Төрсний дараа ээжүүдийн тархинд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Танд ийм мэдрэмжүүд төрж байсан уу?

0

Шинэхэн төрсөн нялх биетэй эхийн биед үсний өнгө өөрчлөгдөх, дуртай хоолондоо дургүй болох, хэвлийд нь хүүхэд хөдөлж байгааг мэдрэх зэрэг сонирхолтой өөрчлөлтүүд ихээр гарч байдаг ажээ. Манай сайт уншигч танд шинэхэн төрсөн эхийн биед гардаг сонирхолтой өөрчлөлтүүдийг хүргэж байна.

Аз жаргалын даавар маш ихээр ялгарч эхэлдэг

Төрсний дараа эхчүүд нялх үртэйгээ цагийг өнгөрүүлэх болсноор үрийнхээ уйлах болон инээмсэглэх үйл хөдлөлд тархи маш нарийн холбоотой болж, инээх, инээмсэглэх үед нь аз жаргалын даавар маш ихээр ялгарч эхэлдэг ажээ.

Тухайлбал, жирэмсний үед хөл хүнд эхийн биед хайрын даавар болох окситонин, аз жаргалын даавар болох допамин зэрэг ихээр ялгарч байдаг. Иймээс ч эхчүүд нялх үрийнхээ үйл хөдлөлийг маш сайн ойлгодог бөгөөд xөхөөр хооллох нь хүүхэдтэйгээ илүү нарийн холбоог бий болгоход тусалдаг байна.

Мөн судлаачдын үзэж буйгаар тархины хайр халамжийг хариуцаж байдаг хэсэг тодорхой хэмжээгээр томорч, хүүхдээ халамжилж, илүү нандин холбоо үүсгэхэд нь тусалдаг ажээ.

 

Тархины саарал матер үгүй болно

Тархины саарал матер нь харах, сонсох, сэтгэл хөдлөл, шийдвэр гаргах зэрэг олон зүйлсийг хариуцаж байдаг. Жишээлбэл, энэ нь хүнийг бусдын өвдөх, шаналах мэдрэмжийг ойлгож, биеийн хэлэмжээр нь түүнийг унших зэрэг чадваруудыг хүнд олгож байдаг аж. Харин судалгаагаар шинэхэн төрсөн эхийн тархины энэ хэсэг багасч, хүүхдийг 2 нас хүрэх хүртэл тэр хэвээр байдаг гэдгийг нотолжээ.

Тархины саарал матер үгүй болох нь тийм ч зөв зүйл биш мэт санагдаж болох ч үүний л ачаар эхчүүд нярай үрдээ бусад зүйлд сатааралгүй анхаарал хандуулж, халамжилж өсгөх нөхцөл бүрддэг ажээ.

Саарал матер үгүй болох энэ үйл явц нь тархи эсүүдтэй шинээр холбоо тогтоохоо зогсоох үед ажиглагддаг гэдгийг тогтоожээ. Ингэснээр тархи хүүхдийн хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулж, учирч болох аюулаас илүү сайн хамгаалахад нь тусалдаг байна.

 

Төрсний дараа ой санамж мууддаг гэдэг нь ташаа ойлголт

Зарим бүсгүйчүүд төрсний дараа мартамхай болчихдог гэх нь олонтаа байдаг боловч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Судалгаагаар эмэгтэй хүний танин мэдэхүй хүүхэд төрүүлэхтэй харилцан хамааралгүй гэдгийг тогтоосон байдаг. Харин өмнөхөөсөө илүү мартамхай болох нэг шалтгаан нь хүүхдэдээ илүү их анхаарал халамж тавьж эхэлснээр бусад зүйлд хандуулах анхаарал нь багасч, аливааг хурдан мартах үндэс болж байдаг ажээ.

Хүүхэд төрүүлсний дараа танд эдгээр өөрчлөлтүүд ажиглагдаж байсан уу? Төрсний дараа өмнөхөөсөө өөр болсон мэдрэмж танд төрж байсан уу?

5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *