Олон нийтийн дунд томоохон шуугиан тарьсан 12 маргаантай хуйвалдааны онол. Бодоод үзэхээр бас байж болох ч юм шиг…

1

Дэлхий дахинд моод маш хурдацтай өөрчлөгдөж байна, өдөр болгон л ямар нэгэн шинэ зүйл гарч ирнэ, нийгмийн хөгжил хүн төрөлхтөн бидний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэжээ. Өнөөгийн амьдрал байнгын хөдөлгөөнд байж өөрчлөгдөх хэдий ч нэг л зүйл цаг хугацаанаас үл хамааран хэвээр хоцорно: нууцлаг болон онцгой зүйлд хошуурах, түүнчлэн хэн нэгний зохиосон таамагт нийтээрээ ухаангүй итгэх явдал юм.

Иймэрхүү үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлд итгэх огт хэрэггүй, яагаад гэвэл иймэрхүү зүйлийг хиймлээр хөөрөгддөг. Эхнээсээ эргэлзээ төрүүлж байгаа аливаа мэдээллийн үнэн мөн чанарыг аль болох олж мэдэхийг хичээх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд түгээмэл тархсан хуйвалдааны онолууд хаанаас үүссэн зэрэг учрыг олохыг хичээе.

1. Пол Уокер засгийн газраас болж нас барсан

© ABACA / EAST NEWS

“Fast & Furious” киноны од 2013 онд автомашины ослоор өөд болсон. Тэр жил мэдээний сайтууд дээр нэгэн сонирхолтой баримт цацагдах болжээ. Америкийн засгийн газар хүмүүнлэгийн тусламж нэр дор тайфуны гамшгийн дараа филиппинчүүдэд жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээтэй эмийг нийлүүлж байгааг Пол олж мэдсэн. Ийм төрлийн эм тус оронд хуулиар хориотой байдаг. АНУ нь Филиппинтэй дайны маргаан үүсгэх хүсэлдээ автан ийм арга ашиглажээ. Ингээд дэлхий дахин үнэнийг бүү олж мэдээсэй гэсэндээ АНУ-ын засгийн газар Уокерийг устгасан гэсэн онол төржээ.

 

2. #10yearschallenge – зүгээр ч нэг орчин үеийн флешмоб биш юм

katehudson / instagram

Зүгээр нэг сүлжээний зугаа цэнгээг хүртэл хуйвалдааны сэдэв болгоод амжжээ. #10yearschallenge-ийг тодорхой зорилготой төсөл хэмээдэг буюу насны өөрчлөлтийг хиймэл оюун ухаанаар таниулж мэдээллийн сан байгуулахад  оршжээ. Уг төслийг фейсбүүк хэрэгжүүлсэн гэж үздэг. Хүмүүс сайн дураараа сүлжээнд өөрсдийнхөө мэдээллийг хийж байгаа нь төсөл хэрэгжүүлэгчдэд ямар амар болсон гэж бодно, тэгээд ямар их хэмжээний мэдээлэл билээ дээ?

 

3. Диана гүнжийн авто осол зохион байгуулалттай

© ASSOCIATED PRESS / East News © Stan Karczmarz / Getty Images © Aaron Rapoport / CORBIS OUTLINE / Getty Images

Гүнж лалын шашинтай Доди Аль-Файедатай гэрлэхийг хүсэж байсан бөгөөд ирээдүйн нөхрийнхөө шашинг ч хүлээн авахад бэлэн байсан юм. Мөн Додигийн эцэг Мохаммедийн мэдүүлгээр Диана жирэмсэн байсан  бөгөөд бутач хүүхдийг төрүүлэхгүй гэсэндээ авто машины ослыг зохион байгуулсан гэжээ. Нөгөө нэг хувилбар нь, лалын шашинтнуудтай холбоотой буюу пакистаны эмч Хаснат Ханыг гүнжтэй суулгахгүй гэсэн санаа. Сануулж хэлэхэд, Дианагийн жирэмсэн байсныг Мохаммед үйл явдал болсноос 3 жилийн дараа л дэлгэжээ. Энэ нь уг хэргийг мөрдөх ажлыг мартагдуулахгүй сэргээх зорилготой байсан гэж олон нийт үздэг байна.

 

4. Стив Жобс өөрийнхөө үхлийг хуурамчаар зохиосон

© Kyodo / East News © Sheshesheqwerty / reddit

Reddit сайт дээр саяхан Apple-ийн үндэслэгчийг санагдуулам нэгэн хүний гэрэл зураг тавигдсан. Уг зургийн тайлбар: “Стив Жобс өөрийнхөө үхлийг хуурамчаар зохиогоод Египетэд нуугдаж байна” гэжээ. Сошиал сувгийн олон хэрэглэгчид үүнд итгэж өөрийнхөө үзэл бодлыг ч илэрхийлж эхэлсэн, гэхдээ ямар нэгэн баримт дээр тулгуурлахыг хичээжээ: Египетийн ард түмний жирийн амьдралын хэв маягт Жобс дурлах нь мэдээж, энэ бол түүний үндсэн шинж шүү дээ. Тэр дундаас нэгэн хэрэглэгч Стивийн эцэг сири хүн гэдгийг мартаж болохгүй, тийм учраас алимын гүрний эзэн хаан нутгийн ард иргэдийн дунд хэнд ч анзаарагдахгүйгээр уусах боломжийг олгосон юм гэж бичсэн ч хүн байна. Шуугиан тариад байгаа энэ гэрэл зургийн эзэн бугуйндаа Apple Watch биш механик цаг зүүж. Тэгээд ч мэргэжлийн зүгээс харахад амжилттайд тооцогдохгүй: бүүдгэр, сүүдэртсэн худал гэрэл зураг гэж үзжээ.

 

5. ТТГ-ынхан Боб Марлиг хорт хавдартай болгосон

© SHANGRI-LA ENTERTAINMENT / Album / EAST NEWS

Энэ онолыг авч үзэх юм бол дуучны үзэл бодлоос шалтгаалж ТТГ-ынхан Боб Марлийг мөшгөдөг тагнадаг байв. Хууль сахиулах байгууллагын мэдээнүүдэд олон түмний хайрыг татсан Боб Ямайкийн Ерөнхийлөгч болно гэж дурдсан, тиймээс АНУ-д дайсагнах коммунист улс орны жагсаалт нэгээр нэмэгдэнэ гэж үзжээ. Цаашлаад уг таамаг улам л даамжирсан байгаа юм. ТТГ-ын дарга Уильям Колбигийн хүү Карл Колби Марлид цацраг идэвхт зэсэн утсаар чимэглэсэн ковбой гутал бэлэглэсэн. Уг утас хөлийг нь холгож хорт хавдар үүсгэсэн гэжээ.

 

6. Мадонна – Леди Гагагийн ээж

© wikipedia © wikimedia

Эстрадын хоёр од бүсгүй үнэхээр хоорондоо адилхан, Леди Гага яагаад ч юм Мадоннагийн төрхийг бүхий л талаар нь дуурайхыг хичээдэг – хувцаслалт, биеэ авч яваа байдал, заримдаа бүр тайзан дээрх хөдөлгөөн нь хүртэл. Мадонна анхны хүүхдээ төрүүлээд найз залуугаа орхисон гэх цуу яриа нэг хэсэг явсан.

Ген судлаач Крис Чайлд баримтууд болон архивын материал судалж үзээд үнэнийг илрүүлжээ: Мадонна болон Леди Гага нар үнэхээр хамаатнууд, гэхдээ холын – 9 үеэрээ холджээ.

 

7. Денверийн олон улсын нисэх буудал дэлхийн засгийн газар суудаг газар доорх хотын дээр байрладаг

© flickr

Энэ газар үүсэн бий болсон цагаас л эхэлж нууцлаг оньсого шиг байсан. 1995 онд баригдаж дуусахад Стэплтоны том онгоцны буудлыг хаасан, хаах хаахдаа бүр хүчээр хаажээ. Шинэ онгоцны буудал барьснаар олон тооны онгоц хүлээн авах чадвар нэмэгдэнэ, мөн техникийн гэрэлтүүлэг сайжирна гэж итгүүлж. Үнэндээ Денверийн нисэх онгоцны буудал Стэплтоныхоос талбай болон үнээрээ л давж гарч чаджээ. Бас нэг сонирхолтой баримт гэвэл Денверийн онгоцны буудлын буух талбайн зам нь нацистын хас тэмдгийг санагдуулам гэнэ.

Бункерийн барилгачин Брайан Кэдменийн батлан хэлж байгаагаар бол, АНУ сүүлийн 10 жилийн хугацаанд газар доорх нуувчийг маш их идэвхтэй барих болжээ. Том хэмжээний онгоцны буудлын барилгын ажлын үеэр газар доорх нуувч барихад ямар ч хүндрэл тулгарахгүй гэж тэрээр онцолсон байна. Хойд Америкийн агаар-сансрын хамгаалах армийн төв штаб болон Колорадод байрлах агаарын цэргийн станц хоёр Денверийн онгоцны буудалтай газрын хонгилоор холбоотой ажээ.

 

8. 19 дүгээр зуунд цөмийн дайн болсон

© wikimedia

Үүнийг батлах хамгийн их түгээмэл тархсан баримт бол – 1816 он буюу “зун болоогүй жил”. Энэ жилийг мөн “бага мөстлөгийн үе” ч гэж нэрлэдэг. Энэ жил түүхэнд тэмдэглэгдэж эхэлсэн хамгийн хүйтэн зун байсан юм. Сумбава арлын Тамбора галт уул дэлбэрсний улмаас агаар мандалд их хэмжээний үнс цацагдаж дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээр галт уулын өвөл гээч үзэгдэлд хүргэжээ. Энэхүү үзэгдлийг мөн цөмийн өвөл гэдэг бөгөөд цөмийн дайны улмаас үүсэх үзэгдэл юм. Бидний хувьд дүгнэж үзэхэд, энэхүү таамаг үнэний хувьтай, яагаад гэвэл экваторын өмнөд хэсэгт байгаа галт уул дэлбэрч байхад нөлөө нь зөвхөн дэлхийн хойд хэсгээр л үзэгдсэн. Яагаад ч юм Өмнөд хэсгээр ямар ч өөрчлөлт гарсангүй, тиймээс тодорхой цэгт цохилт хийжээ гэж үзэж байгаа юм.

 

9. Оросын дугуй нуурууд цөмийн дэлбэрэлтээс үүдэлтэй

© Kubashkin / pikabu © wikipedia

Цөмийн дайнтай холбоотой бас нэгэн онол бол Оросын нутаг дэвсгэр дээр үүсэн бий болсон төгс дугуй хэлбэртэй нуурууд юм. Эдгээр нуурууд 18 дугаар зууны сүүл болон 19 дүгээр зууны эхээр бий болсон. Цөмийн дэлбэрэлтийн улмаас хөрс хөдөлгөөнд орж ийм өөгүй хэлбэр гаргана. Харин Пензагаас холгүй орших  Сөнөсөн нуур-ын усны түвшин бусад хөрш гол, нуурын усны түвшнөөс хавьгүй дээр байрладаг буюу дээр хувилбарыг баталж байгаа юм.

Мөн эдгээр бүс нутгийн ой модны насжилтыг авч үзэхэд 200 жилээс дээш гарах мод байхгүй. Ой мод цөмийн дэлбэрэлтийн улмаас устаж үгүй болжээ. Үүнээс гадна энэхүү онолыг батлах үүднээс 19 дүгээр зууны дунд үеийн оросын хотуудын гэрэл зургуудыг харж болно. Эдгээр хотуудын гудамжинд бараг хүн байхгүй – өөрөөр хэлбэл цөмийн дэлбэрэлтийн гал  их хэмжээний хүний аминд хүрчээ.

 

10. Жон Кеннедийг ТТГ-ын захиалгаар алсан

© Underwood Archives / EAST NEWS

Кеннедигийн үхлийн нэг хувилбар нь Кубын Фидел Кастрогийн засгийн газрыг түлхэн унагаах зорилгоор Кочиност зохион байгуулсан  цэргийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Уг үйл ажиллагааг ТТГ-аас захиалсан гэх баримт ч бий. Кубын цэрэг арми дайралтыг бут цохиж хариу үзүүлж чадсан. АНУ-ын тагнуулыхан болон цэргийн бүлгийнхэн ерөнхийлөгч Кеннедиг Куба руу цэргээ оруулахыг шаардаж дарамт шахалт үзүүлж эхэлсэн байна. Харин Жон ялагдлаа хүлээн зөвшөөрсөн тул ТТГ-ынхан түүнд “хар тэмдэг” тавьжээ.

 

11. Сионийн мэргэдүүд дэлхийг эзлэх төлөвлөгөө зохиосон байжээ

© pixabay

“Сионы мэргэдийн протокол”-ыг хуурамч бүтээл гэж үздэг – еврей удирдагчдын нууц цуглааны үеэр хэлсэн илтгэлүүдийн эмхэтгэл. Агуулгаас харахад тэд эдийн засаг болон нийгмийн хөгжлийг таслан нурааж дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй байсан нь тодорхой болно. Мэргэдүүдийн тодорхой нэр ус огт байхгүй, тодорхойлох ч боломжгүй, гэхдээ өгүүллэгүүдээс харахад 19 дүгээр зууны сүүл болон 20 дугаар зууны эхэн үеийг үнэхээр бодитоор дүрсэлж чадсан байгаа юм. “Протокол”-ыг олон удаа хэвлэн нийтэлж олон нийтэд түгээжээ. Уг “протокол” Гитлерт хүртэл нөлөөлсөн гэх яриа ч байдаг.

 

12. Вакцин – биологийн дайралт гэж үзэх нь ч бий

© pxhere

Энэ онолыг дэмждэг хүмүүсийн үзэж байгаагаар бол вакцин нэрээр биологийн дайралт хийж байна. Өөрөөр хэлбэл улс орны эрүүл мэндийн түвшинг бүрэн хяналтандаа авчээ. Зөвлөлт Холбоот Улсын үед эмч нар урьдчилан сэргийлэх тарилгыг эрс эсэргүүцдэг байсан бол одоо бүр эсрэгээрээ “вакциныг эсэргүүцэх” үзэл бодолд сөргөөр хандах болжээ.

Та өөр ямар сонирхолтой хуйвалдааны онолыг мэдэх вэ?

24
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *