Аляск бол зөвхөн хүнд хэцүү байгаль цаг уурыг даван тэсч чадах хүмүүсийн л амьдардаг газар гэдгийг батлах 16 баримт

0

Нохой хөлөглөсөн чаргаар явах, тэсэхийн аргагүй хасах хэм – Аляскад учрах зүйл үүгээр дуусахгүй. Энд бүх зүйл хязгаарын дээдийг давсан, харин ан амьтад нь хаа сайгүй ноёрхлоо тогтоосоор л байна. Муурын дайтай гэмээр шумуул, зам дээр тухлан унтах хандгай – энд бол жирийн үзэгдэл.

Хүйтэн цэвдэг цаг агаартай нутгаар виртуал аялал хийгээд гүн сэтгэгдэлтэй үлдсэнээ танд нуулгүй хэлье.

Энэ хандгай манай 2 давхар байшингийн цонхны цаана байдаг модны мөчрөөс идээд байгаа юм

© AlaskanGamerChild / Reddit

“Энэ жил Анкорижэд бараг 4 метрийн зузаантай цас орлоо”.

 

Гадаа яг -30 хэм. Эхний гэрэл зураг дээр миний өглөө авсан цай хөлдсөн байгаа нь харагдана. Харин хоёр дахь гэрэл зураг дээр – цуг ажилладаг хүн даргатайгаа уулзаад зогсож байна

© Ivanldimov / Pikabu

 

Хасах 30 хэмд би гудамжаар тайван зугаалдаг, харин хасах 50 хэмд сормуус хоорондоо наалдаж эхэлнэ, бас барьсан төмөр болгон гарыг минь тэсэхийн аргагүй хайрдаг

© Depositphotos.com

 

Шумуултай гэдгийг л анхааруулсан тэмдэг байгаа юм

© speed2204 ​/ Reddit

 

Миний амьдардаг Анкориж хотод жил болгон нохой чаргаар уралдах алдартай тэмцээн зохион байгуулдаг. Тэмцээний нэр –  Iditarod (“Айдитерод”)

© BlueAshe / Pikabu

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид Анкорижоос Ноум хүрэх замыг туулахыг хичээнэ. Энэ нь ойролцоогоор 1510 км зам, зүгээр ч зам биш тайга, тундрыг туулна. 2020 онд нэгдүгээр байрны шагналд 500 мянган ам.доллар амласан байсан. Гэхдээ хүмүүс мөнгөний төлөө биш өөрийгөө сорих гэж уралдаанд оролцдог юм.

 

Энд ан амьтад нь хүний гараар бүтсэн байгууламжийн сайхныг мөн мэдэрдэг. Жишээ нь, нутгийн хандгай халдаг зам дээр тухлан хэвтжээ

© pikkl_rikk / Reddit

 

Аляскийн агаарын тээврийн компаниуд хуванцар биш харин цаасан савлагаатай усаар үйлчилдэг

© Goodnight_Gromit / Reddit

 

Аляскад ийм гэрлэн баганууд яаж үүсдэг вэ гэж үү? Гэрлийн тусгал мөсний талст дээр ойж агаарт гоёмсог гэрэл бий болно

© nshoots01 / Reddit

 

Аляскийн салхи үнэхээр хүчтэй, ямар сайндаа л бүдүүн мод хүртэл дээшээ жигд ургаж чаддаггүй юм

© BlueAshe / Pikabu

 

Сэрээ хатгасан гоймон хүртэл тэр чигтээ хөлдөхөөр тийм л хүйтэн байна шүү дээ, энд

© IllusiveManJr / Reddit

 

Тэр “Зөвшөөрч байна” гэх мөчид үнэхээр тохирсон газар

© tundratim / Reddit

 

Хэт хүйтэн үед энд ийм байгалийн үзэгдэл үзэгдэнэ

© CheesePlank / Reddit

 

Аляскийн багваахай цэцэг хэзээ ч фотосинтез хийж дуусдаггүй, яагаад гэвэл эндхийн нар хэзээ ч жинхэнээрээ жаргадаггүй юм

© glitchy_live13 / Reddit
  • Би саяхан Анкориж дэх гэрийнхээ гаднаас ийм том хэмжээтэй багваахай цэцэг түүлээ. © PowerTriptophan / Reddit

 

Би саяхан инээдтэй дүр зураг олж харлаа л даа: ихэнх байшингууд хивстэй юм байна

© Depositphotos.com, © BlueAshe / Pikabu

“Зарим нэг айлууд угаалгын болон гал тогооны өрөөндөө хивс тавьжээ. Бас дэлгүүр, сургуулийн коридорт хүртэл хивс дэвссэн байгааг харлаа”.

 

Саяхан чонын хэд хэдэн мөртэй таарсан юм. Ажлын XL хэмжээтэй бээлийг харьцуулж тавилаа шүү

© teammichaelbaker / Reddit

 

Аляск – мэдээж байгалийн гоо үзэсгэлэн, нам тайван байдлаараа гайхагдана. Кордов уулын ойролцоох мөсөн гол

© Maxksim / Pikabu

Та Аляскад очиж үзмээр байна уу? Та хүйтэн цаг агаар, цаснаас нь айж байна уу?

18
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sarantuya Dagvadorj

    Sarantuya Dagvadorj

    2021/12/08 at 21:22

    Гайхалтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *