудлаас секс хамгаалах ач тустай юм.

 

Найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх эрүүл мэндэд сайн нөлөөтэй

Ганц бие болон гоонь хүмүүс найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг байна. 70 настай 1,500 орчим хүмүүсийг судалгаанд хамруулахад тэдний урт насалж буйн гол шалтгаан нь найз нөхдийн бат бөх харилцаа байсан ажээ. Энэ нь найз нөхөд амьдрал болон эрүүл мэнд, цаашлаад сонголтонд нөлөөлдөгтэй холбоотой юм.

10
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *