Өөрийн брэндийг гаргах гэж байгаа бол ямар алдаа гаргахаас зайлсхийх ёстой вэ?

2

Хэрэглэгч олонд өөрийгөө болон өөрийнхөө бараа бүтээгдэхүнийг зөв танилцуулж чадах ёстой.

Жирийн нэгэн өөрийн брэндтэй байж болох уу гэж олон хүн надаас асуудаг юм. Өөрийнхөө туршлага дээр үндэслээд – болно гэж хэлье. Хамгийн гол нь – брэнд үүсгэх ажлыг худал хуурмаг үзүүлбэртэй хольж хутгаж болохгүй. Брэнд – сайтар боловсруулсан өнгө төрх, бизнест бодит орлого авчирдаг зүйл болно. Би өөрийнхөө брэндийг яг л миний хоёр дахь амь гэж боддог. Миний мэргэжлийн үйл ажиллагаа хүмүүст яаж тусах нь маш чухал асуудал. Хэн нэгэнд нь алдар хүнд олох хэрэгсэл болж болох юм, харин миний хувьд – зайлшгүй эргэх холбоо болж өгдөг.

Брэнд өөрөө өөрийнхөө төлөө бий болоогүй, бодит үйл хэрэг болдог онцлогтой. Сайхан зүйл хийж байгаа олон хүн бий, гэхдээ зөвхөн “өөрсдийнх” нь хүмүүс үүнийг нь мэддэг. Дорж ах – дархан, Дулам эгч – дасгалжуулагч багш, дээд давхрын залуу харин принтерийн хор цэнэглэдэг. Эдгээр хүмүүс өчүүхэн ч гэсэн алдаа гаргавал олны сүүдэрт байсаар л байх болно.

 

1. Дуугүй байх

Бид төлөв даруу байх ёстой, гэлээ гээд өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлийн тухай огт ярихгүй байх ёстой гэсэн үг биш юм. Та жирийн хүмүүст зориулсан худалдааны утга агуулгатай товч, тодорхой өгүүлбэр зохиож болно. Үүнийг англиар elevator speech (махчлан орчуулбал “цахилгаан шатны түүх/үг”) гэдэг. Жишээ нь, “Арван жилийн туршлагатай Дулам багш ЭЕШ-д бэлдэнэ”.

Өөрийнхөө elevator speech-ийг шинэ хүмүүстэй танилцахдаа дурдаж сурах хэрэгтэй. Эхний хэдэн удаагийн оролдлого танд хэцүү байх нь ойлгомжтой, төд удалгүй та хэзээ өөрийнхөө elevator speech-ийг хэлэхээ мэддэг болно.

 

2. Өөрийгөө нялзаах

Сүлжээний маркетингийн төлөөлөгчдийн гаргадаг түгээмэл алдаа. Хэн нэгэн барааг нь сонирхонгуут л худалдан авалт хийхийг “шаарддаг” гэж хэлж болно. Боломжит худалдан авагч анхныхаа хэлцлийг ч дуусаагүй байхад нь түүнд хоёр дахь бүр гурав дахийг нь санал болгоно. Дэгээнд орсон загас мултарч загасчин хоосон хоцрохтой л адил зүйл.

Харилцагч өөрийн хүслээр хөдөлгөөн байхгүй бол хувийн бизнес цаашдын хөгжилгүй байна гэсэн үг юм. Хуучин “өгөөш”-тэйгөө зууралдаж байхаар шинэ арга барил эрэлхийлэх хэрэгтэй. Харилцагч таны анд нөхөр бол бүр ч сайхан хэрэг болно. Зарим нэг тохиолдолд харилцагчид “наалдах”-аас өөр аргагүй байдаг, гэхдээ үүнийгээ үндсэн арга барилаа болгож огт болохгүй. Дотоод мэдрэмжээ сайтар ажиллуулах хэрэгтэй.

 

3. Хий хоосон үржүүлэх

Энэ удаад би зогсоо зайгүй хийх селфи, хэзээ ч дуусахгүй нэг төрлийн зар сурталчилгаа, бодлогогүй репостууд зэргийг хэлж байгаа юм. Сошиал сувгаар хэрэгтэй, хэрэггүй контентууд ар араасаа цуварсаар байдаг тул өмнөх нь богино хугацаанд дарагдаж үгүй болно. Өдөрт нэг удаагийн сайхан гэрэл зураг байхад л хангалттай гэж үзнэ. Хэрвээ тавих олон материал байгаа ч гэлээ тэр дундаас зөвхөн чанартайг нь л сонгож авна. Эсвэл тэр дундаас талхан дээр цөцгийн тос түрхэж байгаа мэт жигд байрлуулах хэрэгтэй.

 

4. “Баярлалаа”- гийн төлөө ажиллах

Туршлага, санал бодол, алдаа гэсэн гурван горим дээр л үнэгүй ажил гүйцэтгэж өгнө. Хэрвээ та ажлаа алдаагүй гүйцэтгэсэн бол шууд санал ав, хэрвээ үгүй бол алдааныхаа учрыг олохоор дахин ажиллана. Хэрвээ алдаанаасаа салж чадахгүй байгаа бол уртын зайд уралдах чадваргүй гэж үзээрэй. Ингээд тэр сэдвийг орхисон нь дээр юм.

Хэрэглэгчдийн санал болгон үнэтэй байж чадахгүй, гэхдээ хэрэглэгчтэйгээ харилцаа тогтоож чадаж байгаа нь сайшаалтай. Нэг сонирхолтой твит уншиж байснаа саналаа:”Спиннер авсан юм – хүлээлтэнд минь хүрсэнгүй”. Тэр твит бичсэн бүсгүй юу хүлээж байсныг ойлгоогүй юм, гэхдээ тэр спиннертэй болжээ гэдгийг мэдэж авсан.

 

5. Зар сурталчилгаанд итгэхгүй байх

“Бие дааж туршиж үзсэн юм – бүтэлгүйтлээ” гэдэг үгийг би багагүй сонссон.

Аливаа ажлыг эхлүүлэхэд мэргэжлийн туслалцаа авсан хэдий ч зар сурталчилгааны стратегиа өөрсдөө боловсруулдаг. Тэгээд л зар сурталчилгаа “үр дүн”-гээ өгсөнгүй гэж гомдоллоно. Сонинд зар сурталчилгаа  тавиулахдаа “гараас гарт” гэж огт бодож болохгүй, сонины нүүр дүүрэн зар сурталчилгаа байгаа – тэр дундаас таныхыг олж харах нь юу л бол.

Санаж яваарай: таны бизнес одоохондоо эхлэл байдалд байгаа бол зар сурталчилгаа – таны үндсэн хөрөнгө оруулалт болно.

 

Дүгнэлт

Хувийн брэнд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Орчин үеийн загварын бизнес өөртөө итгэлтэй байдал дээр хийгдэж байна. Капитализмын эрин үед ч гэсэн улс оронд өөрийн баатар хэрэгтэй, тийм учраас одоогийн бизнес илүү нийтийг хамарсан ил тод болж эхэлж байна. Бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чадсанаар та өөртөө улам их хариуцлага хүлээж эхэлнэ, бас ихийг бүтээхийг хичээнэ.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Aabi Booyoo

    Aabi Booyoo

    2018/09/23 at 18:55

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *