Эдгээр 11 аргыг хэрэглэж гэрийнхээ орон зайг хэмнээрэй. Жижигхэн байртай хүмүүст зориулсан сайхан санаанууд

3

Бид бүгд жижиг байрны асуудлыг сайн мэднэ. Өрөөнийхөө орон зайг ашиглах мөнхийн асуудалтай тулгардаг – сантиметр болгоныг ухаалаг ашиглах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал илүү чөлөөтэй орон зай бий болгож өрөө тасалгааг том харагдуулна. Гэхдээ хэрэгтэй бүх зүйлийг байлгаж байх ёстой. Гоёмсог, эмх цэгцтэй зохион байгуулалт нь жинхэнэ ур чадвар шаардах ажил.

Өнөөдөр та бүхэндээ жижиг талбайтай байрны орон зайг хэмнэх сайхан санаануудыг танилцуулахаар бэлдлээ. Одоо хэдүүлээ бүгдийг багтаанаа…

 

Гэрийн зохион байгуулалтад зориулсан бүтээлч санаанууд

11 хэрэгтэй лайфхак

1. Жимс

Гал тогоонд байх ёстой эд хогшил маш их, даанч талбай тэр болгон байдаггүй. Жишээ нь, жимс гэхэд л ширээн дээр маш их зай эзэлнэ. Жимсний оронд өөр бусад зүйлийг ч тавьмаар байдаг. Тэгэхээр жимстэй сагсыг яагаад хананд байлгаж болохгүй гэж?

 

2. Амтлагчууд

Гэрийн эзэгтэй нарт төрөл бүрийн хоолны амтлагчтай олон тооны сав байдаг. Энэ болгоныг ямар нэгэн аргаар багтаамаар. Хөргөгчний цаана байгаа завсрыг ашиглаж болохгүй гэж үү: хэрэглээтэй бас маш авсаархан.

 

3. Дарс

Дарсны цуглуулгад маш их орон зай хэрэгтэй, гэхдээ бидний санал болгох гэж байгаа хувилбарт бол биш шүү. Дарсны шкаф таны гал тогооны зайг хэмнэнэ, тэгээд ч гэрийг тань чимнэ.

 

4. Угаалгын өрөө

Энэ өрөөнд зай хэмнэх маш их боломж байдаг. Нэгдүгээрт, угаалгын машин болон хатаагчийн завсрын зайг ашиглаж угаалгын нунтаг зэрэг бодисыг хадгалж болно. Хоёрдугаарт, угаалгын машины дээгүүр тавиур хийж индүүний суурь болгон ашиглаж болно. Ингээд маш олон санаанууд гарч ирнэ, өөрт хэрэгтэйг л сонгох үлдлээ.

 

5. Индүүний суурь

Маш хэрэгтэй бөгөөд юугаар ч орлуулж болшгүй зүйл. Даанч өрөөний аль нэг буланд зай эзлээд л байж байдаг. Хэрвээ танд сул чөлөөтэй хана байгаа бол ханандаа хурааж болдог индүүний суурь хийж болно. Хураачихвал ямар ч зай эзлэхгүй.

 

6. Хувцас хатаагч

Хувцас хатаах өлгүүр – овор хэмжээ том. Гэхдээ ханандаа суурилуулчихвал ч…

 

7. Бохир цагаан хэрэглэл

Угаалгатай холбоотой бас нэгэн зөвлөгөө: бохир цагаан хэрэглэлийг давхарлан байрлах хайрцагт бөөгнүүлье. Эдгээр савнуудад угаах хувцсаа төрлөөр нь ялгаад хийчихнэ: өнгөтэй, будагтай, хэмээр нь гээд л… Цаг болон орон зай хэмнэх шилдэг арга.

 

8. Шатны доорх орон зай

Шатны дор бид ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй хог цуглуулаад сууж байдаг. Энэ орон зайг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж сурцгаая. Номын тавиур эсвэл харанхуй өрөө хийж болно. Мөн уншлагын булан гаргаж болохгүй гэж үү?

 

9. Гутал

Хэрвээ танайх ам бүл олуулаа бол мэдээж хаалгаар дүүрэн гутал байх нь ойлгомжтой. Тэр олон гутлыг эмх цэгцтэй байлгахын тулд тавиур хийгээрэй.

 

10. Граж

Граждаа хог цуглуулаад байвал та удахгүй өөрөө ч орох зайгүй болно биз. Энэ тохиолдолд гражны хананд өлгүүр хадах арга хамгийн шилдэг нь. Өлгүүрт машины дугуй, тэр ч бүү хэл унадаг дугуйгаа ч өлгөж болно. Ингээд өөрт хэрэгтэй бүгдийг граждаа хадгалж болно.

 

11. Ундаатай хайрцаг

Хайрцагтай ундаа гал тогоо эсвэл харанхуй өрөөнд маш их зай эзэлдэг. Тэгвэл энэ аргыг та туршаад үзээрэй, маш их орон зай хэмнэж өгнө дөө.

Эдгээр гайхалтай санаануудыг хадгалаад авахад илүүдэхгүй болов уу, гэртээ илүү их орон зай гаргаж саруулхан болгож болно. Аливаад бүтээлчээр хандахаа мартаж болохгүй шүү. Танд амжилт хүсье.

Бидний нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Даваасүрэн Осор

    Даваасүрэн Осор

    2019/01/29 at 12:28

    Sandagdorj Otgonbaatar

  2. Minjee Minjin

    Minjee Minjin

    2019/01/29 at 12:53

    Baatar Ganhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *