Бангкокт 45 жилийн турш тасралтгүй чанаж буй үхрийн махтай “мөнхийн шөл”-ний нууц. Энэ бүх хугацаанд амт нь огт өөрчлөгдөөгүй гэж үздэг ажээ

0

Эккамай дүүрэгт байрлах Wattana Panich ресторанд өтгөн шөлтэй махны рагуг том саванд хийдэг. Хоол хийх савны хэмжээ – метр гарны диаметртэй, 76 см гүн. Энэ саванд хагас зуун жил орчим тасралтгүй шөл буцалж байна.

npr.org

Энэ хугацаанд шөл тасралтгүй буцалж байсан ба яг одоогийн байдлаар рестораны эзэн Наттапонг Кавиантавонг шөлийг бэлддэг. Түүнээс өмнө түүний эцэг эх шөлөө хийдэг байжээ. 45 жилийн турш буцалгах болсон цагаас хойш уг шөл олны дунд алдаршиж эхэлсэн гэдэг. Гэхдээ сэтгүүлчид шөл хийж байгаа уг савыг бас л 45 жилийн турш угааж цэвэрлээгүй гэж мэдэгдээд байгааг рестораны эзэн үгүйсгэсэн юм. Хоолны савыг орой болгон зад цэвэрлэдэг ажээ.

Үлдэгдэл шөлийг өөр саванд юүлж хийгээд шөлний саваа угааж цэвэрлэдэг. Дараа нь шөлийг буцааж саванд хийж үргэлжлүүлэн зөөлөн галаар шөнөжингөө чанаж маргаашийнхаа шөлийг бэлддэг ажээ. Тийм учраас уг шөлийг 45 жилийн турш тасралтгүй буцалгаж байгаа гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл 45 жилийн өмнө чанаж эхэлсэн шөлний өчүүхэн ч гэсэн хэсэг үлдсэн гэсэн үг юм.

misstamchiak.com

Наттапонг шөлний жоронд нууц гэх зүйл байхгүй бөгөөд өвөөгийнх нь үеэс хойш шөлний амт огт өөрчлөгдөөгүй гэж үздэг. Шөлийг бэлдэж байгаа хүн амсаж үзээд л дутуу амтлагчийг нөхөж хийдэг гэнэ.

Домог болсон уг шөлөнд хятадын 10 гаруй нэр төрлийн ургамал, мөн сонгодог амтлагчид тооцогдох сармис, цинамон, хар перец, кинза бас тэгээд маш их хэмжээний үхрийн мах ордог байна. Өдөрт ойролцоогоор 70 орчим килограмм үхрийн махаар хийсэн шөлийг аягалахдаа бас л баримжаагаар мэргэжлийн түвшинд аягалдаг ажээ.

bkkfoodie.com

Махны шөлийг бэлдэхэд ойролцоогоор 7 цаг зарцуулдаг, энэ хугацаанд мах хангалттай зөөлөрч амжина. Эхлээд амтлагчтай цуг махаа бүхлээр нь саванд хийж гурван цаг орчим чанадаг. Үүний дараа шөлнөөс махыг гаргаж аваад жижиглэж хэрчээд буцаагаад шөлөндөө хийнэ. Харин энэ удаад дөрвөн цаг шөлөө буцалгана. Энэ хугацаанд шөл өтгөрч, маханд амтлагчууд бүрэн шингэсэн байх ажээ.

pattayapeople.ru

Наттапонгийн гэр бүл хоёр давхар байшинг 60 гаруй жилийн өмнө худалдаж авсан нь амжилттай хөрөнгө оруулалт болжээ. Одоо энэ газар Бангкокын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж болоод байгаа юм. Олон жил үйлчлүүлж байгаа байнгын үйлчлүүлэгчид ч бий. Нэг үйлчлүүлэгч аавтайгаа цуг 5 настай байхдаа анх ирж “мөнхийн шөл” амсаж байсан бол бас 11 настайдаа амссан нэгэн ч бий.

Рестораны хоолны цэсэнд өөр төрлийн олон хоол байдаг ч эцэг, хүү хоёр энд ирэхдээ зөвхөн шөл л авч иддэг байжээ. Тэдний хэлж байгаагаар бол энэ хугацаанд шөлний амт огт өөрчлөгдөөгүй.

pinimg.com

Рестораны байнгын үйлчлүүлэгчид Австралийн иргэн ч байдаг. Тэрээр жилд гурван удаа Бангкокт ирэхдээ заавал энэ газрын шөлнөөс иддэг уламжлалтай. Дэлхийн өөр хаана ч байхгүй сайхан амттай үхрийн махтай рагу шөл гэж тэр хэлдэг. Сингапурын ямар ч алдартай шөл Наттапонгийн шөлтэй өрсөлдөж чадахгүй гэж тэрээр үнэлжээ.

willflyforfood.net

Энэ үйл хэрэг цаашид ч үргэлжилнэ, ирээдүй нь ч гэгээтэйгээр төсөөлөгдөж байгаа юм. Наттанпонгийн эцэг эх одоо ч гэсэн ресторандаа ажилладаг, харин түүний 12 настай охин хэдэн жилийн дараа ресторанаа удирдахад бэлэн байгаагаа аль хэдийн хэлжээ. Хэдэн жилийн дараа охины эцэг өндөр настай болж амрах цаг нь болохоор охин бүгдийг гартаа авах нь тодорхой. Хэрвээ энэ төсөөллөөр явбал “мөнхийн шөл” 4 үе дамжигдаж байна.

Сонирхуулж хэлэхэд Wattana Panich ресторан нь Shell Shuan Shim шагналын эзэн төдийгүй тайландын ганц ч ресторан авч чадаагүй байгаа Мишлений одтой юм.

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkh Togoo

    Munkh Togoo

    2022/03/01 at 13:18

    Тогтвортой ЧАНАР гэж энэ дээ👍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *