Жүжигчид киноны хүнд хэцүү хэсгүүдийг орлон тоглогчгүйгээр, өөрөө гүйцэтгэж байх үедээ гэмтэл бэртэл авч байсан 10 тохиолдол

0

Зураг авалтын талбай дээр бэртэж гэмтэх – тийм ч ховор тохиолдол биш. Үүнийг кинонд зүгээр ч нэг үлдээгээгүй юм, харин ч тухайн киноны хурц үйл явдлын нэг хэсэг болгон ашиглах ажээ.

“Patriot Games”

cinemafia.ru

Зураг авалтын үеэр Шон Бин, Харрисон Форд нар орлон тоглогчдын тусламж авалгүйгээр өөрсдөө хүнд үзүүлбэрийг гүйцэтгэжээ. Үр дүн нь хоxирогчтой гэж хэлж болохоор: ажилдаа улайрсан Форд хамтрагчийнхаа нүүрэн дундуур маш хүчтэй цоxиод авчээ. Ингээд Бин хөмсөг орчимдоо сорвитой үлдсэн юм. Тэр сорви одоо ч шууд харагдана.

 

“Terminator 2: Judgment Day”

passion.ru

Нэр нь хүртэл цаанаасаа бүгдийг хэлээд өгөх шиг болно. Энэ кино ч гэсэн ямар нэгэн бэртэл гэмтэлгүйгээр өнгөрөөгүй юм: Линда Гамильтоны чих нэг хэсэгтээ дүлийрчээ. Учир нь битүү орчинд буюу цахилгаан шатанд болсон бyyдалцааны үеэр чихэндээ чигжээс хийхээ мартсан байсантай холбоотой.

 

“Rumble in the Bronx”

yandex.net

Жеки Чан киноны зодoон цоxионтой хэсгийг өөрөө бие даан гүйцэтгэдгээрээ алдартай. Жүжигчин болсон цагаасаа хойш бүх ясаа хугалаагүй юмаа гэхэд бараг ихэнх ясаа хугалсан гэхэд буруудахгүй. Энэ кинонд гипстэйгээ тоглоход хүрсэн гэдэг. Гүүрнээс амжилтгүй үсэрч шагайгаа гэмтээсэн учир гипс тавиулсан байсан юм.

 

“First Blood”

media-amazon.com

Сильвестер Сталлоне ч гэсэн зарим нэг хэцүү хэсгүүдийг өөрөө гүйцэтгэдэг байжээ. Гэхдээ мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн жүжигчний хувьд тэр болгон амархан байгаагүй юм. Киноны нэг хэсэг дээр Рэмбо хаднаас мод руу үсэрч газар буух ёстой байжээ. Эхний үсрэлтийг Сталлоне мэргэжилтэнд даатгаад дараагийнхыг өөрөө гүйцэтгэхээр шийджээ. Түүний оролдлого даанч амжилтгүй болсон: модны мөчир хавиргыг нь цоолж гэмтээжээ. Жүжигчин ч өвчнөө үл тэвчин байдгаараа чарлаж байлаа. Түүний орилж байгааг кинонд ашиглажээ.

 

“The Fugitive”

media-amazon.com

Харрисон Форд энэ киноны орлон тоглогчдыг бараг ажилгүй болгосон гэхэд болно. Энэ шийдвэртээ ч дараа нь харамссан байж болох, яагаад гэхээр ой дундуур зугтаах зураг авалтын үеэр өвдөгнийхөө холбоосыг гэмтээжээ. Хүнд бэртэл байсан болохоор мэс засал хийлгэхэд хүргэжээ. Зөрүүд Форд гэмтлээ үл тоон зураг авалтыг дуусгахаар зүтгэсэн гэдэг. Киноны зарим нэг хэсэг дээр жүжигчин доголж байгааг ажигч үзэгч анзаарсан л байх ёстой.

 

“Goldfinger”

nwmgroups.hu

Энэ киноны тухай нэг домог явдаг юм: Жиллийн дүрд тоглосон жүжигчин Ширли Итон бүх биеийг нь будсан будганд хордож үxсэн гэнэ. Мэдээж энэ бол цуу яриа: жүжигчин амьд төдийгүй 85 насандаа гялалзаж явна.

jamesbond.no

Харин Харольд Сакатагийн гэмтэл үнэхээр бодит ажээ: үйл явдлын дагуу тэр тогонд цоxиулдаг. Энэ үед Харольдын гар дээр оч үсэрч л дээ, тэрээр зураг авалтыг бодит болгохын тулд өвчнийг тэсвэрлэн гарсан юм.

 

“Die Hard”

ustaliy.ru

Дэлхийг аврагч одоогийн байдлаар хүнд өвдөж ажлаасаа хөндийрөөд байгаа билээ. Гэхдээ Брюс Уиллис ид гялалзаж байх үедээ өөрөө бүх хүнд хэцүү үзүүлбэрүүдийг гүйцэтгэдэг байв. “Die Hard” киноны нэг хэсгийн зураг авалтаас болж Уиллисийн өрөөсөн чих сонсголоо алдсан: тэр ширээн доор хэвтэж байгаад дaйсан руу бyyддаг хэсэг. Бyyн дуу үнэхээр чанга байсан тул чихний хэнгэрэг нь гэмтэж удаан хугацаанд сонсголгүй явжээ.

 

“The Mummy”

yandex.net

Брендан Фрейзер ид гялалзаж байхдаа охид бүсгүйчүүдийн харцыг бие бялдраараа булаадаг байлаа. Олон ч хүнд үзүүлбэрүүдийг өөрөө гүйцэтгэж байсан жүжигчин. Өндрөөс дүүжлэгдэх хэсгийн зураг авалтаас тэр болгоомжилжээ: үүнийг мэргэжилтнүүд гүйцэтгэсэн юм. Гэхдээ Фрейзерийн нүүрийг томоор авах шаардлагатай байсан тул түүний хүзүүнд бүдүүн олс хийж чангалжээ. Үүнээс болоод амьсгал нь боогдож ухаан алдсан гэдэг. Тэр доор нь түүнийг ухаан оруулсан. Гэхдээ түр зуурын хүчилтөрөгчийн дутагдал тархинд сөргөөр нөлөөлдгийг бид сайн мэднэ. Хүчилтөрөгчийн дутагдалд хэсэгхэн, бага орсон ч гэлээ жүжигчний эрүүл мэндэд сөрөг үр дагавар үлдээжээ. Тухайн хэсэг бодит гарсан тул кинонд тэр чигт нь үлдээсэн юм.

 

“Mission: Impossible – Fallout”

film.ru

Том Круз хүнд үзүүлбэрийг өөрөө гүйцэтгэдгээрээ Холливудад толгой цоxидог жүжигчин. Энэ чадварынхаа ачаар ч олон шүтэн бишрэгчтэй байдаг болов уу. “Mission Impossible”-ы нэгэн зураг авалтын үеэр жүжигчин нэг дээврээс нөгөө дээвэр рүү үсрэх ёстой байлаа. Даанч тэр зайгаа буруу баримжаалсны улмаас унаж шагайгаа гэмтээжээ. Ингээд зураг авалтыг хоёр сараар хойшлуулахад хүрсэн гэдэг. Амжилтгүй үсрэлтийг трейлерт дараа нь кинонд оруулжээ. Газардсаныхаа дараа Том их хэцүү алхаж байгааг киноны хэсгээс харж болно.

Хэрвээ та жүжигчин байсан бол хүнд үзүүлбэрийг өөрөө гүйцэтгэх байсан уу?

9
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *