
Загварын урсгал өнгөрсөн үеийг өөртөө шингээн өөрчлөгдөж байдаг буюу яг л соёл урлаг, түүх шиг тасралтгүй үргэлжилдэг зүйл. 2000-аад оны эхэн үед маш олон чиг хандлага гарч ирсэн юм. Эдгээрийн зарим нэг нь одоо сонгодогт тооцогдох болсон бол зарим нэгийг нь дахин дурсахыг ч хүсэхгүй, харин ч ор тас мартахыг хүснэ. Тухайн үед юу моод болж байсныг сонирхоцгооё, бас л сайхан цаг үе байсан шүү дээ.
1. Маш богино суудалтай өмд, хэтэрхий богино топ бас нью-бой саравчтай малгай. Кристина Агилера 2000-аад оны үеийн моодны чиг хандлагын илэрхийлэл байсан гэхэд болно

2. Destiny’s Child хамтлагийн гишүүд бүгд чанасан жийнс өмсжээ, энэ төрлийн хувцас 2000-аад оны үеийн залуучуудын мөрөөдөл байлаа даа

3. Дэлгэгддэг гар утас – олон хүний нүдэнд өртдөг, атаархлыг төрүүлдэг төхөөрөмж байв. Тийм ч учраас моодны нэг бүрдэл гэж авч үздэг байлаа

4. Өргөн түрүүтэй жийнсэн өмд ид алдаршиж байсан үе, ялангуяа өнгөний оруулгатай бол бүр ярих ч юм байхгүй

5. 2000-аад оны үед сүйрсэн онгоцны хохирогч шиг харагдах нь үнэхээр моодны зүйл байв

6. Орчин үеийн моодны бүсгүйчүүдийг бодвол 1990-ээд оны сүүл үеийн бүсгүйчүүд хөмсгөө нарийхан утас шиг харагдтал нь засдаг байжээ

7. Хүзүүний том ороолт ямар ч хувцаслалтын салшгүй хэсэг байсныг та санаж байна уу?

8. Бас даашинзны мөр ямар нарийхан байсан юм дээ, юу юугүй тасрах нь уу гэмээр харагддаг байж билээ

9. Богинохон хантааз бүсгүй болгоны хувцасны шүүгээнд байдаг байсан үе

10. Үсчингүүдээс “Friends” цуврал киноны Рэйчелийн үсний засалтыг хийхийг гуйдаг байжээ

11. Бүгд л хамба хилэн спортын хувцастай явах дуртай байсан юм

12. Моод байж дээ, уруулаа бор өнгөөр хүрээлээгүй бол гадагшаа гарч чадахгүй байсан үе

13. Зөөлөн ягаан өнгө оруулаагүй эсвэл бүдүүн бүс зүүгээгүй бол өөрийгөө гоёсонд тооцож чадахгүй байв

14. Бейсболын малгайнд бол бүгд дурласан байсан үе

15. Цэцгэн хээтэй сул даашинз дээр шоотой сул цамц өмсөх моодоор тэр үед дууссан юм уу гэлтэй

Тэр үеийн моодны чиг хандлагуудаас нэгийг сонго гэвэл та алийг нь сонгох вэ? Та 2000-аад оны эхэн үед яаж хувцасладаг байв?








asd
2023/02/08 at 21:20
2000aad onii style hamgiin best xd. yun ichih