
Хэдий алдартай, дэлхий даяар танигдсан ч кино бүтээл бүрт их бага хэмжээний алдаа байдаг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Манай сайт уншигч танд ажигч гярхай хүмүүсийн олж анзаарсан алдартай кинонууд дээрх 11 алдааг хүргэж байна.
1. The Witcher (2019)

Andrzej Sapkowski-ийн ижил нэрт бүтээлээс сэдэвлэн хийсэн “The Witcher” цуврал гарсан даруйдаа олон сая үзэгчдийн анхаарлын төвд орсон билээ. Хэдийгээр тун амжилттай цуврал боловч зураг авалтын үеэр гаргасан алдаанууд тус цувралд бий. Тухайлбал, Ciri-ийн хөмсөг нас ахих тусам маш их өөрчлөгдөж буй нь үзэгчдийн дунд ярианы сэдэв болсоор буй юм.
2. Little Women (2019)

Дээрх үзэгдэлд хүн бүрийн анхаарал жүжигчин Timothée Chalamet дээр төвлөрч байхад түүний ард ширээн дээр халуунаа барьдаг усны сав харагдах ажээ.
3. Downton Abbey (2010)

“Downton Abbey” киног бүтээгчид тус кинон дээр гарах дүрүүдийн хувцас хэрэглэлийг бодит түүхтэй илүү ойр байлгах үүднээс асар их судалгаа хийсэн гэдэг. Гэвч хатагтай Mary Crawley-ийн өмссөн хувцас бодит түүхээс хол зөрсөн юм. Учир нь тухайн киноны үйл явдал өрнөх 1912 оны үед бүсгүйчүүд илүү урт, хөx хэсгийг халхалсан корсет өмсдөг байсан ажээ.
4. Gladiator (2000)

Түүхэн кино бүрт хувцаслалттай холбоотой алдаа байдаг. Энэхүү бичигдээгүй хуулийг алдартай “Gladiator” кино ч давтсан юм. Эзэн хаан Marco Aurelio-ын охин Lucila НТ II зуунд цаг үеэсээ тасарсан мэт корсет өмссөн байх аж.
5. The Last Duel (2021)

Marguerite de Carrouges нохойгоо эрхлүүлж буй уг үзэгдэл нь үнэн хэрэгтээ 1386 оны үйл явдлыг харуулж буй боловч түүний өвөр дээр буй Бостон Терриер нохойны үүлдэр нь хожим 1875 онд үүссэн түүхтэй.
6. Murder on the Orient Express (2017)

Orient Express-д өнгөрүүлсэн эхний шөнө Poirot унтах үедээ сахлаа нуусан хамгаалалт зүүж унтдаг нь харагддаг. Гэвч дараагийн шөнө тэрээр энэ зуршлаа гэнэт мартсан нь мөрдөгчид байх ёсгүй үйлдэл байсан гэдэг.
7. Mary Queen of Scots (2018)

2018 онд нээлтээ хийсэн “Mary Queen of Scots” кино 19 настай Mary Stewart Францаас Шотланд нутагтаа эргэн ирж буй үзэгдлээр эхэлдэг. Тэр явдлаас хойш 26 жилийн дараа тэрээр цaaзаар авахуулдаг. Гэвч маш олон жилийн дараа ч түүний гадаад төрх огтхон ч өөрчлөгдөөгүй байх нь тэр.

Түүнчлэн тус кинонд хатан хаан Isabel-ийн дүр ч үс засалт, нүүр будалтаас өөр юу ч өөрчлөгдөөгүй нь хачирхалтай.
8. 300 (2006)

“300” киноны үйл явдал өрнөж буй цаг үед хөxний даруулга байгаагүй нь лавтай.
9. Judy (2019)

Renée Zellweger-ийн бүтээсэн гол дүрийн бүсгүй ресторанд сууж буй уг үзэгдэлд тэрээр бялуугаа баруун гараараа сэрээдэн идэж буй нь харагддаг. Гэвч бодит амьдрал дээр тус дүрийн эзэн болсон Judy Garland солгой гартай нэгэн байсан аж.
10. The Revenant (2015)

19-р зуунд АНУ-ын зүүн хойд хэсэгт үйл явдал нь өрнөх энэ киноны гол дүр Hugh Glass хахир хүйтэн өвөл зэрлэг байгальд тэмцэж явахдаа xутгагүй явж буй нь харагддаг. Гэвч тэр бүх хугацаанд түүний сахал огтхон ч ургадаггүй нь хүний физиологийн хуулийг зөрчсөн явдал болжээ.
11. I, Tonya (2017)

Тус кинонд Tonya 1994 оны олимпын наадамд оролцох үеэр үдээс нь сулардаг үзэгдэл гардаг билээ. Тэгвэл тус үзэгдэлд түүний гутал шинэ байгаа нь бодит түүхтэй зөрчилддөг ажээ. Тухайн цаг үед уран гулгагчид бэлтгэл дээрээ өмсдөг гутлаа өмсөж гулгадаг байсан гэдэг.
Өөр алдартай кинонууд дээр ямар алдаа байдаг вэ?








Sandagsuren Altangerel
2022/07/07 at 22:03
Ээж хүү 2 т амжилт.мундаг шүү